Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Б.Болдбаатар: Малын шинэ халдварт өвчин гараагүй, хонины цэцэг өвчний цөөн тохиолдол илэрсэн DNN.mn

trend

НАЙДАНГИЙН НАРВАНЧИН

img

2024 оны 4 сарын 27

img

18

news-img

Монгол Улсын хэмжээнд зуданд үрэгдсэн малын сэг зэм устгах, ариутгах ажлын үйл явц болон мал, амьтны халдварт өвчний нөхцөл байдлын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатартай ярилцлаа.


-Малын сэг зэм устгах, хайлдваргүйжүүлэх ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

-Зудын уршгаар өнөөдрийн байдлаар 6 сая 970 мянган мал хорогдсон. Монгол Улсын хэмжээнд малын сэг зэм устгалын ажил явагдаж байна. Сүхбаатар аймаг нэг сая 600 мянга гаруй малын хорогдолтой. Хэнтий аймаг 900 мянга орчим малын хорогдолтой. Төв, Дорнод, Дорноговь, Архангай зэрэг аймгууд малын хорогдол ихтэй байлаа. Одоогоор нэг сая 970 мянган малын сэг зэмийг устгасан. Сэг зэмийг устгах ажлын чухал хэсэг болох цуглуулах ажил эрчимтэй хийгдсэн, одоо ч хийгдсээр байна. Айлын хороо хотноос цуглуулаад, хөрс гэсч байгаа учраас булшлах ажил хийгдэж эхэлсэн.

-Устгах, булшлах ажил хэдий хэр хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна?

-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ажлын явцтай танилцсан. Засгийн газраас 14 хоногийн хугацаанд малын сэг зэмийг устгах, булшлах ажлыг хийж дуусгах үүргийг мэргэжлийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад өглөө. Сэг зэмийг устгах ажлыг тухайн шатны Засаг дарга зохион байгуулдаг.

Харин халдваргүйжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах ажлыг мал эмнэлгийн байгууллага хийж байна.

-Малын цэцэг өвчний тохиолдол хэд хэд бүртгэгдээд байгаа, ямар хариу арга хэмжээ авч байна вэ?

-Он гарснаас хойш хонины цэцэг өвчний хэд хэдэн тохиолдол гарсан. Энэхүү өвчний дэгдэлт Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумдад гарсан тухай албан ёсоор оношилгоогоор баталгаажуулж мэдээлсэн. Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баянхонгор аймгийн Баянбулаг, Отгон сумын зааг дээр отроор нүүж очсон айл байгаа. Тус бүсэд буй гурван ойрхон айлд эрсдэл үүссэн. Яаралтай вакцинжуулалт хийсэн. Отроор нүүдэллэж байгаа айлууд маань албан ёсны зөвшөөрөлгүй байна. Оторлосон газраасаа нүүхдээ малынхаа эрүүл мэндийн үзлэгийг хийлгэх ёстой. Отроос ирсэн айлыг хүлээж авахдаа мөн үзлэг шинжилгээг хийх хэрэгтэй юм. Малчид үүргээ биелүүлэх нь чухал байна. Энэ үүргээ орхигдуулснаар халдварыг тараах эрсдэлтэй.

-Малын халдварт өвчин хэрхэн халдварлаж байна вэ?

-Малын халдварт өвчин хэрхэн халдварлах нь өвчнөөсөө шалтгаалаад өөр өөр. Вирусийн өвчнүүд өвчнийнхөө нөхцөл байдлаас хамаараад дамжин халдварлах нөхцөл нь өөр. Шүлхий, шувууны томуу зэрэг өвчнүүд хавьтах бүрт халдварладаг. Маш богино хугацаанд тээвэрлэгдэж, тархаж олон малыг өвчлүүлдэг. Хонь ямааны цэцэг, бог малын мялзан гэх мэт өвчин амьд малаас амьд малд дамждаг. Өвчтэй мал хашиж байсан хашаа хорооны өтөг бууцаар мөн дамжина. Мөн халдвартай малтай айлтай нэг худагт малаа услах нь халдвар авах эрсдэлтэй.

-Илрүүлэлт хэр хурдан байна вэ?

-Энэ жилийн хонины цэцэг өвчин өвөрмөц байна. Малчин хүн малаа хараад ямар ч шинж тэмдэг илрүүлж чадахгүй байна. Мэргэжлийн малын эмч цавь, нимгэн арьстай хэсгүүдийг маш сайн шалгаж байж илэрч байна. Шинж тэмдэг бага байгаа учир малчид маань дуудлага өгдөггүй. Хонины цэцэг өвчин тархаад байгаа нь үүнээс үүдэлтэй. Тод шинж тэмдэггүй, малын хорогдолгүй, төлийн хорогдолгүй учир вирус нэлээд дамжсан хойно малчид мэдээлж, дуудлага өгч байна.

-Саяхан Өмнөговь аймагт ирвэс галзуу өвчнөөр үхсэн байсан. Тухайн ирвэс галзуу өвчний халдвар тараасан уу?

-Албан ёсоор ирвэс галзуу өвчин халдварлуулсан мэдээ одоогоор байхгүй. Галзуу өвчний вирус махчин амьтад буюу нохой, үнэг, хярс, чоно зэрэг амьтдын шүлсэнд агуулагддаг. Махчин амьтан хоол хүнсний дутагдалд орох, дархлаа сулрах үед өвчилдөг. Эсвэл махчин амьтанд хазуулсан амьтан өвчилдөг.

-Монгол Улсын хэмжээнд малын эмч нарын хүрэлцээ, нийлүүлэлт хангалттай байна уу?

-1100 гаруй хувийн мал эмнэлгийн нэгжид 1500 орчим малын эмч ажиллаж байна. Сумдын мал эмнэлгүүдийн тасагт 400 гаруй малын эмч ажиллаж байна. Ажлын байр хангалттай байгаа ч бүрэн орон тоогоороо ажиллаж чадахгүй байгаа. ХААИС-ийг малын эмч мэргэжлээр жилд 100-гаад хүүхэд төгсдөг ч мэргэжлийнхээ дагуу ажиллахгүй байна. Тиймээс цаашид боловсон хүчний дутагдалд орох,ажиллаж буй хүмүүсийн дундаж насжилт өндөр байх хандлагатай.

-Гуйванга гэдэг шинэ халдварт өвчин гарлаа гэсэн мэдээлэл цахим орчинд яваад байгаа. Энэ үнэн үү?

-Үл ялгагдах, үл мэдэгдэх өвчний эрсдэл гарсан бол анхан шатнаасаа дуудлага ирээд МЭЕГ-т шинжилгээнд ордог. Одоогоор ямар нэгэн шинэ халдварт өвчин бүртгэгдээгүй. Малын шинэ халдварт өвчин гараагүй, хонины цэцэг өвчний цөөн тохиолдол илэрсэн.

-Малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг, хүний эмч хүнийг л эмчилдэг гэдэг. Яагаад ийнхүү хэлдэг юм бол?

-Таны идэж байгаа мах эрүүл, аюулгүй байх ёстой. Тэр мах эрүүл малаас гарах юм. Тиймээс таны хүнсийг аюулгүй, эрүүл байлгах гэж малын эмч нар ажиллаж байгаа. Бид ашиг шимийг нь хүртэх гэж мал малладаг шүү дээ. Тиймээс амьтны гаралтай бүх хүнс эрүүл байх ёстой. Хүнс эрүүл, аюулгүй байж бид эрүүл байна. Veterinarian гэдэг үг монгол хэл рүү малын эмч гэж орчуулагддаг. Уг нь бол амьтны эмч шүү дээ. Бид зөгийн бал хэрэглэдэг. Зөгий жижигхэн ч гэсэн амьтан мөн. Хэн ч зөгийн балнаас хордохыг хүсэхгүй. Зөгийн бал хортой байвал зөгийг эмчлэх шаардлагатай гэсэн үг.

-Малчид маань хэрхэн малын халдварт өвчнөөс сэргийлэх вэ?

-Малчид маань урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн хийлгэдэг болсон. Нэг л шүүмжлэлтэй хандах зүйл байгаа нь дур зоргоороо отрын нүүдэл хийх. Тухайн бүс нутагт малын халдварт өвчний эрсдэл илэрлээ гэвэл малчид шөнөдөө нүүгээд явчихдаг. Тэрхүү үйлдэл нь халдвар тараах эрсдэл үүсгэдэг. Хамгийн хүндрэлтэй асуудал энэ юм.

Нүүж, нутаг сольж болно. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч, малаа үзлэгт хамруулах хэрэгтэй. Сэжигтэй тохиолдол илэрсэн газраас нүүж байгаа айл замдаа таарсан бүх айлуудын малыг эрсдэлд оруулж байгаа юм. Малчид маань өөрийнхөө малыг өвчлүүлэхгүй байхаас гадна бусдын малыг өвчлөх эрсдэлд битгий оруулаарай.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Монгол банхар” дэлхийн аварга боллоо DNN.mn

Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “World dog show 2024” Хорваты...

img

7 цагийн дараа

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна DNN.mn

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан төрө...

img

6 цагийн дараа

В.Путины тангараг өргөх ёслолын дараа Оросын Засгийн газар огцров DNN.mn

Өчигдөр ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслолын дараа ОХУ-ын Үндсэн хууль болон Оросын Холбооны ...

img

6 цагийн дараа

Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө DNN.mn

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн уди...

img

6 цагийн дараа

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Үндэсний баялгийн сан...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд