Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

“Монгол банхар” дэлхийн аварга боллоо DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 08

img

1

news-img

Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “World dog show 2024” Хорватын нийслэл Загреб хотод болжээ. Уг тэмцээнээр монгол банхар анх удаа дэлхийн тавцанд өрсөлдөн тэргүүн байр эзэлсэн байна.

Тэмцээнд оролцох нохдын ажлын чиглэл, үүрэг зориулалтаар 10 группт ангилдаг бөгөөд дэлхийд бүртгэгдээгүй ч бүртгүүлэхээр төлөвлөж байгаа үүлдрийн нохдыг 11-р группт тооцон өрсөлдүүлдэг байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд 98 улсын 376 үүлдрийн 18350 нохой оролцсон бөгөөд Монголоос улсын аварга цолтой Хангарьд, Толигор, Гүен дуудлагатай гурван нохой өрсөлджээ. Үүнээс Шандын харуул Хангарьд дуудлагатай нохой 11 дүгээр группт өрсөлдөн 18 үүлдрийн нохдоос тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон байнаХарин Гүен, Толигор нар Хорватын аваргаар тодорчээ.

Монгол банхар “World Dog Show 2024” тэмцээнд оролцсоноор цаашдаа 2025 онд тус үүлдрийг Олон улсын нохой судлалын холбоонд бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлэх аж. Сонирхуулахад, Олон улсын нохой судлалын холбоонд нийт 367 үүлдэр албан ёсоор бүртгэлтэй байдаг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...

img

4 цагийн өмнө

Маргааш нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана DNN.mn

Маргааш нийслэлийн гурван дүүрэг, нэг аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана. Тодруулбал, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...

img

5 цагийн өмнө

Бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэ...

img

5 цагийн өмнө

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ  сарын 21-нд Монгол-Алтай,...

img

6 цагийн өмнө

Хаврын тариалалтад 54.1 мянган тонн буудайн үр бэлэн болжээ DNN.mn

ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцуулах үеэр ХАА-н салбарын зарим тоон мэдээл...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд