Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

гадаад

БНХАУ-д үерийн улмаас 4 хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 23

img

47

news-img

БНХАУ-ын өмнөд бүсэд их хэмжээний бороо орж, томоохон голууд үерлэсэн байна. “Xinhua” агентлагийн мэдээлснээр Гуандун мужид үерийн улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ.

Өмнөд бүсийн ихэнх хэсэгт дөрөвдүгээр сард урьд өмнө нь орж байгаагүй их хэмжээний хур тунадас буусан байна. Орсон борооны хэмжээ сарын дунджаас 2-3 дахин их байсан юм.

Хятадын цаг уур судлаачид тав болон зургаадугаар сард илүү ажиглагддаг аянга цахилгаантай бороо энэ долоо хоногийн турш үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулжээ.

Гуандун мужид албаны хүмүүс 110 мянга гаруй хүнийг үерийн улмаас нүүлгэн шилжүүлсэн байна. Мэргэжилтнүүд мужийн хойд бүсэд орших голын түвшин 100 жилд нэг удаа тохиох хэмжээнд хүрч магадгүйг онцолсон юм.

Тус мужийн нийслэл Гуанжоу, Шаогуан, Хэюань зэрэг хотуудад үерийн хохирол хамгийн их байгаа аж. Үргэлжилсэн борооны улмаас Гуанжоу хотын Байюнь олон улсын нисэх онгоцны буудалд нислэгүүд цуцлагдаж, хойшлогдсон бол өөр гурван хотод сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Албаны хүмүүс Гуандун мужид үерийн улмаас 140.6 сая юанийн (65.3 тэрбум төгрөг) хохирол учирсан гэж тооцоолжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын хэмжээнд нийт 56 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа....

img

8 цагийн дараа

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 8 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний барааны үнийн индекс өмнөх сараас 0.8 хувиар өсөж, өсөлтийн хурд 4.9 нэгж хувиар саарсан талаар Статистикийн хорооноос м...

img

7 цагийн дараа

МҮБХ: Маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаан болно DNN.mn

Монгол бөхийн өргөөнд маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай.  Тавдугаар сарын 10-нд 12:00 цагаас Увс аймгийн Тэс сумы...

img

7 цагийн дараа

Монгол Улс ядуурлын түвшингээр 190 орноос 87 дугаарт бичигджээ DNN.mn

“Global Finance” (АНУ) ядуурлын түвшингээр улс орнуудын зэрэглэлийг гаргажээ. Монгол Улс 190 орноос 87 дугаар байрт оржээ. Монголын ...

img

6 цагийн дараа

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.4 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувь,...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд