Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

гадаад

Оросын цэрэг Уулын Карабахаас гарч эхлэв DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 19

img

107

news-img

Азербайжаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оросын энхийг сахиулагчдыг Уулын Карабахаас гаргаж байгаа мэдээлэл гарч байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Тийм ээ, энэ үнэн” гэж хариулжээ.

Орос улс 1991 онд Арменийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг болж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд он жилүүдэд Ереван Москватай харилцаагаа бэхжүүлсээр байв. Хамтын ажиллагааны эхний чухал үе шат болох 1992 онд Турк, Иран, Азербайжантай маргаантай байсан Арменийг хилээ хамгаалахад тусалсан

Оросын хилчид тэнд өнөөдрийг хүртэл үлдсэн билээ. Тухайн үед Орос улс өөрийн стратегийн ач холбогдол бүхий бүс нутагт цэргийн хүчээ бэхжүүлж, бүс нутагтаа геополитикийн сорилт, мөргөлдөөнтэй байнга тулгарч байсан Армен улс Оросын баазыг аюулгүй байдлын баталгаа гэж үзэж байв. Гэхдээ хурцадмал байдал эцэстээ дайнд хүргэж, Азербайжан ялж, Орос “хоёрдугаар байрт” орсон. Өөрөөр хэлбэл, Азербайжан Уулын Карабахын төв хэсэг, Армен руу чиглэсэн Лачин коридороос бусад бараг бүх алдсан газар нутгаа эргүүлэн авч чадсан тул дайн дууссаны дараа мөргөлдөөн дахин

царцаж, Оросын цэргүүд Азербайжаны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэрт байрлах болсон нь тэдний байр суурийг найдваргүй болгосон юм. Ийнхүү Оросын цэрэг энэ бүс нутгаас шахагдан гарав.

ОХУ-ын энхийг сахиулагчид Уулын Карабахад байрлаж байсан ч Азербайжан өнгөрсөн есдүгээр сард нэг хоногийн дотор жинхэнэ “Цэргийн тусгай ажиллагаа” явуулж Карабахыг хүчээр эргүүлэн авсан юм. Үүний дараа Уулын Карабахад амьдардаг армян үндэстэн олноор дүрвэн гарсан юм.

 

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна DNN.mn

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна. Энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд тооцож бүх...

img

8 цагийн дараа

Сүүлийн хоёр долоо хоногт 1059 орос цэрэг нас барсан DNN.mn

ВВС ОХУ-д “гадаадын агент” гэж хүлээн зөвшөөрөгдсөн “Mediazona” сайн дурынхны багтай хамтран нээлттэй эх сурвалжид үндэс...

img

8 цагийн дараа

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монг...

img

7 цагийн дараа

Л.Галбаатар: Сэтгүүлчдийг яллагдагчаар татдаг жишиг тогтчихлоо DNN.mn

Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмааг баривчилсан асуудлаар “Глоб Интернэшнл” төвийн хуульч А.Галбаатартай ярилцлаа. -Сэтгүүлч А.Баярмаа...

img

7 цагийн дараа

АН-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ DNN.mn

Ардчилсан нам МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ. УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд