Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

гадаад

Ираны эсрэг авсан шинэ хориг арга хэмжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 19

img

78

news-img

Европын Холбоо(ЕХ)-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелл “Бид Ираны эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр ажиллаж байна” гэж Брюссельд болсон ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдэв.

Боррел “Энэхүү шинэ хориг нь Ираны зэвсгийн экспорт, ялангуяа Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Украины эсрэг дайн хийж буй Орост нисгэгчгүй онгоц нийлүүлэхэд нөлөөлнө” гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний

аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгах” гэж байгаа тухай мэдээлээд “Уг хориг арга хэмжээний бай нь Ираны Батлан хамгаалах яам болон Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) байх болно. Уг хориг бусад зүйлсээс гадна Ираны дрон, пуужингийн хөтөлбөрүүдэд чиглэгдэнэ.

Эдгээр шинэ хориг арга хэмжээ болон бусад арга хэмжээ нь Ираны цэргийн чадавх, үр нөлөөг сулруулж, Тегераны харгис үйлдлүүдийг бүхэлд нь сөрөн зогсоход байнгын дарамт шахалт үзүүлэх болно. АНУ холбоотнуудаа ижил төстэй арга хэмжээ авахыг хүлээж байна” гэж мэдэгдээд байсан билээ.

Европын Холбоо болон АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа нь Исламын Бүгд Найрамдах Улсаас Израилийн эсрэг урьд өмнө гарч байгаагүй агаарын дайралт хийсэнтэй холбоотой юм. Энэ цохилт үнэндээ Иранаас Израильд шууд дайн зарласан явдал болсон билээ. Харин барууны улсууд одоогоор үүнийг “олж харах”-ыг хүсэхгүй байгаа юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үерийн эрсдэл үүсгэн зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж байна DNN.mn

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн арын үерийн усны тунгаагуурыг хааж, үерийн эрсдэл үүсгэж, зөвшөөрөлгүй баригд...

img

8 цагийн дараа

Оросууд ажиллах хүчний хомсдолд оржээ DNN.mn

Bloomberg “ОХУ- ын Украины дайныг санхүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Оросын газрын тос, байгалийн хийн салбар ажиллах хүчний хом...

img

7 цагийн дараа

ЦЕГ: “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна DNN.mn

Энэ оны эхний 5 сарын байдлаар “Эрдэнэс таван толгой” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдыг залилс...

img

7 цагийн дараа

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-аас хаврын шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд хэрэглэгчдийн эр...

img

7 цагийн дараа

Трампын байдал эвгүйтэж эхлэв DNN.mn

Бүгд найрамдах намаас дахин нэр дэвшиж буй АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг порно киноны од Сторми Даниэлст хууль бусаар мөнг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд