Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 09

img

28

news-img

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүн байна.

2024 оны тавдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 10-наас 2024 оны тавдугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хална.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ DNN.mn

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж байгаа ...

img

8 цагийн дараа

Цоохор ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.05.13-аас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд) 36.349 хэрэгт мөрдөн шалгах ажиллага...

img

8 цагийн дараа

О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий DNN.mn

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэл...

img

7 цагийн дараа

Профессор Фэн Юйцзюнь: Орос ялагдах дөрвөн хүчин зүйл бий DNN.mn

Бээжингийн их сургуулийн профессор, Фуданийн их сургуулийн Орос ба Төв Ази судлалын төвийн захирал Фэн Юйцзюнь “The Economist” сэтгү...

img

7 цагийн дараа

Нийслэлчүүдийн хэрэглээнд зориулан нөөцөлсөн махны 35 хувийг борлуулжээ DNN.mn

Энэ хавар нийт 6,337.5 тонн махыг борлуулахаар нөөцөлснийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс хүнсний дэлгүүр болон өргөтгөсөн худалдаа...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд