20 tonnii hurgulttei kantener zarna            6\\\\03\\\\02\\\\0,\\\\0 \\\\09\\\\03\\\\00\\\\01\\\\00\\\\09\\\\00\\\\09            4>>\\\\0 HC4=89\\\\0 M<=M;3MM@\\\\0 B>=>3;>6\\\\0 B>E86CC;A0=\\\\0)\\\\0 \\\\04\\\\08<\\\\02\\\\0 109@K3\\\\0 70@=0\\\\0.\\\\0 \\\\09\\\\05\\\\04\\\\05\\\\05            9\\\\0 70<K=\\\\0 4M@3M4\\\\0,\\\\0 >D8A\\\\0,\\\\0 M<=M;M3\\\\0,\\\\0 EC40;400\\\\0 C9G8;3MM=89\\\\0 7>@8C;0;BB09\\\\0 \\\\0(>            E00;30B09\\\\0,\\\\0 4>B@>>\\\\0 \\\\00\\\\00\\\\0 B>9\\\\0,\\\\0 02B><0H8=K\\\\0 70<\\\\0,\\\\0 7>3A>>;\\\\0 1>;>=\\\\0 O230=\\\\0 EC=8            1\\\\02\\\\00\\\\0 \\\\00\\\\00\\\\00\\\\0 4\\\\0 \\\\02\\\\00\\\\00\\\\09\\\\0 >=4\\\\0 10@834A0=\\\\0 >@>=\\\\0 ACCF=K\\\\0 =M3\\\\0 402E0@B\\\\0,\\\\0 HCC4\\\\0 30403H00            jtoi, ymarch vilchilgee jijig dund vildberlel ybuulj bolohoos gadna oron suuts, niitiin bair barih bvren bolomjtoi gazar baishin zarna. 99990989            BZD sansart 805 iin zvvn tald barilgajij bga gazar 2 dabhar deeber tomtoi 6 �r�� , t�biin dulaan , tseber usand xolbogdson , bohir oiroos holbogdoh bolom            ANU-aas orj irsen ,2005 onii har ungutui Lexus 470 zarna. Utas:99259685            ANU-aas sayhan orj irsen 2013 onii 5-r sard uildverlesen, har ongotei FJ Cruiser zarna. Utas 99259685            Utas 94789168            13 r horoolold ,Bohiin orgoonii baruun omno, 2006 oni Kokshuzanii 9 dabhar bairnii 6 dabhart, 73 m. k, shineer zacbar hiisen 3 oroo bair zarna .            I0@8;30\\\\0 10@8E\\\\0 1>;><6B>9\\\\0,\\\\0 4M4\\\\0 1CBMF\\\\0 >9@E>=\\\\0 %C2LG;034A0=\\\\0  \\\\0 EC40;4            I06\\\\0 02=0\\\\0.\\\\0 #B0A\\\\0:\\\\0 \\\\09\\\\09\\\\00\\\\08\\\\04\\\\05\\\\07\\\\08\\\\0.\\\\0 \\\\09\\\\09\\\\00\\\\08\\\\04\\\\05\\\\07\\\\08            Sankhuu tatwariin tailan. HUT.NDaatgaliin tailan gargaj zuwluguu ugnu. Utas:96262106            Bgd. 19-r khoroo. 4-r :Horoolold bairlal saitai arktai 2 oroo bair hudaldana Utas: 99990917. 99990917            1aalgatai 200, 250, 450 kv.m talbaig hunsnii bolon busad uildverlel, aguulahiin zoriulaltaar tureesluulne. Utas:96091656            116 horoolold bairlaltai, 24 tsagiin haruul hamgaalalttai, tuviin holboltond holbogson uildveriin zoriulalttai bairand 6m undur taaztai, tom mashin oroh h            Zamiin tsagdaa gazriin urd Dunjingarav hothond 64 m2 3 uruu tohilog bair yaraltai zarna. 4 davhart, 2 balkon, uragshaa, hoishoi harsan tsonhtoi. Utas 95128027            5426294 registriin dugaartai. \\\\\\\"Orgil mongol brand\\\\\\\" HHK tatan buugdsaniig huchinguid tootsoh.             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Монгол залуус европ стандартаар үйлдвэрлэсэн хаалгаа Орос руу экспортолж эхэллээ

Монгол залуусын хийсэн хаал­­­­гыг ОХУ-д худалдаж эхэл­жээ. Хойд хөршид хаалга ний­лүүлж буй "Mega wood" ком­па­нийн  үйлдвэр нийслэлээс зайдуу, Хонхорын наахна байр­ла­даг юм байна. Энд хаалганаас гадна тавилга, лак өнгөлгөөний үйлд­вэр ч ажиллаж байна. Тус компа­нийн ерөнхий захирал Ц.Ариун­баттай ярилцлаа. 

-Чанартай  хаалга үйлдвэрлэ­дэг улс Монголоос хаалга им­порт­лох болсон нь ямар нэгэн учиртай байх. Оросууд­тай яаж холбогдсон юм бэ?

-Өнгөрсөн намар тавилга, та­вил­гын түүхий эд борлуулдаг оросууд­тай санамсаргүй байдлаар уулзаад үйлдвэрээ үзүүлсэн чинь "Герман, Солонгос, Хятадын брэнд болсон тоног төхөөрөмжүүдтэй том үйлдвэр Монголд  байдаг гэж ёстой бод­сонгүй. Тэгээд бүр шугаман дамж­лагатай шүү" гэж гайхаад буцсан л даа. Дараахан нь загвар авах санал ирүүлсэн. Яг тэр үед нь манай компани Монголд хийгд­дэггүй лак­тай хавтан хийдэг шинэ шугам оруулж ирээд байсан юм. Тэр бүтээгдэхүүнийхээ загварыг явуул­тал  их сонирхсон. Орос даяар 26 дэлгүүртэй компани юм билээ. Эхний ээлжинд тодорхой тооны хаалга авъя гээд сая гэрээ бай­гууллаа. Цаашдаа эрэлттэй байвал тогтмол худалдаж авъя гэж байгаа.

-Орос бол том зах зээл. Хүс­сэн хэмжээгээр нь хаалга экс­портлох боломжтой юу?

-Манай компани үйлд­вэрийн­хээ бүрэн хүчин чадлаар ажил­лахгүй байгаа ч дотоодынхоо хаалганы хэрэгцээний бараг 50 хувийг хангаж байна. Тэгэхээр  гадагшаа экспорт­лох боломж бай­гаа гэсэн үг. Цааш­даа оросуудын хүссэн хэмжээгээр хаалгаа ний­лүүлэх боломжтой.

-Танай хаалга Хятадаас им­портолж байгаа хаалганаас юу­гаараа ялгаатай вэ?

-Чанараараа илүү.  Бас тех­нологиороо ялгаатай. Манай хаал­ганууд герман стандартынх. Нэг барилгад мянган хаалга байлаа гэхэд  мянган янзын хэмжээгээр хийж чадах өндөр технологийг бий болгож чадсан. Урдаас орж ирсэн хаалганд баталгаат хугацаа гэж байхгүй, харин манайх хаалгандаа хоёр жилийн баталгаат хугацаа өгдөг.

-Таныг үйлдвэрээ анх байгуу­лахдаа  тоног төхөөрөмжөө өөрөө зохион бүтээж хаалга үйлдвэр­лэж  байсан гэж сонссон. Та  инже­нер үү?

-Үгүй,  эдийн засагч. Үйлдвэр байгуулах бол бүр багын мөрөөдөл л дөө. Залуу техникчдийн ор­донд таваас аравдугаар анги хүртлээ явсан маань нөлөөлсөн. Багадаа дөрвөн дугуйтай жижиг уралдааны машин, бага оврын мотоцикль босгож байлаа. Тэр сэт­гэлгээ, сонирхол маань орхиг­доогүй. Тэ­гээд л сүүлд  бизнес хийж олсон хэдэн төгрөгөөрөө үйлд­вэрээ бай­гуулсан.

-Үйлдвэр байгуулах хэмжээ­ний гэхээр багагүй мөнгө олжээ. Яг ямар бизнес хийсэн юм бэ?

-Сонин зардаг киоскуудыг хийх санааг анх гаргасан юм. Тэрнээс өмнө хүмүүс гадаа модон сандал, эвхдэг ор, пүршин  дээр урдаа баахан сонин өрчихөөд суудаг байсан даа. Тодорхой хүмүүст санал тавьсан чинь зөвшөөрсөн. Зураг, төсөл бүх юмыг нь гаргасан байсан юм. Тухайн үед нийслэлээс бас дэмжлэг үзүүлсэн. Есөн хүнтэй  үүрээс шөнө болтол 45 хоногийн дотор 150 киоск хийж гудамжинд сонин зарж байсан эмээ, өвөө нарыг киоскондоо оруулж чадсан. Тэгээд киоск хийсэн ажлын хөл­сөөрөө  үйлдвэр байгуулах хөрөн­гөө босгосон. 

-Хаалгыг брэнд болгосон ул­суу­дын туршлагыг хэр су­дал­сан бэ?

-Хаалгыг брэнд болгосон ул­сын нэг бол Итали. Италийн "3L"  гээд том үйлдвэрээс их зүйл олж харсан. Гэхдээ технологийг шууд хуулна гэж байхгүй л дээ. Герман, Орос, Итали, Хятадаар явж хаалга яаж хийдгийг  олон жил судалсан. Хүүхэд байхаас тогтсон  инженер сэтгэлгээ маань их хэрэг болсон. Анх найман хүнтэйгээ үйлдвэр­лэлийнхээ технологийг гаргах гэж их юм болсоон. Тэгж тэгж хаалганы  ерөнхий багцаа гараад ирж байгаа юм. Эцэст нь Герман­чуудын хаалга үйлдвэрлэж байгаа технологи хамгийн тохиромжтой нь болж таарсан.

-Гадаадын том үйлд­вэрүү­дийн хувьд технологи бол хам­гийн том нууц нь. Хаалганы үйлд­вэр байгуулах гээд явж байгаа хүнд тэр том үйлдвэрүүд рүү нэвтрэх амаргүй байсан уу?

-Үндсэндээ тагнуул маягийн юм хийнэ л дээ. Хаалга захиалах гэж байгаа юм шиг л очиж байж үйлд­вэрийг нь үзнэ. Мэдээж  шууд Хятад, Германы технологийг ав­чирч хэрэг­лэж болохгүй. Үндэсний дотоод онцлогтоо тохирсон тех­нологийг гаргаж ирэх л байгаа юм. Үйлд­вэрлэлийн ерөнхий процесс бол дэлхий даяар нээлттэй зүйл. Тэрий­гээ ойлгоод авчихвал үлдсэн  на­рийн юмнуудаа өөрсдөө  сэтгэж бий болгодог. Түүнээс биш хэн ч надад бэлэн технологи өгөхгүй л дээ.

-Герман технологийг мон­голч­лоход  хамгийн тохиромж­той нь гэлээ. Яг юу нь илүү тохиромжтой санагдсан бэ?

-Технологи, тоног төхөөрөм­жийн хүчээр ихэнх ажлаа нугалдаг нь. Хятад бол хүнээр зодож хийдэг. Манайх шиг хүн ам цөөн улсад энэ арга  хэцүү л дээ. Тэгээд л үйлд­вэрээсээ олсон  орлогоороо тоног төхөөрөмж авч эхэлсэн.

-Танай машиныг ажиллуул­даг хүмүүс компьютер дээр ажил­лаж харагдсан. Бүх тех­никээ ингэж ажиллуулдаг уу?

-Манай машинуудын ихэнх нь автомат, компьютерийн удирд­лагатай,  бүрэн автоматжсан гэд­гээрээ онцлог.  Хүн өөрөө хэм­жээгээ тавиад гараараа зүснэ гэсэн ойл­голт байхгүй. Ажлын даалгаврынхаа тоо хэмжээг компью­терт оруулахад зүсэлтээс эхлээд бүх зүйлээ машин өөрөө хийчихнэ гэсэн үг. Хүн алдаад нэг см дутуу зүсч болно. Харин ма­шинд тийм ойлголт байхгүй. Ма­найх Монголд анх удаа интернэт дээр суурилсан үйлдвэрлэлийн прог­рамм гэдэг юмыг хийсэн. Үйлд­вэр энд, харин оффис маань хотод. Захиалга хийгдлээ л бол үйлдвэр рүү энэ программаар захиалга нь шууд очдог гэсэн үг. Хотын оффист захиалга ирээд гэрээ хийгдлээ л бол манай хэмжээ авдаг ажилтанд тэндээс хэмжээгээ аваарай гэсэн мессэж автоматаар очдог. Мэдээл­лээ аваад л заасан хаяг дээр очиж хэмжээгээ авна. Хэмжээгээ  лазер аппаратаар авдаг юм. Банкинд ПОС гэж машин байдаг даа. Тийм ма­шинтай. Авсан хэмжээ авто­матаар тэр ПОС руу орж,  үйлдвэр дээр байгаа серверт  хэмжээ нь оччихдог.

-Та түрүүн хаалга бүрийн хэм­жээ өөр гэж байсан. Бүх хэмжээг нь компьютерт оруу­лахад л хаал­га асуудалгүй га­раад ирнэ гэсэн үг үү?

-Мянган хаалганы хэмжээ ава­хад мянган янз гарна. Бүгдийг нь бичээд оруулангуут  тэр нь үйлдвэр дээр автоматаар бодогдож ажлын даалгаврууд нь цех, тасгуудад хэвлэгдээд оччихдог.

-Италийн гялгар хавтан хийх технологи нэвтрүүлсэн гэж сонс­сон. Оросуудын сонирхлыг тат­сан нөгөө лактай хавтанг хэлээд байна уу?

-Тийм ээ. Тоног төхөөрөмжөө авчир­чихаад лакныхаа технологийг  хоёр жилийн дараа гаргаж авлаа.

-Гялгар хавтан гэхээр яг ямар эд байна аа?

-Нэг  л төрлийн материал гэсэн үг. Дээхэн үед румын мебел гэж байсан даа. Яг тэр технологи л ороод ирсэн гэж ойлгож болно.  Мэдээж бидний оруулж ирсэн нь орчин үеийнх. Чанар, өнгө үзэмж талаасаа тэр үеийн технологиос тэс ондоо л доо. Хүссэн модныхоо хээ зураглалыг буулгах боломж­той. Модны зургийг авангуутаа хэв­лэлийн машинаар цаасан дээр хэвлэдэг дээ. Тэр цаасаа хавтан дээрээ наагаад лакдвал мод юм шиг л харагдана. Яг тэрэнтэй адил тусгай технологи. Цаас биш, шууд гадаргуун дээр нь хээ зураглалаа гаргаад, ультра ягаан туяагаар хатдаг тусгай лакаар лакддаг.  Манай үйлдвэр тийм лакны 30 метр шугамтай. Хавтангаа лакдаж шуга­маараа оруулаад гаргаад ирэх л болно. Хээ, зураглал тавьж байгаа энэ технологи Монголд байхгүй, бусад улсад ч их цөөхөн. Хятад, Герман, Европын зарим нэг орон, Америк зэрэг улс дөнгөж л хэрэг­лэж эхэлж байна. Хүсвэл өөрийн­хөө зургийг ч хэвлүүлээд хаалгаа хийл­гэж болно. Хүмүүс хүүхдийн­хээ өрөөний хаалганы дотор талд хүүхэлдэйн киноны баатрын зураг хэвлүүлэх тохиолдол олон байдаг.

-Тэгэхээр хүсвэл румын ме­бель шиг хаалга хийлгэх бо­ломжтой болжээ?

-Тийм боломж бүрдчихсэн. Сүү­лийн үед "Артур" брэнд гэж рек­лам­даад байгаа даа. Яг тийм тех­нологиор хийгдэж байгаа гээд ойл­­го­чихож болно.

-Энэ технологийнхоо тоног төхөөрөмжийг хэр өртгөөр оруулж ирсэн бэ?

-Яг Германыхыг нь оруулж ирье гэвэл гурван сая евро. Бид Хята­даас төхөөрөмж оруулж  ирээд 200 мянган  ам.доллар хүрэхгүй өрт­гөөр монголчилсон. Хятадын олон юмыг нийлүүлсэн учраас урд хөр­шийнхөн бидний гаргасан тех­нологийг мэ­дэхгүй гэсэн үг. Гэхдээ чанарын хувьд гурван сая евро­гийнхоос ямар ч ялгаагүй.

-Гадны мэргэжилтэн урьж  ажилтнуудаа сургаж байсан уу?

-Америк, Герман, Оросоос мэр­гэжилтэн урьж авчирч байсан. Тавилганы үйлдвэрлэлийн прог­рамм хангамжаа Америкаас авсан учраас тэндээс хүн урьж сургалт явуулсан юм.

-Танайхыг таван үйлдэл хий­дэг машин Германаас оруулж ирсэн гэж сонссон. Ямар үйлд­лүүд хийдэг машин бэ?

-Германаас оруулж ирсэн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийнх гэдгээрээ онцлогтой. Бүрэн компью­­терж­сэн машин. Нэг тоног төхөөрөмж дээр таван тоног  төхөө­рөмжийг суурилуулсан гэсэн үг. Үйлдлийн хувьд хаалганыхаа өөг тойруулж авна, хүрээгээ наана, цоож, нугасны нүх гаргана. Шилтэй хаалга бол шилний нүх гаргах үйлдэл хийдэг. Энэ машин  өдөрт  гурван ээлжээр тасралтгүй ажил­лавал 300 хаалга элбэг гаргана.

-Тусгайлж захиалж хийлгэдэг  үнэтэй хаалга гэж бий юу?

-Компанийн захирлууд арьсаар хаалга хийдэг. Цэвэр үхрийн ши­рээр бүрж хийж байна. Төмөр эмжээртэй ийм хаалга  600-700 мянган төгрөгөөр үнэлэгддэг.

-Танай үйлдвэр рүү ороход дандаа шахмал хавтангууд ха­раг­даж байна. Цэвэр модон  хаал­га хийдэг үү?

-Цэвэр модон хаалга учир дутаг­дал ихтэй л дээ.  Модыг  тайраад бүтээгдэхүүн болгосон ч гэлээ дотор нь  утаслаг ширхлэг гэж бий. Тэр ширхэгтэй хэсэг нь их хатуу. Үлдсэн хэсгийг нь нунтаг үртэс гэж ойлгож болно. Модны бүтцийг хар үгээр тайлбарлавал нэг иймэрхүү. Хоёр өөр нягттай, хоёр өөр төрлийн материал нэг дор байна гэсэн үг. Зүйрлүүлвэл нэг нь жирийн утас,  нөгөөх нь мяндсан утас. Халалт, хөрөлтийн явцад утаслаг хэсэг нь хатуу учраас байгаад байдаг, нө­гөөх нь зөөлөн учраас хэвээ алддаг. Тийм гажилт үүсдэг. Хаалга нь хаагдахаа больчихлоо гэдэг нь ийм учиртай.  Шинэ технологиороо бол  үхжүүлэх гэсэн арга байдаг л даа.  Гэхдээ тэр технологи модны өнгө үзэмжийг гоё болгож чаддаг­гүй.

-Гэхдээ сүүлийн үед модон хаалга гэж их орж байгаа. Тэгэ­хээр чанарын хувьд асуудалтай гэсэн үг үү?

-Манайд орж ирээд байгаа мо­дон хаалганы хувьд  гадна тал нь л  мод. Түүнээс биш мөн чанар­таа бидний хийдэг шиг шахмал хав­тангаар хийсэн байдаг.  Гадна талд нь модон хуулга нааж лакдаад өнгө тавьчихаар  мод шиг хараг­даад байгаа юм. Байгаль экологи талаас нь харсан ч дэлхий цэвэр модон хаалганаас  татгалзаж бай­на. Мо­дон хаалга, цонх, тавилгыг ургаа модыг тасдаж л хийнэ үү гэхээс хаягдал модоор хийх ямар ч бо­ломж­гүй. Харин бүдүүн модыг хальслаад бүрвэл эдийн засаг, экологийн хувьд ашигтай. Дэлхийн үйлдвэрүүд яг энэ хандлага руу орсон. 

-Тэгвэл шахмал хавтанг юу­гаар хийдэг юм бэ?

-Шахмал хавтанг гал түймрийн хамгийн гол аюул гэгддэг ойн унан­ги, хожуул, хаягдсан мөчрүүдээр хийдэг. Галыг барагтай л бол хүн гаргахгүй дээ, ихэнхдээ байгаль өөрөө гаргачихдаг.  Ойн хаягдлууд хуурай учраас амархан шатдаг, өөрөөр хэлбэл түймрийн голомт болдог. Ойд байгаа хуурай хаягд­луудын нөөцийг бодоход л дотоод зах зээлийг  200 жил бүх төрлийн хавтангаар хангах нөөц Монголын ойд хог болоод хэвтэж байна.

-Манайд шахмал хавтан хийх түүхий эд нь бэлэн байгаа юм байна. Эндээ хавтан хийх болом­жийг судалж үзсэн үү?

-Манай компани шахмал хав­тангийн үйлдвэр байгуулах чиг­лэлийг сонирхож байгаа. Хавтан­гийн үйлдвэрийн технологиороо дэлхийд тэргүүлдэг Германы "Диф­фенбахер" компанитай хол­бог­доод жил гаруй болж байна.  ТЭЗҮ, зураг төсөл, урьдчилсан гэрээ хэлцэл энэ тэрээ хийчихсэн. Зас­гийн газарт төслөө оруулсан бай­гаа. Бат­сүм­бэрт үйлдвэр байгуулах газраа авчихсан. Төмөр замын салааны­хаа зөвшөөрлийг авч, зургийг нь хийчихсэн. Үйлдвэр гэдэг өнөөдөр мөнгө нь байсан ч маргааш босдог эд биш болохоор бичиг цаасныхаа ажлыг хөөцөл­дөөд явж байна. Хэрвээ энэ  үйлд­вэр босвол до­тоодын хэрэглээгээ хангаад зог­сохгүй экспорт хийх боломжтой. Үйлдвэр маань есөн тэрбум төг­рөгөөр босохоор байна. 

-Хувь хүмүүс хэр захиалга өгч байна?

-Дархан, Сэлэнгэ, Эрдэнэ­тийн­хэн их авдаг. Бас Ховдоос ч за­хиалга ирж байсан. Бүр Замын-Үүдээс ч хүртэл захиалдаг. Хөдөө­нийхөн "Сарантуяагийн хаалга" гэж л ярина шүү дээ. Дуучин Сараа манай хаалгыг сурталчилдаг боло­хоор бүр тэгээд нэрлэчихсэн байна лээ.

-Хаалгыг өчнөөн тонноор дарж нягтруулдаг гэж дуулсан. Танайх хэчнээн тонноор да­руулж нягтруулдаг вэ?

-Манай хаалгаа 120 тонноор дарж наадаг. Тэгж нягтруулж байж чанартай хаалга гарна.

-Үйлдвэрлэгчийн хувьд зас­гаас хүсэх юу байна?

-Үйлдвэрлэгчид засгаас мөнгө гуйхаас илүү бодлогын дэмжлэг үзүүлэхийг л хүсдэг. Эндээ үйлд­вэрлэж болж байгаа бүтээгдэ­хүүний импортын татварыг нэмэх маягаар дэмжихэд л болох юм. Жишээ нь манайх гэхэд үйлд­вэрийнхээ хүчин чадлын тал хувийг л ашиглаж байна.

-Та нэг хэлэлцүүлгийн үеэр "Засгийн газрын хуралдаанаа манай үйлдвэр дээр хийгээч " гэж Ерөнхий сайдыг урьж бай­санЕрөнхий сайд таны урилгад ямар хариу өгсөн бэ?

-"Үйлдвэр дээр очиж хурал хийнэ гэдэг их зөв санаа байна шүү" гэж байна лээ. Засгийн газар үйлд­вэрийн шинэ эрин үеийг эх­лүүл­нэ гэж байгаа. Монголчууд хаалгандаа их бэлгэдэлтэй ханд­даг, өөдлөх айл үүднээсээ гэж ярьдаг ард түмэн. Үйлдвэрлэлийн шинэ эринийхээ үүдийг  25 мянган айлын хаалгыг хийсэн үйлдвэрт  нээгээсэй гэсэн бэлгэдлээр  Ерөн­хий сайдыг үйлд­вэртээ урьсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Хуудас 1/2881 1 2 3 4 5 6 7 8 9 10Дараах Сүүлд
Э-мейл
Үзсэн: 6442
Нийтлэлч

Баасансүрэн Цэцэгмаа
Г.Тэмүүлэн: Хоёр талын хэлэлцээнд зэсийн зах зээл нөлөөлж байгаа
2014-04-15 10:53:4810:53:48
Я.Батсуурь: Таван толгойн нүүрсийг далайн боомт руу шууд тээвэрлэнэ
2014-04-12 10:37:0710:37:07
“Bank of China” Монголд салбараа нээвэл бидэнд ийм эрсдэл байна
2014-04-09 12:05:4412:05:44
Ж.Бат-Орших: Төрийн нэрээр компани байгуулах сонирхолтой бизнесийн бүлэглэл даатгал руу орох нь
2014-04-09 08:34:3608:34:36
Монголын хууль тогтоомж л хамгийн хэцүү тусгай ажиллагаа болоод байна даа
2014-04-06 12:49:1112:49:11
Төрийн компаниуд ихсэх тусам хувийн бизнесийн орон зай хумигдана
2014-04-05 13:04:0613:04:06
Ардчилсан хувьсгалын партизануудаа хоёрдугаар эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлье
2014-04-03 14:51:4414:51:44
Зэсийн үнэ энэ онд тун дажгүй байх нь
2014-04-01 11:25:2111:25:21
Ч.Мядаг: XXI зууны анхны хүүхдийг эх барьж байлаа
2014-03-30 12:22:4412:22:44
Дэвид Уайш: Таван толгой төсөлд “Пийбоди”-г сонгох олон шалтгаан бий
2014-03-28 10:41:3210:41:32
Хуудас 1/11

1 2 3 4 5 6 7 8 9 10

Дараах Сүүлд
Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1778.4 0.7
Евро EUR 2462.19 2.1
Иен JPY 17.4 0.1
Фунт GBP 2981.13 -4.5
Рувль RUB 49.28 0.1
Юань CNY 285.8 0.6
Вон KRW 1.71 0
2014-04-17 ний өдрийн байдлаар
Цаг агаар
2014-04-17
Өдөртөө : 5
Шөнөдөө : -2