99104238, 99557887, 99552662 99242710 dugaariig zarna. Utas: 99104238, 89904238            6-r bichil horoolold 1 uruu bair hyamd zarna. Utas 99094022            Gazar tarialangiin 950ga ergeltiin talbai. Tekhnikiin khamt zarna. Utas:99265459. 96265459.            Yazu tarniin argaar arhini don burzariig hoyor uduriin dotor arilgah ba utasnii caanaas meregelj ugnu.            Hungun peton block zarna. Zahialga avch geree hiine. Utas: 89808981:::99903022            KhUD Ereliin 38-r bairand bukh tsonkh ni nar luu kharsan, haruul hamgaalttai, auto zogsool saitai, 3 uruu mash dulaan bairiig zarna. Utas 99093676, 86000066            Zaisand 286m 262m talbaitai 380 togtoi dohiolol biren kamer bolon kaweliin telewiztei 1 dawhariin ymarch uil ajilgaa ywuulj boloh ajiliin bair hymd zarna            Zoomlion autocrane, towercrane hudaldaalj bna. 12t, 16t, 20t, 25t, 30t, 50t, 70t, 110t.            Universal tractor , 50 kowsh hudaldaalj bna. 1.3 hutguurtai , 0.3 shanagatai. shine.            HOROOLOL KOREA TOWND 2 UROO BAIR TVREESLVVLNE            Abtomacin bolon busad zoriulaltaar ashiglah BUDGIIN KAMER zarna. 99117421            Marcal hothond buren tabilgatai 265 mkb taunhaus udaan hugsaand 7n saraas tureesluulne. Une-2800$. 94040070.            Orgil pashaan suvilaliin urd taliin 3 orgil hothond 2 uruu 68.8 m2 bair hudaldana. Utas: 99105995            Bgd. 19-r khoroo. 4-r :Horoolold bairlal saitai arktai 2 oroo bair hudaldana Utas: 99990917. 99990917            Gmobile daraa tulburt 98116771 97113311 93399333 98222222 93333333 dugaaruud zarna. Utas:99206377 98206377            Ub palace-n ard 2 uruu shine bair tureesluulne tulbur sariin 600000            Uildveriin tusul, biznes tuluvluguu, zeeliin tusul, tenderiin material ,TEZU bolovsruulna. Diplom bichne. Utas 95157961            1 davhart vilchilgee ywuulah bolomjtoi 120m2 3oroo bairiig tvreeslvvleh buyu zarna. Utas 99189164            Teevriin tovchoond naran talda tsonhtoi 2 oroo bair tureesluulne. 99078612, 96163681            Zuun aild ih toiruud tov zam daguu 36, 54 m2 office tvreeslvvlne. 95190188             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Долдугаар сарын 11-нд байгуулагдсан Бодоогийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн

Улс орны түүхээс эхлээд дууг хүртэл гуйвуулдаг хэцүү цаг байж дээ. Бидний мэдэхээр "Улаан тугийг мандуулаад, улсын сүрийг бад­руулаад" гэдэг хувьсгалт дуу байдаг даа. Гэтэл тэр дуу 1910-аад оны үед зохиогдсон ба "Ногоон тугийг мандуулаад Ноёдын сүрийг бад­руу­лаад, Шар тугийг мандуулаад Шашны сүрийг бадруулаад" гэсэн үгтэй байсан ба ноёдын намын сүр сүлд, шашны намын цэргүү­дийн хийморь уриа дуудлага болж бай­сан юм билээ. 

 Ардын хувьсгалын яруу алдарт их ой гэж сүр бадруулан тэмдэглэж наадам хийдэг долдугаар сарын 11-нд юу болсон юм бэ. Түүхийг үнэнээр нь бичих шаардлага гарч байна. 1921 оны долдугаар сарын 11-нд  Манзушир хутагт Цэрэндор­жийн тэргүүлсэн шашны Засгийн газар унаж, Д.Бо­доогоор ахлуул­сан МАН-ын анхны хууль ёсны Засгийн газар хэлэл­цээгээр байгуу­лагдсан байна. Хууль ёсны Зас­гийн газар гэхийн учир нь 1921 оны гуравдугаар сарын 1-нд Оросын МНРП (Мон­гольская Народная Революцион­ная Партия) нам Хиагт хотноо хууль бус тоглоомын Зас­гийн газар байгуулан Д.Чагдар­жаваар толгой­луулсныг түүхчид сайн бичсэн. Харин манай түүх гуйвуулан зо­хиогчид Д.Бодоогийн Засгийн газ­рын бүрэлдэхүүнийг мэддэг ч, олон нийтэд үнэнээр нь мэдээлдэггүй.

1911 оны үндэсний хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь Монголын Чингэс хааны алтан ургийнхан буюу жин­хэнэ угсаа залгамжилсан ноёдууд (Ноёдын бүлэглэл буюу ноёдын нам ногоон тугтай), Бас нөгөө гол хүч нь шарын шашны эрдэм ном­той эх оронч лам нар байжээ (Шашны бүлэглэл буюу шашны нам шар тугтай). Энэ хоёр гол бүлэглэл нэгдэн Монгол Улсад үндэсний хувьсгал ялж 1911 онд Богд Жавзандамба хэмээх төвд лам бүх Монголын хаан ширээнд суусан гэдэгтэй түүхчид нэг байр суурьт хүрч чадаж байна. 1921 оны долдугаар сарын 5-11-ний өдрүү­дэд Ерөнхий сайд Д.Бодоо, эзэн хаан Богд Жавзандамбатай гурван удаа, Ерөнхий сайд Ман­зушир хутагт Цэрэндоржтой нэг удаа уулзан шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ярьж тохир­сон байдаг. Д.Бодоо хэдийгээр Ардын намын тамгыг сийлж өвөрт­өлсөн ч гэсэн Богдтой багш шавийн ба­рилдлагатай, шашны төлөөлөгч байсан төдийгүй 1911 оны үндэс­ний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцон "Монголын сонин бичиг"-ийг Харбинд гаргаж байсан турш­лагатай улстөрч. Ардын намыг анх байгуулж байсан тэр үеийн улс­төрч­­дөөс Д.Чагдаржав Богдын анхны Засгийн газрын үед дотоод яаманд ажиллаж Европоор хүртэл явж байсан мөн л "догь толгой". (Б.Шумяцкий Коминтерний удирд­лагад Монголын хувьсгалчдыг нэг бүрчлэн танилцуулахдаа Д.Бодоог Богдын хүн, өндөр боловсролтой, итгэж болохгүй. Харин Д.Чагдар­жавыг мөн Богдын хүн, "догь тол­гой" гэж бичиж байв. Г.Д). Монгол Ардын намын анхны долоогоос 1911 оны үндэсний хувьсгалд оролцсон нь Д.Бодоо, Д.Чагдар­жав хоёр байсан юм. Д.Бодоо Ардын намын анхны Ерөнхий сайд гэдгээ бүүр 1921 оны гуравду­гаар сарын 20 гэхэд л мэдсэн төдийгүй, хэрвээ улаан имперлис­түүдэд зэвсгийн хүчээр эзлэгдвэл Д.Бо­доог Ерөнхий сайд болгоод азаа үзэх Богд хааны улс төрийн бод­логын хамгийн сайн хувилбар байсан байж магадгүй. 1921 оны гуравдугаар сарын 1-нд болсон Д.Чагдаржаваар толгойлуулсан түр Засгийн газрын хурал буюу Зөвлөлтийн тоглоомын Засгийн газар байгуулах хурал дээр Д.Чаг­даржавыг Ерөнхий сайдаар тавих гэхэд тэрээр Түр Засгийн газар гэдэг чинь юу гэж байгаа юм, Бодоог иртэл би байх хэрэг үү" гэж хэлсэн нь, мөн Д.Сүхбаатараас Бодоог түр Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй бол болохгүй гэж зүтгэж байгаад Д.Бодоо өөрөө байхгүй ч гэсэн Гадаад хэргийн сайдаар ичнээ баталсан нь протоколд тэм­дэглэгдсэн байна. Мөн Д.Бодоо Ерөнхий сайдаар батлагдаагүй байхдаа буюу 1921 оны долдугаар сарын 11-нээс өмнө бичсэн захи­дал, явуулсан бичиг, бичсэн тэм­дэглэлдээ хүртэл ЕРӨНХИЙ САЙД Д.БОДОО, ЕРӨНХИЙ САЙД ХЭ­МЭЭГЧ Д.БОДОО гэж гарын үсгээ зурсан нь Д.Бодоо албан тушаа­лыг хүссэндээ биш Ардын нам хэрвээ ялах юм бол Д.Бодоог Ерөнхий сайд болгоно гэсэн тохи­ролцоог Богдтой ч, Ардын намын нөхөдтэйгээ ч тохиролцсон хэрэг гэхээс өөрөөр тайлах аргагүй юм.

1921 оны долдугаар сарын 11-нд байгуулагдсан. Д.Бодоогийн Засгийн газрын бүтэц, бүрэл­дэхүүн:

1.Ерөнхий сайд ба Гадаад яамны тэргүүн сайдад Их шавийн Д.Бодоо. (МАН)

2.Дотоод яамны тэргүүн сайд, нэгэн оронд их шавийн да лам Пунцагдорж.

 3.Дэд сайд нэгэн оронд, буриад гүн Цэвээн Жамсрано.

4. Эрхэлсэн түшмэл Сэцэн хан аймгийн эрх гүн Пунцагдалайнам­жи­лын хошууны түшмэл Догсом.

5.Ёслолыг удирдагч түшмэлд, Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин ван Жамбалдоржийн хошууны бэйс Гомбосүрэн

6. Гадаад яамны дэд сайд нэгэн оронд Сэцэн хан аймгийн үнэн сүжигт Илдэн ван Доржпаламын хошууны гүн Жигмэддорж

7.Эрхэлсэн түшмэлд, Их ша­вийн хичээнгүй бэйс Цэрэндорж

8.Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжинд Сүх­баатар. (МНРП)

9.Дэд жанжинд Сайн ноёнхан аймгийн хатан баатар ван Маг­саржав.

10.Эрхэлсэн түшмэлд Сэцэн хан аймгийн Чин ачит ван Тогтохын хошууны бэйс Гомбо-Идшин,

11.Сангийн яамны тэргүүн сай­дад Данзан. (МАН)

12.Дэд сайд нэгэн оронд Их шавийн гүн Жамъян.

13. Эрхэлсэн түшмэлд буриад гүн Цэдэн-Иш.

14.Шүүх яамны тэргүүн сайдад Их шавийн бэйл Магсаржав хурц.

15.Дэд сайдад. Сайн ноёнхан аймгийн Батсүхийн хошууны гүн Тогтох.

16.Эрхэлсэн түшмэлд мөн айм­гийн Ёст бэйс Чүлтэм агсны хо­шууны Дагвасамбуу.

17.Шадар сайдад Да лам Пун­цагдорж, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн ван Гүрсоронзон­гомбосү­рэн, Дайчин жонон ван Цогбадрах, Баатар ван Базарваань, Гүн Дэн­дэв нарыг томилжээ*.

18.Мөн энэ өдөр Богд хааны  Ардын засагтай хамтран ажиллах шадар сайдад Дамбын Чагдаржа­выг (МАН) ажилла гэж лүндэн буулгасан (зарлигдсан) байна.

Д.Бодоогийн Засгийн газарт МАН-аас С.Данзан. Д.Бодоо, Д.Чаг­даржав. МНРП намаас Д.Сүхбаа­тар нар орсон бол Х.Чойбалсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж чадаагүй байна.

Танхимын бусад гишүүд нь Чингэсийн угсааны удам дамжсан нөлөө бүхий  хэргэм зэрэгтэй ноё­дыг Засгийн газарт багтааснаар зургаан дэд сайд Д.Чагдаржавыг нэмэхээр долоон дэд сайдтай өвөрмөц Засгийн газар байгуулагд­жээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд ногоон туг**-ийг мандуулсан ноё­дын нам, шар туг**-ийг мандуулсан шашны нам давамгайлсан нь коминтерний цуст алуурчдын дур­гүйг хүргэж, эзлэн түрэмгийлэгч улаан имперлизмийн их аллагыг түргэтгэсэн байж магадгүй юм. Бодоогийн Засгийн газрын бүрэл­дэхүүнийг тэр үеийн аймгаар нь хуваавал, Түшээт хаан аймаг их шавиас бараг 80 хувь нь, үлдсэн 20 хувьд Сэцэн хан аймаг, Сайн ноён хан аймгийн зэрэг хэргэм өндөр язгуурын ноёд багтсан бай­на. Зэрэг хэргэмгүй нь Бодоо, Данзан, Чагдаржав, Сүхбаатар нар байсан бололтой. Хуучин Засгийн газрын тэргүүн Манзушир хутагт Цэрэндорж огцрох өргөдлөө өгсөн бол Цэрэндоржийн Засгийн газ­рын цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, Түшээт хан айм­гийн Дархан чин вангийн хошууны Лувсанцэвээн тэргүүн (Түүхэнд Цэвээн тэргүүн гэж тэмдэглэгддэг, 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн, Ардын намыг дэмжигч төдийгүй Борон Их хүрээг гамингуудаас чөлөөлөхөд  Монгол цэргийг удирд­сан, Богдыг гамингийн шоронгоос гаргаж, Манзуширын хийдэд үүрч аваачиж байсан төр цэргийн нэрт зүтгэлтэн. Г.Д)-ийг албан тушаал­гүй үлдээснээр барахгүй түүний оронд Д.Сүхбаатар томилогджээ. Цэвээн тэргүүн нь хожмоо хамтран зүтгэгч Д.Бодоо, Д.Чагдаржав на­рын­хаа хамт баригдаж, хамт нэг жалганд  буудуулсан түүхтэй.

Түүх үнэнээрээ бичигдэх цаг ирвэл 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр үнэндээ юу ч болоогүй. Болсон үйл явдал нь гэвэл ийм бүрэлдэхүүнтэй МАН-ын анхны Засгийн газар буюу Д.Бодоогийн  тэргүүлсэн, Богдтой хамтарсан Засгийн газар байгуу­лагд­сан. Хэ­лэлцээгээр байгуулагд­сан Засгийн газрын тэргүүн Д.Бо­доод энэ өдөр олон яамд тамга, тэмдгээ хүлээлгэн өгсөн. Энэ өдөр Д.Сүхбаатарын дагуулан хүрээнд орж ирсэн улаан цэргүүд хүрээний ардуудад зориу­лан нэг үзүүлэх сургууль маягийн юм болсон, өөр юм болоогүй юм билээ. Үүнээс хойш хувьсгалт улаан цэргийн баяр буюу ард түмэн цэргийн наадам гэж тэм­дэглэж байсан байх юм. Борон Хүрээнд байсан гамин цэргүүдийг бут цохин үлдсэнийг нь Хиагт руу хөөчихсөн, Борон өөрөө Хүрээг чөлөөлж төвхнүүлж өгөөд цэргээ аваад яваад өгсөн, Хүрээг чөлөөл­сөн Цэвээн тэргүүний монгол цэр­гийг тараагаад гэр гэрт нь буцаа­чихсан болохоор юун хувьсгал, байлдаан, чөлөөлөлт байх билээ. Богд хааны ордны хамгаалалт Түвдийн 100-аад цэрэг байснаас өөр юу болох вэ. Д.Сүхбаатар ч гэсэн хувь Монгол хүний хувьд Богдыг хэмжээт эрхтэй хаан байхыг зөвшөөрч Богд хаанд  их буу бэлэг­лэж байсан баримт байна. Д.Бодоо, Д.Чагдаржав, Цэвээн тэргүүн нарыг зохиомол хэрэг тулган яаравчлан барьж алаагүй бол 1922 онд багтан Монгол Улс хаант засагтай, хоёр танхимтай парламенттай, Үндсэн хуультай улс орон болох байлаа. Түүхийн эгзэг гэдэг энэ. Зөвлөлт улс, улаан  цэргийн хүчээр түрэмгийлэн эзлэж коммунист дэглэм тулган хүлээлгэсэн нь бас л энэ өдөр. Долдугаар сарын 11-нд юу ч бо­лоогүй атал бид юунд нь Ардын хувьсгалын яруу алдарт ой гэж баярладаг байна.

* Бодоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Н.Магсар­жав. Монгол Улсын шинэ түүх. УБ. 1994. 218-219 дэх талаас авав.

  ** Улаан туг дууны үгийн талаар сэтгүүлч А.Баатархуяг ярьж өгөв. Мөн туг бол тухайн бүлэглэлийн бэлгэ тэмдэг бараг намын гишүүн батлахны үүргийг гүйцэтгэсэн байж магадгүй юм. Түүхчид Ноёдын нам, Шашны нам гэж бичдэгч одоог хүртэл тамга тэмдэг олдоогүй байна.

Хуудас 1/128 1 2 3 4 5 6 7 8 9 10Дараах Сүүлд
Э-мейл
Үзсэн: 6959
Нийтлэлч

Дашрэнцэн Г
Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1779.12 1.7
Евро EUR 2464.26 3.7
Иен JPY 17.51 -0
Фунт GBP 2976.65 10.3
Рувль RUB 49.42 0.6
Юань CNY 286.36 3.6
Вон KRW 1.71 0
2014-04-15 ний өдрийн байдлаар
Цаг агаар
Өнөөдөр
Өдөртөө : 6
Шөнөдөө : 4