BZD sansart 805 iin zvvn tald barilgajij bga gazar 2 dabhar deeber tomtoi 6 �r�� , t�biin dulaan , tseber usand xolbogdson , bohir oiroos holbogdoh bolom            jtoi, ymarch vilchilgee jijig dund vildberlel ybuulj bolohoos gadna oron suuts, niitiin bair barih bvren bolomjtoi gazar baishin zarna. 99990989            ANU-aas orj irsen ,2005 onii har ungutui Lexus 470 zarna. Utas:99259685            ANU-aas sayhan orj irsen 2013 onii 5-r sard uildverlesen, har ongotei FJ Cruiser zarna. Utas 99259685            Utas 94789168            13 r horoolold ,Bohiin orgoonii baruun omno, 2006 oni Kokshuzanii 9 dabhar bairnii 6 dabhart, 73 m. k, shineer zacbar hiisen 3 oroo bair zarna .            I0@8;30\\\\0 10@8E\\\\0 1>;><6B>9\\\\0,\\\\0 4M4\\\\0 1CBMF\\\\0 >9@E>=\\\\0 %C2LG;034A0=\\\\0  \\\\0 EC40;4            I06\\\\0 02=0\\\\0.\\\\0 #B0A\\\\0:\\\\0 \\\\09\\\\09\\\\00\\\\08\\\\04\\\\05\\\\07\\\\08\\\\0.\\\\0 \\\\09\\\\09\\\\00\\\\08\\\\04\\\\05\\\\07\\\\08            Sankhuu tatwariin tailan. HUT.NDaatgaliin tailan gargaj zuwluguu ugnu. Utas:96262106            Bgd. 19-r khoroo. 4-r :Horoolold bairlal saitai arktai 2 oroo bair hudaldana Utas: 99990917. 99990917            1aalgatai 200, 250, 450 kv.m talbaig hunsnii bolon busad uildverlel, aguulahiin zoriulaltaar tureesluulne. Utas:96091656            116 horoolold bairlaltai, 24 tsagiin haruul hamgaalalttai, tuviin holboltond holbogson uildveriin zoriulalttai bairand 6m undur taaztai, tom mashin oroh h            Zamiin tsagdaa gazriin urd Dunjingarav hothond 64 m2 3 uruu tohilog bair yaraltai zarna. 4 davhart, 2 balkon, uragshaa, hoishoi harsan tsonhtoi. Utas 95128027            5426294 registriin dugaartai. \\\\\\\"Orgil mongol brand\\\\\\\" HHK tatan buugdsaniig huchinguid tootsoh.            huntei sain yarina Utas 99116795 99727828            2004 onii Nissan Tiida markiin 4 duguin maajdag, Mongol d 2011 ond orj irsen neg emegtei huni garaar edelsen, shargal ongiin suudlyn mashin hudaldaj avah            ï¿½uilchilgeenii bairiig hymd zarna            ï¿½Zaisand zam daguu 1 dawhariin ymarch uilchilgee ywuulj boloh 286mkb bolon 262mkb talbaital 380 togtoi dohiolol kamer internet utas zereg bugd holbogdson            Zaisand 286m 262m talbaitai 380 togtoi dohiolol biren kamer bolon kaweliin telewiztei 1 dawhariin ymarch uil ajilgaa ywuulj boloh ajiliin bair hymd zarna            KhUD Ereliin 38-r bairand bukh tsonkh ni nar luu kharsan, haruul hamgaalttai, auto zogsool saitai, 3 uruu mash dulaan bairiig zarna. Utas 99093676, 86000066             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Баярын өдрүүдэд хаана юу болох вэ?

Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд орно  

 Шинэ жилээр Хөдөлгөөнт эргүүлийн газар нэмэгдэл хүчээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажил­лах гэнэ. Баяр ёслолын өд­рүүдэд хулгай дээрэм, тан­хайн хэргүүд  ихэс­­дэг тул   ийнхүү урьдчи­лан сэргийлж, хэргийн газар шуурхай очиж ажиллах юм байна. Хөдөл­гөөнт эргүүлийн 50 машин нийслэлийн дөрвөн бүсэд байрлаж, нийт 400 офицер, цагдаа нэгэн зэрэг эргүүлд гарах нь. Мөн хяналт шал­гал­тын зургаан машинтай 24 албан хаагч нэмэгдэл хүчээр гудамж талбайгаар хэв жур­мын эргүүл хийх гэнэ. Иргэ­дийн санал гомдол, хэрэг зөрчлийн мэдээллийг  хөдөл­гөөнт эргүүлийн102 дугаарт өдөр бүр авч байна. Албан байгууллагууд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж байгаатай хол­боо­тойгоор сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн  хэрэг­сэл жолоодох нь ихсэх ханд­лагатай болжээ. Арванхоёр­дугаар сарын 20-нд 27, 21-нд 25, 22-нд 23 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан аж. Тий­мээс Замын цагдаагийн газ­раас шинэ жилийн баяр тэм­дэг­лэж байгаа энэ өдрүүдэд согтуугаар авто машин жо­лоо­дож яваад аваар осолд өртөхөөс сэргийлэх зорил­готойгоор хяналтыг өндөрс­гөсөн байна.  

 
 

 Жүжгээ үзээд бэлгээ аваарай 

 

 Шинэ оныг угтаад Үйлд­вэрчний соёлын төв ордонд арванхоёрдугаар сарын 27-нд "Баав­гай дуулахуй" хүүхдэд зо­риул­сан хошин жүжиг тоглог­дох гэнэ. "Өнгөт инээд"-ийн­хний энэ жүжиг 13 цагаас эхэлнэ. Тасалбарын үнэ 8000 төгрөг бөгөөд давхар бэлэг дагалдах аж. Мөн маргааш 11, 14 цагаас "Шинэ үе" продакшны хошин урлагийн тоглолт болох юм байна. Ха­рин "Бөхийн өргөө"-нд арванхоёрдугаар сарын 28-нд "Цоглог ирээдүй" сониноос зохион байгуулсан хүүхдийн сүлд модны наадамтай гэсэн. 

 
 

 Түргэн тусламжийнхан нэмэлт хүчээр ажиллана 

 

 Баярын өдрүүдэд "Яарал­тай түргэн тусламжийн төв" буюу 103 нэмэгдэл хүчээр ажил­лахаар болжээ. Энгийн өд­рүүдэд 22 жолооч, мөн тоо­ны эмч, зургаан сувилагч ажил­ладаг гэнэ. Тэгвэл нэг­дү­гээр сарын 1-4-ний өдрүү­дэд 3-4 түргэн тусламжийн машин нэмэгджээ. Мөн бэлэн байд­лын гурван эмч ажиллах юм байна. Тэд баярын өдрүү­дэд гэртээ байх бөгөөд дууд­лага төлөвлөснөөс нэмэгдвэл ажил­­­лах нь. 103-ынхан эм, та­риа, боох материал, дусал шин­гэн зэргийг хангалттай бэлд­сэн гэнэ. Эднийд баяр ёс­лолын үеэр ихэвчлэн архи бо­лон хоолны хордлогын дууд­лага зонхилдог байна. Тий­мээс баярлаж цэнгэхдээ архи, дарсаа зөв зохистой хэ­рэглэхийг эмч нар сануул­лаа.  

 

 Хүүхдийн түргэн туслам­жийг харьяа дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хандаж, доорхи утсаар дуудах юм байна. 

 

 Сүхбаатар дүүрэг: 350793 

 

 Сонгинохайрхан дүүрэг: 685065 

 

 Чингэлтэй дүүрэг: 70110286 

 

 Баянзүрх дүүрэг: 70150052 

 

 Баянгол дүүрэг: 362539 

 

 Хан-Уул дүүрэг: 341003 

 

 М.МӨнх 

 
 

 Цанын баазууд амрахгүй 

 

 Баярын өдрүүдэд цанын баазууд амрахгүй гэнэ. "Улаанбаатар", "Хандгайт" цанын бааз 9.00-19.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх аж. Жил бүр цанын баазууд ачаалал ихтэй ажилладаг учир ийнхүү шинэ он гарах мөчид ч үүдээ нээлттэй байлгахаар шийджээ.    

 

 Захууд нэгдүгээр сарын 1-нд амарна 

 

 "Нарантуул", "Хүчит шон­хор", "Хар хорин", "Барс", "Бөмбөгөр" зэрэг томоо­хон захууд нэгдүгээр сарын 1-нд амрах аж. Бусад өд­рүүдэд буюу 30, 31-нд цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлч­лэх юм байна. Тод­руул­бал, 10.00-18.00 хүртэл ажил­лана.  

 
 
 

 Х.ЦЭНД 

 

 
 Малын тоо толгой өсчээ
 

 

 Үндэсний статистикийн газраас энэ оны  мал тоолло­гын урьдчилсан дүнг гарга­жээ. Малын тоо 42 сая 195.8 мянган толгойд хүрч урьд жилээс 1.9 саяар буюу 4.8 хувь өсчээ. Сүргийн бүтцээр нь авч үзвэл тэмээ 261.8 мянга, адуу 2122.4 мянга, үхэр 2448.3 мянга, хонь 17898 мянга, ямаа 19465.4 мянгад хүрсэн байна. Эндээс харвал  ямааны  тоо толгой хамгийн их өсч нийт малын 46.1 хувийг эзэлжээ. Харин адуу 117.1 мянгаар буурсан байна. 

 

 Статистик мэдээгээр Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий, Говьсүмбэр аймгуудад малын тоо 31.6-249.8 мянган толгойгоор буур­сан гэж гарчээ. Харин хамгийн их мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Зав­хан, Төв аймгууд орж байна. Хонин сүргийн тоогоор Ар­хангай, Завхан, Хөвсгөл, Өвөр­­хангай аймаг, ямаагаар Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгууд улсдаа тэргүүл­лээ. 

 

 Үүнээс гадна хүн амын тооллогын урьдчилсан дүнг гаргахаар Үндэсний статис­тикийн газар бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Манай улс 2010 онд хүн амын ээлжит тоол­логыг хийнээ. Энэхүү ажлыг чанартай зохион байгуулах үүднээс туршилтын тоол­логыг ирэх оны нэгдүгээр сарын 11-нд явуулахаар бол­жээ. Туршилтын тооллогод ажиллах сурагч, багш нар, дүүргийн комиссын гишүү­дийн сургалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.  

 
 

 Х.Цэнд-Аюуш 

 
 

 Мөрдөн байцаалтын ажиллагаа шуурхай явуулдаг 

 

 Улсын ерөнхий прокуро­рын дэргэдэх Мөрдөн бай­цаах алба нь цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах чиг үүрэгтэй бие даасан төрийн тусгай албан байгууллага байхаар хуульч­лагдсан. Энэ нь цагдаагийн болон тагнуулын байгуул­лагын мөрдөн байцаах газар, хэлтсээс давуу бөгөөд ялгаа­тай шинж чанар юм. Үйл ажиллагааны явцад тус алба­ны үндсэн үүрэг өргөжиж 2007 оноос цагдаагийн болон тагнуулын байгууллагын ажилт­ны үйлдсэн хэрэгт хэ­рэг бүртгэлт, мөрдөн бай­цаалт явуулж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хууль, хяналтын байгууллагуудын дотроос цомхон бүтэцтэй, зохион байгуулалтын хувьд шат дамжлагагүй, орон нутагт ямар нэгэн нэгжгүйгээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бие даасан төрийн тусгай албаны байгууллага мөн. Тус алба нь иргэдийн гаргасан гомдол мэдээллийг 22.00 цаг хүртэл хүлээн авч мөрдөн байцаалтын шуурхай ажил­лагааг цаг алдалгүй хийдэг билээ. Манай албаны үйл ажиллагаатай танилцаж ха­рилцан нээлттэй, хамтран ажиллахыг хүсье. 

 
 

 Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба 

 

Э-мейл
Үзсэн: 12537
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Мэдээллийн төрөл:
Архив:   үзэх
Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1778.4 0.7
Евро EUR 2462.19 2.1
Иен JPY 17.4 0.1
Фунт GBP 2981.13 -4.5
Рувль RUB 49.28 0.1
Юань CNY 285.8 0.6
Вон KRW 1.71 0
2014-04-17 ний өдрийн байдлаар