Uildveriin tusul, biznes tuluvluguu, zeeliin tusul, tenderiin material ,TEZU bolovsruulna. Diplom bichne. Utas 95157961            barilgiin suurin pomp zuuragch togoony hamt zarna tsoo snine utas 99281352 96681352            BZD,BHYamnii ard Tugul Hus hothond zasvar hiisen ,buh tsonh n naran talda, 3 uruu 79 m2 bairiig garajtai n hyamd zarna.91119289            inaas jigsheeh vilchilgeetei emin urgamluud zarna. 98294097            Orsin holbooni ulsad beltgegdsen eleg boor zyrh tvrvv bulchirhai belgin sulral emchleh bolon hawdraas sergileh tarhaltig zogsooh mon arhini hor tailj arh            Hyatad ajilchidtai barilgiin kompani barilga ugsraltiin ajil chanartai hiij guitsetgene utas 99134645 96600512            Har tsaasan deevriin ajil chanartai hiij guitsetgene utas 99134645 96600512            Zoomlion brandiin beton zuurmagiin shine uildver zarna            Zoomlion autocrane, towercrane hudaldaalj bna. 12t, 16t, 20t, 25t, 30t, 50t, 70t, 110t.            Tuv shuudangiin urd, airmarkettai bairni 2 davhard 3 uruu bair amini bolon office zoriulaltaar tureesluulne.99168416            Haruul ajild avna. Nas 40-oos deeshgui, tsalin 500 mynga. Utas 99090524            Dragoni barun tal laboratorin budal der oppiccin opo tureclulne            1994 onii automat, diesel Land 80 zarna. Tseverhen edelsen, tsembeger mashin. Avsan hun ni nemj yum hiih shaardlagagui. Utas 9199-3033            99104238, 99557887, 99552662 99242710 dugaariig zarna. Utas: 99104238, 89904238            (emneleg suvilal bank sanhuu hudaldaa uilchilgeenii chigleleer ashiglah bolomjtoi. Utas 88114001 99994001            (13-r horoolliin dund zamiin Nature hudaldaanii tuviin zuun tald zam daguu bairlaltai 3 davhar obektiig butneer ni bolon hesegchilen tureesluulne. Office            Bzd-t zubshuurul,zurag tusul n khiigdsen 9davhar barilgad hamtran ajillah buyu zarna .99095148            marshall townd 2 davhariin 190 m2 talbaitai 6 uruug 2 mashinii grajtai hamt zarna. 80m2 terrastai. tavilgatai solongos zasaltai.            99113233, 90092333, 90093888, 93456788 dugaariig zarna. Utas: 8998-3579            Manai baiguullaga oron nutagt tulsh shatahuun bolon tonog tuxuurumj xund mashin mehanizm teewerlene.utas 77330303 91022480 94940170             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Улсын дээд шүүх тайлбар гаргалаа

 Нөгөө талаар хуульд то­дорхой тусгагдсан хэм хэм­жээг буруу ойлгож, зохих ёсоор хэрэглээгүй, эсхүл шаардлагыг нь биелүүлээгүй хууль бус ажиллагаа явуул­сан тохиолдол бүрт хүнд­рэл­тэй байдлаас гарах арга, зааварчилгааг хуулийн тайл­ба­раар Улсын дээд шүүх өгдөг гэж бас ойлгож болох­гүй.  

 

 Сонгуулийн ерөнхий хо­рооны санал, хүсэлтийн дагуу Орон нутгийн Хурлын сон­гуу­лийн тухай хуулийн зарим зүйл, заалтын албан ёсны тайлбарыг 2008 оны есдү­гээр сард гаргахаар Улсын дээд шүүх төлөвлөж, дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим тогтоолын төслийг боловсруулан, танхимын зөв­лөл­гөөнөөр хэлэлцэж, 2008 оны  есдүгээр сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал­даа­наар хэлэлцүүлэхээр дээд шүүхийн ерөнхий шүүгч захи­рамж гаргаж, уг хуулийн тайл­бар батлагдахад бэлэн бол­сон байхад Сонгуулийн ерөн­хий хороо тайлбар гаргуулах шаардлагагүй гэж үзэж, са­нал, хүсэлтээсээ татгалз­санаа 2008 оны  есдүгээр сарын 19-ний өдөр манайд албан бичгээр мэдэгдсэн тул Орон нутгийн Хурлын сон­гуулийн тухай хуулийн тайл­ба­рын төслийг Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хурал­даа­наар хэлэлцээгүй болно. 

 

 2008 оны  аравдугаар сарын 12-ны өдөр явагдсан орон нутгийн сонгуулийн дүн гаргах үед Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хүчинтэй гэж үзэх эсэх асуудалд хүндрэл учирсан тул Нийслэлийн сон­гуулийн хорооны дарга Ц.Болд­сайхан Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан зохи­цуу­лал­тыг тайлбарлуулахаар Улсын дээд шүүхэд хүсэлт ирүүлсэн билээ. 

 

 Хуулийн дээрх зүйл, заал­тад тусгагдсан эрх зүйн хэм хэмжээний агуулга тодорхой бөгөөд хуулийн бусад зохи­цуулалттай уялдуулан ойл­гож, хэрэглэх боломжтой учир албан ёсны тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж, хуу­лийн энэ зохицуулалтыг хэр­хэн хэрэглэх зөвлөлгөө бүхий албан бичгийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн хүсэлт гаргагчид хүргүүлжээ. 

 

 Сонгуулийн төв байгуул­ла­гын тухай хуулийн дол­дугаар зүйлийн 7.1.9-д заас­наар Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тог­тоом­жийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхэд оруулах бүрэн эрхтэй билээ. Харин Шүүхийн тухай хуу­лийн 23 дугаар зүйлийн 23.2-т "ир­гэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг ойлгох, дагаж мөр­дөх, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах ту­хай саналаа Улсын дээд шүүхэд ирүүлнэ" гэж заас­наар танайхаас ирүүлсэн хүсэлтэд Орон нутгийн Хур­лын сонгуулийн тухай хуу­лийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан зохицуулалтын аль хэсгийн нь агуулга ойлгомж­гүй, салаа утгаар ойлгогдож буй нь тодорхой бус байна.    

 

  Улсын дээд шүүх тухайн асуудлаар Нийслэлийн сон­гуу­лийн хороонд тодорхой хариу өгсөн хэдий ч Сон­гуулийн ерөнхий хороог хүн­дэтгэн дахин доорх дэлгэрэн­гүй хариуг өгөх нь зүйтэй гэж үзлээ. 

 

 1.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д "ай­маг, нийслэл, сум, дүүргийн нийт сонгогчдын 50 хувь нь санал хураалтад орол­цоо­гүй" бол аймаг, нийслэлийн сонгуулийн хороо орон нут­гийн Хурлын сонгуулийг хү­чингүйд тооцож, дахин сон­гууль явуулах шийдвэр гар­га­хаар заажээ. 

 

 -"Аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт сонгогч" гэсэн нэр томъёонд ойлгомж­гүй зүйл байхгүй байна. Энэ нь тухайн засаг захиргааны нэгжид оршин сууж буй санал хураалтад оролцвол зохих сонгуулийн насанд хүрсэн нийт хүмүүсийг хэлж байна. 

 

 -"50 хувь нь санал ху­раалтад оролцоогүй" гэдэг нь санал хураалтад оролцвол зохих сонгуулийн насанд хүрсэн дээрх  хүмүүсийн тал нь санал хураалтад орол­цоо­гүй буюу саналаа өгөөгүй болохыг илэрхийлж буй нь тодорхой юм. Харин санал хураалтад оролцсон боловч саналын хуудас нь хүчингүй болсон, эсхүл нэр дэвшигч­дийн хэний ч  төлөө санал өгөөгүй байх нь энэ ойлголтод хамаарахгүй. 

 

 2.Хуулийн 45 дугаар зүй­лийн 45.1.1-д заасан нөхцөл нийслэлд бүрдсэн эсэхийг хэрхэн тогтоох талаар 

 

 а/Нийслэлийн хэмжээнд байгуулагдсан 15 тойргоос санал хураалтын дүнгээр нэг ба түүнээс дээш тойрогт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй явдал хуулийн дээрх заалтад зааснаар нийс­лэлийн нийт сонгогчдын 50 хувь санал хураалтад орол­цоо­гүй гэж үзэх шууд үндэс­лэл болохгүй юм.  

 

 Энэ талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний албан бичигт маш тодорхой заасан байна.  

 

 Хуулийн 43 дугаар зүй­лийн 43.1-д "аймаг, нийс­лэл, сум, дүүргийн сон­гуулийн хороо нь хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг энэ хуу­лийн 41.4-т заасан үзүү­лэл­тээр нэгтгэж, тухайн тойр­гийн санал ху­раалтын нэгд­сэн дүнг гар­гана" гэж заасан нь сон­гуулийн тойрог тус бүр нэгдсэн дүнгээ гаргах учир нэг тойр­гийн дүн нөгөө тойр­гийн дүнд болон хүчинтэй байдалд нь шууд нөлөөлөх үндэслэлгүйг илэрхийлж бай­на. 

 

 Мөн зүйлийн 43.6-д "Ай­маг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сон­гуулийн нэгдсэн дүнг той­рог, нэр дэвшигч бүрээр тооцож гаргана" гэж заасан нь орон нутгийн Хурлын сон­гуулийн нэгдсэн дүн тойрог тус бүрийн нэгдсэн дүнгээс бүрдэнэ гэдгийг илэрхийлж байгаа тул тойрог тус бүрийн дүн гараагүй тохиолдолд хуу­лийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан ирцийн та­лаар дүг­нэлт хийх боломжгүйг ха­руулж байна. 

 

 Тийм учраас нийслэлийн зарим тойрогт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй бол ирц нь бүрдсэн тойргийн сонгуулийг шууд хүчингүйд тооцох үн­дэс­лэл болохгүй гэж энэ ал­бан бичигт дурджээ.  

 

 Дээрх үндэслэлээр нийс­лэлд явагдсан сонгуулийг хүчинтэй гэж үзэх эсэхийг сонгуулийн орон нутгийн бо­лон төв байгууллагууд хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулснаар эцэслэн дүгнэж шийдвэрлэх ёстой гэдгийг ч уг албан бичигт тодорхой заажээ. 

 

 б/2008 оны  аравдугаар сарын 12-ны өдөр явагдсан сонгуулийн санал хураалтыг хэсгийн хороод хуулийн 41 дүгээр зүйлд заасан журмын дагуу дүгнэн тоолж, сонгогч­дын нэрсийн жагсаалтад бүрт­гэгдсэн тухайн хэсгийн нийт сонгогчдын тоо, санал өгсөн нийт сонгогчдын тоо болон хуульд заасан бусад үзүүлэлтүүдийг гарган, санал тоолсон дүнг хэлэлцэн шийд­вэр гаргаж, нийслэлийн сон­гуулийн хороонд хүргүүлсний дараа нийслэлийн сонгуу­лийн хороо хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дээрх дүнг мөн зүйлийн 41.4-т заасан үзүүлэлтээр нэгт­гэсний эцэст сая сонгуулийн хүчинтэй эсэх байдалд дүг­нэлт хийх, зарим тойрогт сонгогчдын ирц бүрдээгүй явдал нийт сонгуулийн хүчин­тэй байдалд нөлөөлсөн эсэ­хийг тодорхойлох боломжтой болно. 

 

 Санал хураалтад оролц­сон нийт сонгогчдын тоог тодорхой гаргахгүйгээр тэд­гээр нь нийслэлийн нийт сонгогчдын тал хувьд хүрч байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Өөрөөр хэл­бэл, тухайн тойргийн хүн амын тоо, ирцийн хувиас шалтгаалан санал өгсөн сон­гоч­дын тоо нийт сонгогчдын тал хувьд хүрэх эсэх дүн өөр, өөр гаргах магадлалтай тул дан ганц тойргийн ирцийн хувиар нийт сонгогчдын ир­цийн хувийг тодорхойлох боломжгүй юм. 

 

 3.Хуулийн 45 дугаар зүй­лийн 45.1.1-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг тогтооход санал хураалтын дүн гарсан, санал тоолох ажиллагаа явагдсан байх учиртай. Энэ бол Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлага юм. 

 

 Санал тоолох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хэсгийн болон тойргийн сонгуулийн дүн га­раа­гүй, улмаар орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүн га­раагүй байхад хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заа­сан сонгогчдын ирцийн та­лаар дүгнэлт өгөх, сонгуулийг энэ шалтгаанаар хүчинтэй, эсхүл хүчингүйд тооцох эрх сонгуулийн орон нутгийн бай­гууллагад хуулиар олгог­доогүй байна. 

 

 Нөгөө талаар сонгуулийн дүнгийн талаар, тухайлбал, тухайн хэсэг, тойргийн сон­гогч­дын санал хураалтад оролцсон ирцийн талаар зөв­хөн санал тоолсон дүнгээр аливаа дүгнэлтийг хийх бо­ломжтой байхад саналыг тоолохгүйгээр зөвхөн сон­гогчдын нэрсийн жагсаалтад хийсэн тэмдэглэгээгээр урьд­чилсан дүгнэлт хийж, санал хураалтын дүнг тоолох­гүй байх, тоолох ажиллагааг зогсоох нь хууль бус юм.  

 

 4.Орон нутгийн сон­гуу­лийн аль нэг, эсхүл хэд хэдэн тойрогт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй бол 50 хувьд хүрсэн ирцтэй тойргийн сон­гуулийг хүчингүйд тооцох эсэх асуудлыг тавих нь учир дутагдалтай юм. 

 

 Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д тухайн ай­маг, нийслэл, сум, дүүргийн нийт сонгогчдын 50 хувийн тухай заасан болохоос ту­хайн тойргийн нийт сонгогч­дын 50 хувийн тухай огт дур­даагүй байна. Энэ хуулийн өөр бусад зүйл, заалтад ч энэ тухай ямар нэгэн зохицуу­лалт алга. 

 

 Энэ байдлаас дүгнэж үз­вэл санал хураалтын дүнг байгаа байдлаар нь хэсгийн хороод гаргаж, аймаг, нийс­лэл, сум, дүүргийн сонгуу­лийн хороод дүнг нэгтгэн гаргасны эцэст ирцийн байд­лыг тодорхойлох учиртай. 

 

 Аль нэг тойрогт сонгогч­дын ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд сонгуульд оролц­сон нийт сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй байх магад­лал­тай хэдий ч зайлшгүй биш юм. Сонгогчдын ирц 30-40 хувьтай тойрог байхад ирц нь 70-80 хувьтай тойрог байгаа тохиолдолд нийт сонгогчдын ирц 50 хувьд хүрэх боломж­той. Нөгөө талаар хүн ам ихтэй тойргийн 10 хувь ч хүн ам багатай тойргийн 30-40 хувь­тай тэнцэх тохиолдол байна. 

 

 Тийм учраас сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тойр­гийн сонгуулийг хүчингүйд тооцох, 50 хувиас дээш ирц­тэй тойргийн сонгуулийг бу­сад тойргийн ирцээс шалт­гаа­лан хүчингүйд тооцох ажил­ла­гааны аль аль нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

 

 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйл "Тойрогт явуул­сан сонгуулийг хүчингүйд тооцох, дахин сонгууль явуулах" гэсэн нэртэй, энэ зүйлийн 53.1.1-д "тухайн тойрогт нэр дэвшигчид сон­гогчдын 25, түүнээс дээш хувийн санал аваагүй" бол Сонгуулийн ерөнхий хо­роо тойрогт явуулсан сон­гуулийг хүчингүйд тооцо­хоор заажээ. 

 

 Орон нутгийн Хурлын сон­гуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д тойр­гийн сонгогчдын ирцийн та­лаар заагаагүй, тойргийн сонгуулийг биш харин аймаг, нийслэл, сум, дүүргийн сон­гуулийг хүчингүй болгох асууд­­лыг зохицуулсан бай­хад тухайн орон нутгийн сон­гуулийн нэгдсэн дүнг гаргал­гүй­гээр хуульд заагдаагүй шалгуураар зарим тойргийн ирц хүрсэн, хүрээгүй гэж дүгнэж, сонгуулийн санал хураалтын дүнг тоолохгүй байх, саатуулах нь буруу юм. 

 

 Орон нутгийн Хурлын сон­гуулийн тухай хууль бат­­лаг­дахаас өмнө даган мөрдөгдөж байсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэ­дийн төлөө­лөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд тухайн асуудал үндсэндээ ижил зохицуу­лагдаж байжээ. "Аймаг, нийс­лэл, сум, дүүр­гийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сон­гуулийг дээд шат­ны сонгуу­лийн хороо да­раахь тохиол­долд хүчингүйд тооцно: 

 

 1/ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгогчдын 50 хувь нь санал хураалтад орол­цоогүй" гэж заасан байс­наас үзвэл орон нутгийн сон­гуульд тухайн тойргийн биш харин нийт сонгогчдын ирц ач хол­бог­долтой гэж ойлгогдож байна. 

 

 Орон нутгийн сонгуулийг томсгосон тойргоор явуулах болсноор Улсын Их Хурал Орон нутгийн Хурлын сон­гуулийн тухай хуульд 2008 оны  дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн, 2008 оны  тавду­гаар сарын 6-ны өдрийн хуу­лиудаар тус тус нэмэлт, өөрч­­лөлт оруулахдаа сон­гогчдын ирцийн улмаас сон­гуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн дээрх зохи­цуу­­лалтад ямар нэгэн өөрч­лөлт оруулаагүй байна. 

 

 Хууль тогтоогч өөрчлөө­гүй зохицуулалтыг Улсын дээд шүүх тайлбараараа өөрчилдөггүй тул хуулийг хүчин төгөлдөр байгаа байд­лаар нь даган мөрдөж, хэрэгжүүлэх учиртай.       

 

 5.Дээрх байдлыг үндэс­лэн Улсын дээд шүүх хуу­лийн "аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт сонгогчдын 50 хувь нь санал хураалтад оролцоогүй" гэсэн заалтыг "аймаг, нийслэл, сум, дүүр­гийн тойргийн нийт сонгогч­дын 50 хувь нь санал ху­раалтад оролцоогүй" гэж, "орон нутгийн сонгуулийг хүчингүйд тооцно" гэснийг "тухайн тойргийн сонгуулийг", эсхүл "тухайн болон бусад ирц нь бүрдсэн тойргуудын сонгуулийг" гэж хуульд байх­гүй шинэ хэм хэмжээ тогтоож тайлбарлах боломжгүй юм. 

 

 Орон нутгийн Хурлын сон­гуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт ойлгомж­гүй, то­дорхой бус, хоёрдмол утгатай байгаагаас нийс­лэ­лийн ИТХ-ын сонгуулийн дүн гаргахад бэрхшээл учраагүй харин сонгуулийн орон нут­гийн бай­гууллага сонгуулийн санал тоолох, санал хураал­тын дүн гаргах хуульд заасан журмыг зөрчсөн, сонгуулийн төв бай­гууллага орон нутгийн бай­гууллагуудад тодорхой асууд­­лаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ча­даа­­гүй зэргээс Нийслэлийн сон­гуулийн хороо хуулийн тодор­хой зохицуулалтыг бу­руу ойлгож хэрэглэсэн гэж үзэ­хээр байна. 

 

 Улсын дээд шүүх хууль хэрэглэх аргачлал, заавар­чилга өгдөг байгууллага биш бөгөөд хуулийн албан ёсны тайлбарыг энэ зорилгоор гаргадаггүй тул орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсгийг тайлбар­лах шаардлагагүй гэж үзэж байна. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан ажиллагааг бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүйн үндэслэлтэй явуулахыг сонгуулийн төв болон орон нутгийн байгууллагуудад дахин зөвлөж байна. 

 

 Хүндэтгэсэн: 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               С.БАТДЭЛГЭР 

 

Э-мейл
Үзсэн: 10473
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Мэдээллийн төрөл:
Архив:   үзэх
Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1784.83 -3.5
Евро EUR 2463.6 -1.8
Иен JPY 17.41 -0
Фунт GBP 3000.3 -9.7
Рувль RUB 49.98 0.1
Юань CNY 286.26 0
Вон KRW 1.72 0
2014-04-23 ний өдрийн байдлаар