Uildveriin tusul, biznes tuluvluguu, zeeliin tusul, tenderiin material ,TEZU bolovsruulna. Diplom bichne. Utas 95157961            barilgiin suurin pomp zuuragch togoony hamt zarna tsoo snine utas 99281352 96681352            BZD,BHYamnii ard Tugul Hus hothond zasvar hiisen ,buh tsonh n naran talda, 3 uruu 79 m2 bairiig garajtai n hyamd zarna.91119289            inaas jigsheeh vilchilgeetei emin urgamluud zarna. 98294097            Orsin holbooni ulsad beltgegdsen eleg boor zyrh tvrvv bulchirhai belgin sulral emchleh bolon hawdraas sergileh tarhaltig zogsooh mon arhini hor tailj arh            Hyatad ajilchidtai barilgiin kompani barilga ugsraltiin ajil chanartai hiij guitsetgene utas 99134645 96600512            Har tsaasan deevriin ajil chanartai hiij guitsetgene utas 99134645 96600512            Zoomlion brandiin beton zuurmagiin shine uildver zarna            Zoomlion autocrane, towercrane hudaldaalj bna. 12t, 16t, 20t, 25t, 30t, 50t, 70t, 110t.            Tuv shuudangiin urd, airmarkettai bairni 2 davhard 3 uruu bair amini bolon office zoriulaltaar tureesluulne.99168416            Haruul ajild avna. Nas 40-oos deeshgui, tsalin 500 mynga. Utas 99090524            Dragoni barun tal laboratorin budal der oppiccin opo tureclulne            1994 onii automat, diesel Land 80 zarna. Tseverhen edelsen, tsembeger mashin. Avsan hun ni nemj yum hiih shaardlagagui. Utas 9199-3033            99104238, 99557887, 99552662 99242710 dugaariig zarna. Utas: 99104238, 89904238            (emneleg suvilal bank sanhuu hudaldaa uilchilgeenii chigleleer ashiglah bolomjtoi. Utas 88114001 99994001            (13-r horoolliin dund zamiin Nature hudaldaanii tuviin zuun tald zam daguu bairlaltai 3 davhar obektiig butneer ni bolon hesegchilen tureesluulne. Office            Bzd-t zubshuurul,zurag tusul n khiigdsen 9davhar barilgad hamtran ajillah buyu zarna .99095148            marshall townd 2 davhariin 190 m2 talbaitai 6 uruug 2 mashinii grajtai hamt zarna. 80m2 terrastai. tavilgatai solongos zasaltai.            99113233, 90092333, 90093888, 93456788 dugaariig zarna. Utas: 8998-3579            Manai baiguullaga oron nutagt tulsh shatahuun bolon tonog tuxuurumj xund mashin mehanizm teewerlene.utas 77330303 91022480 94940170             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Монгол гэрийн гүйлгээ багасч, цахилгаан барааны үнэ хямдарчээ

Хурим найрын цаг үр­гэлжилж байна. Энэ үеэр эрэлт нь ихэсдэг монгол гэр, цахилгаан барааны үнэ ханшийг сонирхлоо.

Монгол гэр хэдэн төг­рөгөөр  үнэлэгдэж байгааг сонирхохоор "Наран­туул" зах дээр очлоо. Гэ­рийн худалдаа эрхэлдэг хүмүүс "Нарантуул"-ын гурван хэсэгт зогс­дог юм байна. Харин хуучин гэр худалдаалдаг газар нь тусдаа. Захын зүүн хаал­гаар ороход л андашгүй юм билээ. Хуучин гэрийн үнэлгээ 500 мянган төг­рөгөөс эхэлж байна. Тэн­дээс зүүн тийшээ гэрийн иж бүрдэл худалдах лан­гуу байдаг аж. Лангуун дээр малын хялгас ноо­соор хийсэн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл иж бүрдэл худал­даалдаг. Иж бүрд­лийг хиймэл бүтээгдэхүү­нээр ч орлуулдаг бай­на. Хиймэл бүтээгдэхүүнээр ор­луул­сан иж бүрдлийн  эдэлгээний хугацаа бага ч үнэ хямд болохоор хүмүүс их авдаг гэнэ. Иж бүрдэлд хошлон, тоононы шигшиг, ханын боодол, унины сагалдарга, тоо­ноны чагтага, бүслүүр, эсгийний эмжээр зэрэг ордог юм байна. Эдгээрийг худалдан авахад дун­жаар 50 мянган төгрөг орно.  Иж бүрдлийн лангууны ойролцоо гэрийн бүрээс, хөшиг, цаваг, дээвэр туурга худалдах лангуу байх аж. Гэрийн бүрээс, хөшиг, цаваг за­хиал­­гаар оёдог оёдлын үйлдвэр хэд хэд байдаг юм байна. "Дөл­гөөн" оёдлын үйлдвэр гэхэд таван хана­тай гэрийн бүрээсийг 250 мянга, хөшгийг 40-250 мянган төгрөгөөр  оёдог.  Хөшигний материалын хувьд  хээ хуараасаа хамаарч янз бүрийн үнэтэй. Гэрийн дээврийг 250-850 мянган төгрөгөөр авах юм билээ.  Цагаан эсгийгээр хийлгэвэл 850 мянган төгрөг болох аж. Туургыг 250-850 мянган төгрөгөөр зарж байна.

"Нарантуул"-ын өргөтгөл буюу "Өгөөмөр" захын баруун талд гэрийн мод худалддаг аж.  Гэрийн модыг ихэвчлэн Өвөрхангай айм­гаас оруулж ирдэг юм байна. Энэ жил гэрийн мод ямар үнэтэй, хэр  гүйлгээтэй байгааг сонирхоход худал­даачид "Өмнөх жилүүдэд гэрийн гүйлгээ сайн байсан. Оюу толгой олон гэр захиалж худалдаж авдаг байсан. Энэ жил тийм за­хиал­га байхгүй болохоор борлуулалт муу байна. Ер нь хүмүүсийн худалдан авах чадвар их муудсан" гэж бай­лаа. Хужиртаас гэр оруулж ирж худалддаг ченж "Би таван ханатай гэрийн модыг  нэг сая таван зуун мянган төгрөгөөр, дөрвөн ханатай гэрийн модыг 650 мянган төгрө­гөөр  наймаалдаг" гэж ярив. "Наран­туул" зах дээр ихэвчлэн дөрөв, таван ханатай гэрийн мод худалд­даг юм байна. Худалдаг­чаас Өвөр­­хангай аймгаас Уянгын эрээн гэр ирж байгаа эсэхийг лавлахад "Урьдынх шиг сайн гэр орж ирэх нь ховордсон. Унь гэхэд цуулбар бараг байхгүй. Зүсэж хийдэг. Ийм унь эдэлгээ муутай байдаг. Яр энэ тэр орсон бол амархан хугардаг" гэв.

Зах дээр зарж байгаа гэрийн мод цэнхэр, ногоон, улаан гээд олон янзын өнгөтэй харагдана. Жуулчид сонирхож авдаг боло­хоор ийм өнгөөр буддаг болжээ. Харин гэрийн  шал­нууд бүгд будаггүй юм. Үнэлгээ нь  400 мянган төгрөг. Хошлон таван ширхэг нь  20 мянган төгрөг, өрхний оосор дөрвөн метр нь  3,500 төгрөг, тоононы шигшиг нэг  ширхэг нь  (дөрвөн метр) 3000 төгрөг, ханын боодол дөрвөн метр нь  2000 төгрөг, нэг  багцандаа  81 ширхэг байдаг унины сагалдрага 5000, тоононы гол чагтага 2500, эсгийний эмжээр зээг нэг метр нь  300  төгрөг юм байна. Нэг гэрт ойролцоогоор 100 метр  эмжээр орох аж.

Хурим найрын энэ өдрүүдэд Монгол гэрийн гүйлгээ муу байгаа гэж наймаачид ярилаа. Наадмаар "Хүй долоон худаг" болон бусад  газруудад байдаг хээ хуартай гэрүүд, энд харагдсангүй. Сийл­бэртэй гэрийг арван саяас дээш төгрөгөөр хийл­гэдэг гэнэ.

Монгол гэрийг жинхэнэ урла­гийн бүтээл болгож бүтээдэг хүмүүс олон бий аж. Тэдний нэг болох Н.Мөнгөнбаяр, А.Баясгалан нарын хүмүүс "Алтан гэр" урлан бүтээжээ. Урлангийнхантай уулзлаа.  Тэд саяхан хийсэн  зургаан ханатай гэрээ бэлгэдлийн хээ угалзаар чимэглэжээ. Гэрийн диаметр нь 7.20 метр, өндөр нь 2.75 метр.  21 лан цалин цагаан мөнгө, 500 гр шижир алтаар хээ угалзаа шаржээ. Бүх гоёл чимэглэлийг нь монгол дарханы хөөмөл зүсүүрийн аргаар, дан гар ажиллагаагаар хийсэн гэнэ. Зөвхөн хаалганд нь гэхэд л 7-8 кг зэс оржээ. Гэрээ хийхдээ баригдмал сэтгэхүйг эвдэхийг зо­рьжээ. Хээ угалз, гоёл чимэглэлд нь эртний уламжлалт бэлгэдлийг тусгаж өгчээ. Мон­гол­чууд дээр үеэс энергийн хуу­лийг зөв мөрдөж  амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байдаг. Тэд гэрээ урлахдаа энер­гийн хуулийг нарийн тооцоолсон гэнэ. Доторхи бүх тавилгыг нь уламжлалт аргаар урлаж, алт мөн­гөөр шарж хийжээ. Дөрвөн хүчтэн, холбоо сүйхэн хээ, нацагдорж хээ, найман тахил гэх мэт бэлгэдэлт хээ угалзаар тавил­гуу­даа чимэглэсэн нь эзэн хүнийх нь нас буян уртсах, золбоо хий­морьтой амар амгалан байх, эд таваар, идээ ундаа элбэг дэлбэг байж, хэзээд ялагдашгүй байхын  бэлгэдэл юм байна. Тоо­ныг нь нацагдорж хээгээр чимэг­лэж, хос баганыг нь хоёр талдаа найман луугаар чимэглэн голд нь дав­харласан бадамлянхуа дээр хас хээг  товойлгож бүтээжээ.  Унь нь наян найман ширхэг байгаа нь эртний уламжлалт бэлгэдлийн тоо гэнэ. Энэ тоо нь хэзээ ч тасаршгүй үргэлжлэн байх амьдрал хөгжлийн бэлгэдэл болдог аж. Ийм чанар сайтай гэрийн захиалга харьцан­гуй өсч байгаа гэж гэр урлаач залуус  ярилаа.

Томоохон худалдааны төвүүд цахилгаан бараандаа  ямар хямд­рал зарласныг сонирхохоор гурав, дөрөвдүгээр хороололд байрлах BSB,  "Номин", "PC mall" дэлгүүрүү­дээр орлоо. "Номин" их дэлгүүр найр хуримын  өдрүүдээр "Бэлэг дэмбэрэлтэй худалдаа" гэсэн нэг сарын аян зарлажээ. Энэхүү аян ирэх сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Аяны хүрээнд ихэнх бараандаа 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлээд байгаа гэнэ. Мөн 150 мянган төгрө­гөөс дээш худалдан авалт хийс­нээр үнийн дүндээ тохирох таван өнгийн картнаас сонгох эрхтэй болох юм байна. Бүх карт нь хонж­вор­той гэнэ. Картан дээр хоёр хусаж арилгах хэсэгтэй бөгөөд аль нэгийг нь арилгаснаар 80 хувийн үнийн хөнгөлөлттэй бараанаас нэгийг сонгож авах, эсвэл гарын бэлэг хожих боломжтой аж. 1,6 сая төгрөгийн худалдан авалт хийвэл ягаан карт, 1,2 сая төгрөг бол ногоон карт гэх зэргээр худалдан авалтынхаа дүнгээс шалтгаалж картуудын өнгө өөрчлөгдөх юм байна. Ягаан картаар 399990 төгрөгийн үнэтэй "sharp"-ийн 32 инчийн LCD зурагтыг 79990, цэнх­рээр 28 ширхэгтэй будаатай шаа­занг 8999 төгрөгөөр худалдан авах нь. Хонжвортой картыг зөвхөн "Номин", Улсын их дэлгүүрүүдийн сугалаа олгох цэгүүдээс авах бо­ломж­той аж. Тус дэлгүүр сар бү­рийн балжинням, дашнямтай би­лэгт сайн өдрүүдэд бүх бараагаа бөөний үнээр зардаг тухай борлуу­лагч нь онцолж байв. 

"BSB" их дэлгүүр мөн л арав­дугаар сарын 13 хүртэл хямд­рал­тай, бэлэгтэй, сугалаатай худалдаа зарлаад байгаа аж. Тэд керамик зуух, хөргөгч, угаалгын машин гэх зэрэг барааг багцаар нь авбал 500 мянга хүртэлх үнийн хөнгөлөлт үзүүлж, дээрээс нь индүү, будаа агшаагч, хиншүү сорогч гээд гэр ахуйн өргөн хэрэглээний бараа­наас сонгох эрхийг олгож байгаа аж. Мөн бараандаа онцгой хямд­рал зарлажээ. Угаалгын машины дээд талын үнэ нь нэг сая арван мянган төгрөг болон хямдарчээ. Зөөврийн компьютер гэхэд л 38 хувиар хямдраад байгаа гэнэ. Мөн өнөөдрийг хүртэл хөргөгчний до­лоо хоног үргэлжлэх аж. Хөргөгч­ний долоо хоног зарласан эдгээр өдөр хөргөгч авбал хямд үнээр бэлэг дагалдуулан авахын зэрэгцээ супер хонжворын сугалаанд орол­цоно. Энэ үеэр хоёроос гурван сая хүртэлх төгрө­гийн үнэтэй хөр­гөг­чин­дөө 100-150 мянган төгрөг хүртэлх үнийн хөн­гөлөлт үзүүлж, давхар бэлэг өгөх гэнэ. Есдүгээр сарын 28-наас цахилгаан зуухны долоо хоног эхлэх аж. Цахилгаан зуух 1.5 саяас 474900 төгрөгөөр зарагдаж байв. Түүнчлэн "PC mall" элекрон ба­рааны дэлгүүр ч бүх бараандаа тавь хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Э.АЛТАНЦЭЦЭГ

Л.МИНЖМАА


Э-мейл
Үзсэн: 11343
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Нүүрсээр бяслаг хийдэг гэв үү?

Дорнод аймаг 10.8 мянган га талбайд улаан буудай тариална

Цементээ дотоодоосоо бүрэн хангана

Оюу толгой энэ жил Эрдэнэтээс давсан хэмжээний зэсийн баяжмал экспортолно

Солонгос кино

"Өдрийн сонин"-д "Чойном ба Ард түмэн" нийтлэл хэвлэгдлээ

Өнөөдөр үхэр өдөр

10-12 градус дулаан байна

Зайсангийн хөшөөг шинэчлэн засна

Микроавтобусныхан жагсав

Улаанбаатар таван сая жуулчин хүлээж авна

Байгаль орчны иргэний зөвлөлөөс сургалт зохион байгуулжээ

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр болов

Тамхины хяналтын хуулийг чуулганаар хэлэлцэхээр болов

Орон сууцанд гал гарчээ

Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараана

Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг яам, агентлагт ажиллаж байна

Т.Батбилэг нарт есөн сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлжээ

"Туркиус хилл ресурс"-ийн нэгж хувьцааны ханш өслөө

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1784.83 -3.5
Евро EUR 2463.6 -1.8
Иен JPY 17.41 -0
Фунт GBP 3000.3 -9.7
Рувль RUB 49.98 0.1
Юань CNY 286.26 0
Вон KRW 1.72 0
2014-04-23 ний өдрийн байдлаар