Har tsaasan deevriin ajil chanartai hiij guitsetgene utas 99134645 96600512            Hyatad ajilchidtai barilgiin kompani barilga ugsraltiin ajil chanartai hiij guitsetgene utas 99134645 96600512            Mixer , pump, suurin pump uildveriin uneer hudaldaalj bna. Zoomlion.            Universal tractor , 50 kowsh hudaldaalj bna. 1.3 hutguurtai , 0.3 shanagatai. shine.            Autocrane, towercrane hudaldaalj bna. 12t, 16t, 20t, 25t, 30t, 50t, 70t, 110t. ZOOMLION            Huydai LC-7 3000 Excavator zarne. Gazar shoroonii ajil hiine Operatortoine tureesluulne. Utas: 99993512, 96653512            3000,LC-7 hyundai-n Excavator zarne. 2006 ond uildwerlsen 11ond orj irsen. Utas 99993512            99104238, 99557887, 99552662 99242710 dugaariig zarna. Utas: 99104238, 89904238            2013, 2014 ond togsson barIlgin injener ajild avna. utas : 99185244 88112674            emneleg suvilal bank sanhuu hudaldaa uilchilgeenii chigleleer ashiglah bolomjtoi. Utas 88114001 99994001            13-r horoolliin dund zamiin Nature hudaldaanii tuviin zuun tald zam daguu bairlaltai 3 davhar obektiig butneer ni bolon hesegchilen tureesluulne. Office            Zaisangiin etses Anoma hothond 4 oroo bair garashiin hamt yaraltai hudaldana. Utas 99110780            2008 onii 570 -iig shine zagbariin 570 -aar solij zoriig toxrox buqu zarna. Org ireed 1,6 jil bolj bgaa tsagaan ongotei, shargal salontai. Utas 99110568            1994 onii automat, diesel Land 80 zarna. Tseverhen edelsen, tsembeger mashin. Avsan hun ni nemj yum hiih shaardlagagui. Utas 9199-3033            9911-tei dugaar zarna. Lizingeer abch bolno. Utas 96366300, 94172346            nromjtoi gazar zarna utas 99184205 88694767 99034965            nGazarchin deed surguuliin urd zam daguu tuviin holboltond 21 metrees holbogdoh bolomjtoi ashigtai bairlaltai oronts suuts uilchilgeenii tuv barihad tohi            8:8m.mansardtai dunzen torh zarna.utas 93052020.            tai tom mashinii xamt zarna. Utas99199284,99077101            22 tovchoo orox zamiin urd tald 2700 m2 .blokon xashaa. Gunii xudag.380 togtoi gazar . Yavgan zamiin blok.eko xavtan.daatsiin blok xiix xuchin chadal sai             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Хүүхдийн парк үнээ хямдруулж эхэллээ

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БҮХ ТОГЛООМ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ-

Үндэсний соёл, ам­рал­тын хүрээлэн жил бү­рийн зургадугаар сарын 1-нд хөл хөдөлгөөнд да­рагддаг байсан бол сүүлийн хоёр жил өдөр бүр шахуу хүүхэд, бага­чуудын жаргалтай инээ­дээр дүүрэн байдаг бол­жээ. Эднийх энэ зуны үйл ажиллагаагаа хэдий­нэ эхэлжээ. Үүдэнд байрлах кассанд 1000 төгрөг ту­шаагаад парк руу оров. Хашаагаар орох үед хүүх­дийн баяр болчихоо юу гэмээр л байв. Учир нь цэцэр­лэ­гийн хүүхдүүд бу­жигнал­даад хөл ихтэй байлаа. Тэд зургадугаар цэцэр­лэгийнхэн гэнэ. Хонх­ны баяраа тэмдэг­лэж яваа ажээ. Хүүхэд бүр 40 мян­ган төгрөгөөр нийлээд парк дээр тоглож, хоол идэж нэг өдрийг өнгөрөөж байгаа юм байх. Тэдэнтэй паркийн алиалагчид нийл­чихэж. Өнгө, өнгөөр нүүрээ бу­даж, марзан хувцас өмс­сөн тэд хүүх­дүүдтэй зураг авахуулж, тоглоом тог­лон, илбэ үзүүлж байлаа. Бага байхдаа аав, ээжийн­хээ хамт ирдэг байсан парк одоо шал өөр болчихсон байна.

Цементэн замтай, шороо ихтэй байсан бол өдгөө хүүхэд гүйж яваад уналаа гэхэд бэртэл бага авахаар резинэн зам, ногоон зүл­гээр өнгө сольжээ. Дээрээс нь өнгө муутай хэдэн тоглоом нь хамгийн сүүлийн үеийнх биш ч гэлээ тог­лоод байхад болохоор болсон байна.  Үндэсний соёл амралтын хү­рээ­лэн рүү ороход гурваас дээш насныхан 1000 төгрөгийн хураамж төлнө. Энэ мөнгө парк дотор яваг­дах урлаг, соёлын үйлчилгээ, тэм­цээн уралдааны шагнал зэрэгт зарцуулагддаг гэж байгаа. Хүмүүс анх нэлээн шүүмжлэлтэй ханддаг байсан ч дотор нь ороод үйлчил­гээг нь мэдрэхээр харин ч талар­халтай хандах болсон талаар ҮСАХ-гийн ажилтнууд ярьж байна лээ.

Өчигдөр гадаа дулаахан бай­сан болоод ч тэр үү амарч яваа, хүүхэд­тэйгээ зугаалж яваа хүн олон байлаа. Хүн сийрэг болохоор хүүх­дүүд ч ийш тийшээ дураараа гүйж харагдсан. Паркийн удирд­лагууд ирсэн хүн бүрт тохирсон үйл­чилгээ, хөтөлбөр үзүүлэхээр чар­майн ажиллаж байгаа нь илт. Гэр бүлээрээ, хүүхдийн, залуусын гэхчлэн тоглох тоглоом бүрээ ан­гил­чихаж. Жишээ нь гэр бүлээрээ ирсэн бол алсыг харагч, завь, агаарын дугуй, эргэдэг дельфин, боулинг төвд тоглож болно. Харин бага насныхан динозавр, мэлхийн үсрэлт, морин тойруулга дээр тог­лоход тохиромжтой гэх мэтчилэн ангилсан байв.

Өдгөө паркад гадаа тоглож болох 13 тоглоом байгаа гэнэ. Эдгээр тоглоом дээр тоглоход 4000-5000 төгрөг. Харин "Гэр бү­лийн төв"-д боулинг, биллиард, дартс, төрөл бүрийн автомат тог­лоомоос гадна караоке өрөө, түр­гэн хоолны газартай юм билээ. Үнийн хувьд ч тун дажгүй санагд­сан. Нэг удаа боулинг тоглоход цагаасаа үл хамаарч ажлын өдөр бол таван мянга, амралтын өдөр долоон мянган төгрөг ажээ. Хоол­ны газруудын хувьд түргэн хоолны, спорт пабын, ресторан, нуурын эрэг дэх кафе гээд янз бүр байсан. Бүр усан онгоцон дээр байрлах ресторанаа зургадугаар сарын 1-н гэхэд нээнэ гэж байв.  

ҮСАХ-гийнхэн үйлч­лүүлэгч­дийн зүгээс ирж байгаа "Тоглоом арай үнэтэй байна" гэсэн саналыг эерэгээр хүлээж авчээ. Тиймээс энэ сарын 21-27-ны хооронд бүх тог­лоо­мондоо 50 хувийн хямдрал зарлахаар болсон гэнэ. Мөн хүү­хэд, залуусыг гурван сарын турш хүссэн үедээ, хүссэн цагаараа, хүссэн тоглоом дээрээ тоглох боломжийг нь хангахын тулд "Sea­son pass" үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь 100 мянган төгрөг төлөөд хэзээ ч, хэдэн ч тоглоом дээр гурван сарын турш дураараа тог­лох боломжтой гэсэн үг гэнэ. Мөн 50 мянган төгрөг төлөөд нэг сарын турш хязгааргүй тоглох боломж ч байгаа гэж байлаа. Энэ мэтчилэн хөнгөлөлт, хямдралууд парк дээр үргэлжилж байна. Мөн 20 мянган төгрөг төлөөд хүссэн найман тог­лоом дээрээ тоглож болно гээд аль болох хямдхан тоглох саналыг ҮСАХ-гийнхэн Эх үрсийн баярын өмнөхөн гаргажээ. Дээрээс нь ямар ч дараалалгүй тоглох "Fast line ticket" үйлчилгээ ч байгаа гэсэн. Хэрэв энэ үйлчилгээг авбал ямар нэгэн дараалалд удаан зог­сох­гүйгээр шууд тоглох юм байна лээ. Эдгээрээс гадна хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдүүдийг тодорхой нэр төрлийн тоглоом дээр харгалзах хүний хамт үнэ төлбөргүй тог­луулахаар болсон аж.

Хямдрал, урамшууллын үйл­чил­гээнээс гадна олсон гээсэн, хадгалуулах, тэргэнцэр түрээслэх зэрэг үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Олсон гээсэн гэдэгт нь эд зүйлсээ гээсэн хүмүүс хандахаас гадна хүүхдээ төөрүүлчихлээ гэсэн эцэг, эхчүүд хамгийн их ханддаг юм байна. Хүүхэд төөрчихсөн байвал паркийн үйлчилгээний ажилтнууд чанга яригчаар эцэг, эхэд нь мэдэг­дэхээс гадна ирж авах хооронд нь хүүхдийг нь хөгжилтэй тоглоомоор саатуулж байдаг гэнэ. Мөн нярай болон гурваас доош насны хүүхэд­тэйгээ ирвэл бүтэн өдрийн турш тэрэг түрээсэлж болох ажээ. Дээ­рээс нь ээж нарт бага насны хүүх­дээ хооллох, живхийг нь солих тусгай өрөө гаргаж өгсөн байлаа.

ҮСАХ-гийнхэн Эх, үрсийн бая­раар ачааллаа багасгахын тулд баярын өмнөх ба дараахь долоо хоногт баярын хөтөлбөртэй байх юм гэсэн. Хөтөлбөрт нь баярын парад, шоу тоглолт, төрөл бүрийн үзүүлбэрүүд багтаж байгаа юм билээ.

Хүүхдийн баяраар тоглож бай­гаа эцэг, эхчүүдийн дунд "Хүн их­тэй байгаа болохоор тоглоомон дээр суух минут нь богино байна уу даа" гэсэн хардлага байдаг. Энэ талаар ҮСАХ-гийн маркетингийн ажилтан Э.Халиунаа "Тийм зүйл байхгүй ээ. Манайх тоглоомынхоо цагийг автоматаар тааруулдаг. Хүүхдийн баяраар үйл­члүү­лэгч­дээ тэгж гомдооно гэж байхгүй" гэсэн.

С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 


Э-мейл
Үзсэн: 14481
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Монголд хөрөнгө оруулахыг уриалав

Тендерийн үнэлгээний хороо зөвлөмж хүргүүлжээ

Усан онгоцны ослын дуудлагыг анх өгсөн хүү амь үрэгджээ

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг баталлаа

Бээжин шарсан нугасны шөл ядаргаа тайлдаг

Топ 20 индекс 196 төгрөгөөр буурав

Үндэсний соёл урлагийг дэлхийд таниулах төсөл хэрэгжинэ

Н.Алтанхуяг: АТГ баялаг бүтээж байгаа хүмүүсийг дарамталдаг, шоронд хийдэг боллоо

Нийслэлийн Засаг дарга асрамж халамжийн төвүүдийн удирдлагатай уулзлаа

Монголын оюутнуудын гадаад хэлийг сайжруулахад таван орны эрдэмтэд анхаарна

Монгол Улс гишүүнээр сонгогдов

Гучин монгол оюутан дэлхийн топ хорин их сургуульд элсчээ

Номын павилонуудыг зам барих гэж буулгажээ

Цэцэрлэгжүүлэгчид зөвлөлдөж байна

Хойд хөршөөс сая тонн шатахуун авна

Цасан шуурганаас болж долоон мянга орчим мал хорогджээ

Албан байгууллагад тамхины тусгай өрөө байгуулахыг дэмжсэнгүй

Баян-Өлгийд усан цахилгаан станц барих нь

Эрчим хүчийг үржүүлж ашиглах төхөөрөмж танилцуулав

“Аморе” зочид буудлын өргөтгөлөөс төмөр унаж хүүхэд гэмтээлээ

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1784.83 -3.5
Евро EUR 2463.6 -1.8
Иен JPY 17.41 -0
Фунт GBP 3000.3 -9.7
Рувль RUB 49.98 0.1
Юань CNY 286.26 0
Вон KRW 1.72 0
2014-04-23 ний өдрийн байдлаар