HOROOLOL KOREA TOWND HAGAS TAVILGATAI 2 UROO BAIR TVREESLVVLNE            Central tower urd taliin Grand office centert offisiin 87 m2 talbai tureesluulne.1m2=50.000 tugrug .utas 99114180            ]ke bar,motel ajillaj baigaa.Mun gazar deer ni ofesiin bolon emnelgiin barilga barihad tohiromjtoi bairshiltai.Une 800 saya.Utas 95958095.99098709            ]Hotiin A zeregleld Bzd-iin Tamgiin gazriin derged tuviin dulaan tsever bohir us buhii 780 m.kv gazartai 600 m.kv talbaitai obiektiig hudaldana.Odoo karao            ï¿½uilchilgeenii bairiig hymd zarna            ï¿½Zaisand zam daguu 1 dawhariin ymarch uilchilgee ywuulj boloh 286mkb bolon 262mkb talbaital 380 togtoi dohiolol kamer internet utas zereg bugd holbogdson            20 tonnii hurgulttei kantener zarna            6\\\\03\\\\02\\\\0,\\\\0 \\\\09\\\\03\\\\00\\\\01\\\\00\\\\09\\\\00\\\\09            4>>\\\\0 HC4=89\\\\0 M<=M;3MM@\\\\0 B>=>3;>6\\\\0 B>E86CC;A0=\\\\0)\\\\0 \\\\04\\\\08<\\\\02\\\\0 109@K3\\\\0 70@=0\\\\0.\\\\0 \\\\09\\\\05\\\\04\\\\05\\\\05            E00;30B09\\\\0,\\\\0 4>B@>>\\\\0 \\\\00\\\\00\\\\0 B>9\\\\0,\\\\0 02B><0H8=K\\\\0 70<\\\\0,\\\\0 7>3A>>;\\\\0 1>;>=\\\\0 O230=\\\\0 EC=8            9\\\\0 70<K=\\\\0 4M@3M4\\\\0,\\\\0 >D8A\\\\0,\\\\0 M<=M;M3\\\\0,\\\\0 EC40;400\\\\0 C9G8;3MM=89\\\\0 7>@8C;0;BB09\\\\0 \\\\0(>            1\\\\02\\\\00\\\\0 \\\\00\\\\00\\\\00\\\\0 4\\\\0 \\\\02\\\\00\\\\00\\\\09\\\\0 >=4\\\\0 10@834A0=\\\\0 >@>=\\\\0 ACCF=K\\\\0 =M3\\\\0 402E0@B\\\\0,\\\\0 HCC4\\\\0 30403H00            BZD sansart 805 iin zvvn tald barilgajij bga gazar 2 dabhar deeber tomtoi 6 �r�� , t�biin dulaan , tseber usand xolbogdson , bohir oiroos holbogdoh bolom            jtoi, ymarch vilchilgee jijig dund vildberlel ybuulj bolohoos gadna oron suuts, niitiin bair barih bvren bolomjtoi gazar baishin zarna. 99990989            ANU-aas orj irsen ,2005 onii har ungutui Lexus 470 zarna. Utas:99259685            ANU-aas sayhan orj irsen 2013 onii 5-r sard uildverlesen, har ongotei FJ Cruiser zarna. Utas 99259685            Utas 94789168            13 r horoolold ,Bohiin orgoonii baruun omno, 2006 oni Kokshuzanii 9 dabhar bairnii 6 dabhart, 73 m. k, shineer zacbar hiisen 3 oroo bair zarna .            I0@8;30\\\\0 10@8E\\\\0 1>;><6B>9\\\\0,\\\\0 4M4\\\\0 1CBMF\\\\0 >9@E>=\\\\0 %C2LG;034A0=\\\\0  \\\\0 EC40;4            I06\\\\0 02=0\\\\0.\\\\0 #B0A\\\\0:\\\\0 \\\\09\\\\09\\\\00\\\\08\\\\04\\\\05\\\\07\\\\08\\\\0.\\\\0 \\\\09\\\\09\\\\00\\\\08\\\\04\\\\05\\\\07\\\\08             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Үржнээгийн Юмжир: Монгол үндэсний хувцсыг дураараа өөрчилж байгаад харамсдаг

 -Та энэ чиглэлээрээ ажил­ладаг уу? 

 

 -Би "Урлах-Эрдэм" дээд сургуулийг 2001 онд төгссөн. Дараа нь санхүүгийн чиглэ­лээр дахин сурч байгаа. Гэх­дээ загвар зохион бүтээх ажлаа орхиогүй ээ. Миний хобби гэж болно. Хүмүүсээс захиалга ч  ирдэг. Одоо харин энэ чиглэлээ түлхүү барина гэж бодож байна даа. 

 

 -100 гаруй загвар байгаа гэлээ. Өмнө нь хийсэн бү­тээлүүд үү, сүүлийн үеийнх үү? 

 

 -Энэ шоугаа нэг жилийн өмнөөс хийе гээд төлөвлөсөн байсан. Одоогийн загварын чиг хандлагад тулгуурласан хувцаснууд л даа. Бүхий л чиглэлийн загварууд багтсан байгаа.  

 

 -Загвар зохион бүтээг­чид ямар улиралд шоу хийж байгаагаасаа шалтгаа­лаад тухайн улирлын хув­цасны загварыг тодор­хойл­дог. Энэ өвөл таныхаар ямар загварын хувцас ноё­лох бол... 

 

 -Очоод үзээрэй л гэж хэлмээр байна. Мэдээж, ор­чин үеийн загварын чиг ханд­лагыг баримталсан. Үүн дээ­рээ өөрийнхөө санаа оноог оруулна. Дизайнер хүн чинь өөрөө зохиох ёстой шүү дээ.  

 

 -Өвөл болохоор хүн бүр л зузаан хувцас өмсч, ерөнхийдөө загвар моод энэ тэрийг орхичихдог. Үүнтэй та санал нийлдэг үү? 

 

 -Хамгийн түрүүнд дулаа­хан хувцаслах хэрэгтэй. Гэх­дээ таны хэлсэнтэй санал нийлэхгүй. Өвөл ч гэсэн хүн гоё харагдах хэрэгтэй. Ма­найх үслэг эдлэл, нэхийгээр баялаг шүү дээ. Тийм боло­хоор үүгээр ямар ч загварын хувцас хийж болно. Би хувь­даа их өвөрмөц хувцас өмсөх дуртай.  

 

 -Та өөрийнхөө хувцсыг өөрөө хийж өмсдөг үү? 

 

 -Загасчны морь усгүй гэгчээр өөртөө бараг юм хийж өмсдөггүй. Гэрийнхэн, ойр дотныхон, найз нөхдөдөө хийгээд өгчихдөг хэрнээ өөр­төө хийхээр болдоггүй юм.  

 

 -Хүмүүсээс захиалга их ирнэ биз? 

 

 -Ирнээ. Өөрөө дуртай юм болохоороо ажлынхаа зав зайгаар хийгээд өгдөг. Ер нь нэг үеэ бодвол манайхан яг өөртөө тохирсон давтаг­даш­гүй, нэг загварын хувцас өмсөх гэдэг болсон байна. "Урлах-Эрдэм" сургуулиа төгссөний дараагаар нэг хэ­сэг хувцас загварын салон ажиллуулж байсан. Одоо үед дан ганц нэг мэргэжлээр  явах­гүй болсон байна. Тийм болохоор сан­хүүгийн чиглэ­лээр сурсан. Ямар ч байсан шоу хийхэд төсөв зардлаа өөрөө тооцоод, яавал ашиг орлого олох, хүмүүст бү­тээлээ яаж хүр­гэх вэ гэх зэрэг маркетингийн талын мэдлэг­тэй болдог юм байна. Заг­варын чиглэлээр хичнээн авьяастай байсан ч өөр зүйл­тэй хослуулбал илүү үр бү­тээлтэй юм шиг са­нагддаг.  

 

 -Материалаа хаанаас авдаг вэ? 

 

 -Бээжингээс авчирдаг. Өөрөө сонгож авчирсан боло­хоор материалдаа сэтгэл хангалуун байгаа. 

 

 -Гоёлын даашинзны заг­­вар байгаа гэсэн. Шинэ жил дөхөхөөр бүсгүйчүүд даашинзны эрэлд гардаг. Мэдээж, тэдэнд таалагдах шинэ загварууд бий биз? 

 

 -Байлгүй яахав. Үндэсний хувцасны төрөл дээр хэл­мээр санагддаг зүйл байдаг. Мон­гол үндэсний хувцас гээд то­­дорхой загвар байна. Үүнийг хэтэрхий өөрчлөөд монгол хувцасны утгыг ал­дагдуулах тал ажиглагддаг. Үндэсний хэв маягаа хад­галсан хэрнээ өвөрмөц зүйл хийх хэрэгтэй санагддаг. Тэгэхгүй бол зо­хиолын дууч­даас эхлээд төгсөгчдийн хонх­ны баяр гээд дандаа нэг хэв загварын адилхан хувцас  өмсдөг бол­сон. Монгол хувц­сыг дэндүү эвдээд байгаад нь ха­рам­салтай санагддаг. Би орчин үеийн охидуудад зо­риулсан өдөр тутам өмсөөд явж болох загварууд хийсэн байгаа. Шоунд ч өмсөөд явж болох охидод зориулсан шинэ заг­варууд. Монгол хувцасны элементийг орчин үеийн хувц­­сан дээр оруулахдаа учир­тай л оруулах хэрэгтэй гэж  боддог. Миний хийсэн хув­цас­нууд нэлээд чимэглэл­тэй, гар ажиллагаа их орсон. 

 

 -Өвөөгийнхөө дурс­галд зориулж байгаа гэлээ. Өвөөгөө хэр сайн мэдэх вэ? 

 

 -Манай өвөө монгол үн­дэсний хувцасны тал дээр үнэхээр их зүйл хийж, хойч үедээ үлдээсэн. Хүмүүст тэр чиглэлээр үзэх харах зүйл үлдээсэн. Хэрэв монгол үн­дэсний хувцас ямархуу бай­даг вэ гээд үзье гэвэл өвөө­гийн судалж үлдээсэн тэр бүхнийг хардаг. Би өөрөө ч энэ чиглэлээр судалж, сонирхдог. Монгол үндэсний хувцсыг хамаагүй замбараагүй өөр­чилж болохгүй л санагддаг. Үндсэн хэв шинжийг нь ямагт хадгалж явах хэрэгтэй.  

 

 -Таны хийсэн хувцас­наас хамгийн их ажиллагаа орсон ямар загвар байна? 

 

 -Гоёлын даашинзууд. Шүр сувдаар шигтэж, гар ажилла­гаа их орсон. Зөвхөн чимэг­лэлийг нь хийх гэж гу­рав дөрвөн өдөр суусан даа­шинз ч байгаа.  

 

 -Хамгийн үнэтэй нь? 

 

 -Битүү чимэглэлтэй гоё­лын даашинзууд маань. Хөлс хөдөлмөр шингэсэн, гар ажил­­лагаа орсон гэдэг ут­гаараа.  

 

 -Хүмүүс худалдан авъя гэвэл болох уу? 

 

 -Шоу дууссаны дараа бол болно. Таалагдсан загва­раараа захиалж болно. 

 

 -Загвараа гаргалаа гэ­хэд хэн оёх вэ? 

 

 -Эсгүүр, оёдол гээд  хувц­саа өөрөө хийнэ. Мэ­дээж, хамтарч ажилладаг тусалдаг оёдолчид байгаа. 

 

 -Дизайнерүүд дандаа нарийхан, гуалиг бүсгүй­чүүдэд зориулсан загвар гаргадаг. Махлаг эмэгтэй­чүүдэд зориулсан загва­рууд хийх үү? 

 

 -Махлаг хүмүүс тайзан дээр загвар өмсөөд алхахгүй учраас модельд тааруулж хийсэн хувцас махлаг эмэг­тэйчүүдэд таалагдвал хэм­жээг нь тохируулаад хийж болно шүү дээ. Харин хэр зохих эсэхийг нь дизайнер нь зөвлөж өгөх хэрэгтэй. Түү­нээс биш махлаг бүсгүй­чүүдэд зориулсан загвар хийлээ гэхэд түүнийг өмсөж хүмүүст үзүүлэх модель байх­гүй шүү дээ.  

 

Э-мейл
Үзсэн: 4844
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Мэдээллийн төрөл:
Архив:   үзэх
Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1778.4 0.7
Евро EUR 2462.19 2.1
Иен JPY 17.4 0.1
Фунт GBP 2981.13 -4.5
Рувль RUB 49.28 0.1
Юань CNY 285.8 0.6
Вон KRW 1.71 0
2014-04-17 ний өдрийн байдлаар