6 bichil xoroolold zasvar xiisen 3 oroo bair zarna            5-n shard bairshiltai niisleliin zahiramjtai uilchilgeetei oron suuts barih zahiramjtai 12x18m haritsaatai gazar zarna. Utas: 9111-3488            s\\\\0 \\\\0m\\\\0o\\\\0d\\\\0o\\\\0n\\\\0d\\\\0o\\\\0o\\\\0 \\\\0o\\\\0i\\\\0r\\\\0.\\\\0 \\\\0u\\\\0t\\\\0a\\\\0s\\\\0:\\\\0 \\\\09\\\\09\\\\09\\\\07\\\\07\\\\08\\\\06\\\\07            T\\\\0e\\\\0r\\\\0e\\\\0l\\\\0j\\\\0i\\\\0d\\\\0 \\\\0U\\\\0B\\\\02\\\\0-\\\\0i\\\\0i\\\\0n\\\\0 \\\\0t\\\\0s\\\\0a\\\\0a\\\\0n\\\\0a\\\\0 \\\\0 \\\\02\\\\0a\\\\0i\\\\0l\\\\0i\\\\0i\\\\0n\\\\0 \\\\0u\\\\0m\\\\0c\\\\0h\\\\0i\\\\0l\\\\0s\\\\0u\\\\0n\\\\0 \\            Bogd-ar horoolold 44 m2 talbaitai zasbar hiisen 2 uruu bair zarna. Uras 94991689            Hungun peton block zarna. Zahialga avch geree hiine. Utas: 89808981:::99903022            ï¿½uilchilgeenii bairiig hymd zarna            ï¿½Zaisand zam daguu 1 dawhariin ymarch uilchilgee ywuulj boloh 286mkb bolon 262mkb talbaital 380 togtoi dohiolol kamer internet utas zereg bugd holbogdson            HOROOLOL KOREA TOWND HAGAS TAVILGATAI 2 UROO BAIR TVREESLVVLNE            Central tower urd taliin Grand office centert offisiin 87 m2 talbai tureesluulne.1m2=50.000 tugrug .utas 99114180            ]ke bar,motel ajillaj baigaa.Mun gazar deer ni ofesiin bolon emnelgiin barilga barihad tohiromjtoi bairshiltai.Une 800 saya.Utas 95958095.99098709            ]Hotiin A zeregleld Bzd-iin Tamgiin gazriin derged tuviin dulaan tsever bohir us buhii 780 m.kv gazartai 600 m.kv talbaitai obiektiig hudaldana.Odoo karao            ï¿½uilchilgeenii bairiig hymd zarna            ï¿½Zaisand zam daguu 1 dawhariin ymarch uilchilgee ywuulj boloh 286mkb bolon 262mkb talbaital 380 togtoi dohiolol kamer internet utas zereg bugd holbogdson            20 tonnii hurgulttei kantener zarna            6\\\\03\\\\02\\\\0,\\\\0 \\\\09\\\\03\\\\00\\\\01\\\\00\\\\09\\\\00\\\\09            4>>\\\\0 HC4=89\\\\0 M<=M;3MM@\\\\0 B>=>3;>6\\\\0 B>E86CC;A0=\\\\0)\\\\0 \\\\04\\\\08<\\\\02\\\\0 109@K3\\\\0 70@=0\\\\0.\\\\0 \\\\09\\\\05\\\\04\\\\05\\\\05            E00;30B09\\\\0,\\\\0 4>B@>>\\\\0 \\\\00\\\\00\\\\0 B>9\\\\0,\\\\0 02B><0H8=K\\\\0 70<\\\\0,\\\\0 7>3A>>;\\\\0 1>;>=\\\\0 O230=\\\\0 EC=8            9\\\\0 70<K=\\\\0 4M@3M4\\\\0,\\\\0 >D8A\\\\0,\\\\0 M<=M;M3\\\\0,\\\\0 EC40;400\\\\0 C9G8;3MM=89\\\\0 7>@8C;0;BB09\\\\0 \\\\0(>            1\\\\02\\\\00\\\\0 \\\\00\\\\00\\\\00\\\\0 4\\\\0 \\\\02\\\\00\\\\00\\\\09\\\\0 >=4\\\\0 10@834A0=\\\\0 >@>=\\\\0 ACCF=K\\\\0 =M3\\\\0 402E0@B\\\\0,\\\\0 HCC4\\\\0 30403H00             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

БИД МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУУНД АМЬДАРЧ БАЙЖ ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙГАА НЬ ХОЦРОГДОЛ

Шинэчлэлийн Засгийн газ­рын бодлого, хууль зүйн салбарт хийж буй шинэч­лэлийн хүрээнд ШШГЕГ хэр­хэн ажиллаж байгаа талаар тус газрын Захиргааны  удирд­лагын  газрын дарга, дэд хурандаа Б.Сэр-Одтой ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар  байгуулагдсанаас хойш 100 хо­ногийн хугацаанд хийсэн ажлаа тайлганасан. Энэ хугацаанд Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  ямар бүтэц, зохион байгуу­лалт­тайгаар, хэрхэн  ажиллаж ирэв?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Хууль зүйн сайд Х.Тэмүүжин наймдугаар сард ШШГЕГ болон түү­ний  харьяа  төвийн зарим хорих ан­гийн үйл ажиллагаатай танилцах явц­даа то­дорхой үүрэг даалгавруудыг өгсөн.

Тухайлбал, албан хаагчид, ялтан, хоригдогсод  болон тэдний  ар гэр, иргэдтэй зөв боловсон харилцах, үйлчил­гээний стандартыг чанд мөр­дөж, санхүүгийн ил тод нээлт­тэй байдлыг хангах,  дотоод орлогоороо тухайн байгууллага үйлчилгээ, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарах, хөдөл­мөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Салбарын сайдыг өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх удирд­лага, зохион байгуулалтын арга хэмжээг дэс дараатай хэрэг­жүүлж ирлээ.

Мөн Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого"-ын баримт бичгийн  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тодорхой ажлуудыг хийсэн. Тухайлбал:

Иргэдэд шуурхай, хүр­тээмж­тэй үйлчлэх үүднээс ШШГЕГ-ын конторын гадна талд хөгжлийн бэрхшээлтэй ир­гэдийн чөлөөтэй саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн зам талбайг ашиглалтад  оруулсан.

Байгууллагын үйл ажил­лагааг иргэд, олон нийтэд ил тод, тодорхой, чирэгдэлгүй хүргэх, Шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх байгууллагад эрх зүйн цогц үйлчилгээг үзүүлэх зорил­гоор "Нэг цэгийн үйлчилгээ"-г нэвтрүүлж, уг үйлчилгээний цэгт шаардлагатай албан ту­шаалтныг тогтмол ажиллуулж байна. Энэ үйлчилгээг нэвт­рүүлснээс хойш нийт 122 ир­гэний гаргасан санал, өргөдөл, гомдлыг холбогдох албан ту­шаал­танд танилцуулж, шийд­вэр­лэн хариуг өгсөн. Мөн ир­гэдээс мэдээлэл авах 11-11 төвөөс ирүүлсэн  36 өргөдөл, санал хүсэлт хүлээж аван хариуг өгсөн.

Байгууллагын үйл ажил­лагааг ил тод, нээлттэй болгох үүднээс мэдээлэл авах "Элект­рон самбар"-ыг конторын 1 давхарын коридорт  байр­шуул­сан.

Байгууллагын Вэб сайтын бүтэц, зохион байгуулалт, дизайныг иргэдэд ойлгомжтой байдлаар шинэчилж, зарим нэмэлт  цэснүүдийг шинээр үүсгэн байршуулаад байна. Санхүүгийн ил тод байдлыг хангах, иргэдэд нээлттэй байл­гах үүднээс өөрийн байгуул­лагын вебсайт дээр санхүү гэсэн цэс үүсгэн батлагдсан төсөв, гүйцэтгэл, худалдан авах ажиллагаа, ялтны нэрийн данс, үйлдвэрлэлийн үйл ажил­лагааг тухай бүр нь байршуулж байна.

-Бүтцийн өөрчлөлттэй хол­богдуулж ямар зохион байгуу­лалт хийгдсэн бэ?

-Хууль Зүйн Сайдын тушаа­лаар  ШШГЕГ-ын  зохион бай­гуу­лалтын бүтэц, үйл ажил­лагааны стратегийн хөтөл­бөрийг шинэчлэн батлуулж, мөрдөн ажиллаж байна.

Өнөөгийн цаг үеийн зайлш­гүй шаардлага, ажил үүргийн онцлогтой уялдан зарим хэл­тэс, тасгийн үүрэг, зорилго өөрчлөгдөн Нийгэм, сэтгэл зүйн хэлтэс, Дотоод хяналт шал­галт, аюулгүй байдлын хэлтэс, Хорихоос өөр төрлийн ял эд­лүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хуулийн тасаг гэж байгуулан ажиллуулж байна. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан Ний­гэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хуулийн тасгийн дарга,, ахлах аудитор, аудитор, шин­жээ­чийн ажлын байранд  нээлт­тэй сонгон шалгаруулалт зар­ласан. Сүүлийн жилүүдэд аж­лын байрны  нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа­гүй юм билээ. Тухайлбал, нийгэм, сэтгэлзүйн хэлтэс гэхэд л  дандаа мэргэжлийн бус хүмүүс байдаг. Түүнээс шалт­гаа­лаад  хүмүүстээ   хүрч ажиллаж чаддаггүй. Иймд мэр­гэж­лийн сэтгэл зүйчдийн багийг ажиллуулан мэргэжлийн удирд­лагаар хангах бодлого баримталж байна. 

Манай улс Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенци Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт иргэний болон улс төрийн эрхийн пакт зэрэг  олон улсын гэрээ, конвенцид нэгдэж  орсон. Энэ ажлын хүрээнд Хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүн­дэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих, сахиулах үүрэгтэйг анхааралдаа авч, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенци, пакт болон Монгол Улсын хууль тогтоомжийн зорилгыг бие­лүүлэх, түүний заалтыг хэрэг­жүүлэх ажлыг сайжруулах үүднээс ШШГЕГ-т  хүний эр­хийн гурван мэргэжилтэнтэй байхаар болсон.

-Та ШШГЕГ-ын боловсон хүчин, хүний нөөц, сургалтын чиглэлээр  ямар бодлого баримтлан ажиллаж  байгаа вэ

-Ажил  хүлээж авснаас хойш багагүй ажил хийлээ. Ту­хайл­бал, хүний нөөцийн баримт бичгийг шинэчлэн боловсруу­лахаар  ажил  эхлүүлээд байна. Ижил төстэй байгуул­лагууд­тайгаа  харьцуулахад хүний нөөцийн бүртгэлээ цахимжуул­сан байна. Цаг үеийн шаард­лагаар  энэ  хэлбэр рүү шил­жихээс аргагүй. Тиймээс  бид боловсон хүчний мэдээлэл, бүртгэлийг цахим хэлбэрт шил­жүүлэх ажлыг санаачлан хийж, үндсэндээ дуусах шатандаа ороод байна. Ингээд ирэх оны 1 дүгээр сараас цахим хэлбэрт бүрэн шилжинэ. Ажилтан, албан хаагчдын овог, нэр, регистрийн дугаараар бүх мэ­дээ­лэл нь санд хадгалагдана. Энэ ажлыг шуурхай хийхгүй бол бэрх­шээлтэй. Нэг ажилтан, албан хаагч хөдөө орон нутаг руу шилжлээ гэхэд тухайн хүний карт, хувийн болон албан аж­лын  мэдээлэл араас нь  шуу­дан­гаар очдог. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байж ийм байдалтай байгаа нь үнэнийг хэлэхэд хоцрогдол. Албан хаагчдаа цахим бүртгэлд хам­руулсны дараа хоригдогсод, ялтнуудыг мөн цахим бүрт­гэлтэй болгоно. Захиргааны удирдлагын газрын нэн тэр­гүүнд  хийх ажил энэ.

 Дараа нь боловсон хүчний  нөөц бүрдүүлэх, сургаж бэлт­гэх,   хүний нөөцийн ойрын болон урт хугацааны төлөвлөл­тийг оновчтой хийх зайлшгүй шаардлагатай.

Мөн боловсон хүчний мэд­лэг чадвар, боловсролын төвш­нийг дээшлүүлэхэд анхаарах  нь чухал. Бүх боловсон хүчнийг хууль сахиулах их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуульд бэлтгэж байх нь  зүйтэй гэсэн бодлого, чиглэл баримтлахаар

шийдвэрлээд, сургуулийн удирдлага, эрдэмтэн, багш нартай санал солилцон, са­намж бичиг гаргаад байна.  Өөрөөр хэлбэл, томилогдохоос өмнөх сургалт гэж ерөнхий газар дээр зохион байгуулдаг. Тэр нь 14 хоногийн хугацаатай байсан. Ний нуугүй хэлэхэд, тэр хүмүүс ажлын байранд очоод гологддог. Иймд 14 хоногийн  сургалтын хугацааг сунгаж чанаржуулъя, Хууль сахиулах сургуульд бэлтгэе, анги салбарт дадлагажуулъя. Ингэвэл анги салбарт  эцсийн бүтээгдэхүүн  болж очиж байгаа боловсон хүчний чанарт ахиц гарна гэсэн дүгнэлт хийсэн.

-Танай байгууллага олон ажиллагсадтайБоловсон хүчний насны байдал ямар байдаг вэ?

-Манай байгууллага нийтдээ 2800 гаруй алба хаагчтай л даа. Саяхан манай байгууллагад "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлд зааснаар 272  албан хаагчдад цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах болзол хангасан талаарх мэдэгдэл өгч, цаашид хууль тогтоомжийн дагуу сунган ажиллах, тэт­гэврээ тогтоолгох талаар са­налыг нь  авч, нэгтгэн дүгнэсэн. Тус байгууллагад олон жил амь амьдралаа зориулан идэвх санаачлагатай, үлгэр дуу­риалалтай ажилласан ахмад настнууддаа бид баярлан ба­хар­хаж, хүндэтгэлтэй хандаж байна. Тэдний халааг шинэ залуу боловсон хүчиндээ өв­лүүлэн, тэднийг ажил албанд нь сургаж, өсч дэвжихэд нь туслан дэмжих бодлогыг тууш­тай хэрэгжүүлнэ. Хэрэв  болов­сон хүчний ойрын болон урт хугацааны төлөвлөлтийг хэ­тийнх­тэй нь уялдуулаад  хий­чих­вэл  хэдийг нь нөөцөд оруулах вэ, хэчнээн хүнийг тэтгэвэрт гаргах вэ, Шийдвэр гүйцэтгэлийн дээд сургуульд хэдэн хүн бэлтгэгдэж байна, энэ бүгдийг балансжуулж бол­но. Дээр нь жендэрийн асуудал байна. Манайд  эмэгтэй ажилт­нууд цөөнгүй бий. Гэтэл ажил, үүргийн онцлог гэж байна.  Эмэгтэй албан хаагчид маань эрэгтэй албан хаагчдын адил  хорих ангид харуул хамгаалалт, холбоо мэдээлэл, эмнэлэг зэрэг бүх л ажил албан ту­шаалд цаг наргүй хамт зүтгэж явна шүү дээ. Тиймээс жен­дэрийн асуудалд бодитой хан­даж, цаашид нийт албан хаагч­дын тодорхой хувьд барих бодлого баримтална.

-Албан хаагчдын дунд хүнд­рэл бэрхшээлтэй ч гэх юм уу анхаарал татсан ямар асуудлууд байна вэ. Энэ та­лаар та  судалж үзсэн үү?

-Энэ бол маш чухал асуу­дал. Бид шинэ ажил авсанаас хойш харьяа хорих ангийн үйл ажиллагааг биечлэн танилцаж, тэнд ажил үүрэг гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтын алба хаагчидтай уулзан санал хүсэлтийг нь сонсон ярилцаж, цаашид ажиллах орчин нөх­цөлийг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэх ажилд тусгах бодлого баримтлан ажиллаж ирлээ. Шинэчлэлийн хүрээнд захиргааны удирдлагын газраас анги, албадын ажилтай танил­цахдаа  ямар нэгэн байдлаар бэлтгэсэн, жагссан, ёсолж ёслуулсан байдлаар очихыг урьтал болгохгүй байгаа. Албан хаагчид маань ямар түвшинд ажиллаж байна, юу хүлээж, хүсч мөрөөдөж байна вэ, ямар орчин нөхцөлд ажиллаж, амь­дарч байна вэ, тэдэнд ямар саад бэрхшээл байна, эрх нь зөрчигдөж байна уу гэдэг асууд­лыг  судалж, биечлэн танилцаж байна. Ингэхдээ аль болох хүмүүст төвөг чирэгдэл багатай байдлаар зохион байгуулж байгаа. Бодит байдлыг судалж мэдсэний дараа зорилго, зорил­тоо ил тод болгож, тодорхойлж авч явах зайлшгүй шаардлага байна.

Өнгөрсөн  хугацаанд хэд  хэдэн хорих ангид очин танил­цаж, ангиудын удирдлагуудад зохих үүрэг, чиглэл, зөвлөмж өгч байна. Албан хаагчдын хувцас хэрэглэлийн талаар  ихээхэн гомдол, санал  гарч байна. Үнэнийг хэлэхэд, хам­гийн муу гутал, чанаргүй хувц­сыг манай албан хаагчид хэрэг­лэж байна. Хувцас олголтын хугацаа хол зэрэг асуудлыг албан хаагчдын дийлэнх хувь нь хэлж байсан. Хувцас олгол­тын хугацаанд өөрчлөлт оруу­лах асуудлыг судалж байна. Цаашид хувцасны чанар, стан­дартад онцгой анхаарах хэрэг­тэй юм. Учир нь  бид үйлд­вэрлэл явуулж, ажилтан, албан хаагчдынхаа хувцас, хэрэг­лэлийг өөрсдөө хийж  дотоодын орлого бүрдүүлэх  болол­цоо­той. Тийм байтал өнөөдөр ажилчид, албан хаагчдын  хув­цас гээд  тендер нэрээр чанар муутай бүтээгдэхүүн авч бай­на. Нөгөө талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуул­лагын бүх албан хаагчдыг зөвхөн ШШГЕГ-ын даргын ту­шаалаар томилж, чөлөөлдөг журам үйлчилдэг учир хорих анги, орон нутгийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгжийн удирд­лагуудын эрх хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж, тэр хэмжээгээр тэдний үүрэг, ха­риуц­лага, ажлын ачаалал бага­сах, завсардах явдал түгээмэл болсон. Иймд цаашдаа хорих анги, алба, салбар нэгжийн дарга нарын зарим төрлийн эрхийг нэмэгдүүлэхийн зэрэг­цээ тухайн алба нэгжийг зөв, шуурхай удирдлагаар хангах ажлыг сайжруулах ёстой гэж бодож байна. 

"Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхолын зөрч­лөөс урьдчилан сэргийлэх тухай" Монгол Улсын хууль батлагдаж, нөхцөл байдал өөрчлөгдсөн. Асуудал  нэгэнт хуульчлагдсан учраас  эрх мэдэл нь ч нэмэгдэнэ. Түүнийг дагаад  арга барил, хариуцлага ч  өндөрсөнө. Эцэст нь ангиа мэддэг, эрхээ эдэлдэг дарга нар ажлаа зөв зохион байгуул­на, хариуцлагаа ч хүлээнэ.

-Нээлттэй бодлогын хү­рээнд өөр ямар ажил хэрэг­жүүлж байна. ШШГБ үйл ажил­­лагааныхаа мэдээ, мэ­дээл­лийг иргэд, олон нийтэд хэрхэн, ямар байдлаар хүр­гэж байх вэ?

-Одоо төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй хүргэдэг болсон шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл­тэй хамтран мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэж ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлд анхаарч ажиллах бо­дол­той байгаа. Шинэчлэлийн Засгийн газар  байгуулагд­санаас хойш 100 хоногийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  үйл ажиллагааг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй болгох тал дээр хийгдэж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тухай бүрт нь мэдээлж, ялтныг нийгэмшүүлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хандсан тодорхой ажлуудыг зохион байгуулж  МҮОНТелевизийн "Эрхзүйн хөтөч", Амьдралын үргэлжлэл нэвтрүүлгий уран бүтээлчидтэй хамтран  нэвтрүүлэг хийж, үзэгчдэд хүргээд байна.

-Нэгдсэн төвлөрсөн хорих  анги байгуулах бодлого хэрэг­жээд эхэлсэн гэсэн.Тэр та­лаар  тодруулахгүй юу

-ШШГЕГ тусгай үүрэг гүй­цэтгэдэг, тусгай обьект олон­той. Гүйцэтгэж байгаа үүргээ­сээ хамаараад манай байгуул­лагын ажилтан, албан хаагчдын ажил онцлогтой. Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гянданд  ажиллаж байгаа албан хаагчид  цоожтой хаалганы цаана дав­хар хоригддог.  Үндсэндээ  бид ажилтнуудаа тэнд  "хоригдол" болгож байна. Энэ байдлаар олон жил явж ирсэн. Өмнө нь энэ талаар дорвитой арга хэм­жээ авч байгаагүй.

Тийм учраас бид олон улсын жишгээр төвлөрсөн хорих анги барьж байгуулах зайлшгүй шаардлага гарч байна. Цаашид хорих ангийн тоог аль болох цөөлөх бодлогыг Хууль Зүйн Яам барьж байгаа. Нөгөө­тэй­гүүр хорих ангиудын санхүү­жилтэд улсын төсвөөс олон тэрбум төгрөг зарцуулагдаж байгааг өөрчлөх, хэмнэх үүд­нээс төвлөрсөн хорих анги байгуулах нь зүйтэй. Ингэснээр ямар  үр дүнд хүрэх вэ гэвэл, хоригдогсод, хүмүүжигсдийн нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ. Тэр хүмүүс эрүүл орчинд, ажлын байрны шаард­лага хангасан нөхцөлд үйлд­вэрлэл явуулан, ялаа эдлэх  боломжтой болно.. Тухайлбал, 1500 хүнтэй төвлөрсөн хорих ангийг түшиглэж, үйлдвэрлэл бий болгох боломж бүрдэнэ.

Мөн Авдарант, Мааньт, Мөн­гөнморьт   гэхчлэн   төвөөс алслагдсан хорих ангид  алба хаагчдын нийгмийн асуудал шийдэгдэнэ.  Гэхдээ  хамгийн гол нь түүнээс илүү ажлын байр олноор  бий болно.  Түүнд  түшиглэж бид сургалт үйлд­вэрлэлийн төв байгуулж, ял эдэлж буй ялтнуудыг мэргэ­шүүлэн үйлдвэрлэл эрхлүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэж гаргах бололцоо бий болно. Үр  дүнд нь ялтнууд  хөдөл­мөрийн хөлсөөрөө бусдад уч­руул­сан хохирлоо  барагдуулах боломж нэмэгдэнэ.

-Шийдвэр гүйцэтгэгчийн танхимтай болсон гэж ярьж байсан. Энэ талаар тодруу­лаач?

-Нийслэлийн шийдвэр гүй­цэтгэх албыг түшиглэн "Шийд­вэр гүйцэтгэгчийн танхим" байгуулж нээлтээ хийсэн. Ин­гэс­нээр шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах хуульчдын мэргэжил, мэдлэгийн түвшин, ажиллах чадварыг дээшлүүлэх, эрх зүйн онолын мэдлэгийг бататгах боломжтой боллоо. Мөн  Хууль сахиулах их сургуулийн сон­согчдыг энэ чиглэлд сургаж, дадлагажуулах зорилгоор байн­гын сургалт зохион байгуулах нөхцөл  бүрдэж байна. Иргэд, байгууллагаас шийдвэр гүйцэт­гэхтэй холбогдуулж гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэх, талуудын оролцоог хангахад ихээхэн анхаарч байгаа.  Энэ чиглэлд .Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуул­сан ажлын хэсгийн шалгалт орж, түүгээр нэлээд таагүй зүйлүүд илэрсэн. Иргэдийн өргөдөл гомдлыг удааж, хуга­цааг нь хэтрүүлсэн дутагдал байна. Энэ дагуу  бидэнд зөв­лөмж ирсэн. Шийдвэр гүйцэт­гэлийн чиглэлд онцгой анхаа­рах шаардлагатай. Энэ юуг  хэлж байна гэвэл, шийдвэр гүйцэтгэлийн ажлын арга ба­рилыг шинэлэг түвшинд  гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг. Албан хаагчдын зан харилцаа, ёс зүйд  дутагдал  их байна. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэгч нараас үл хамаарах бусад олон шалтгаан нөхцөлийн улмаас шүүхийн шийдвэр жигд бүрэн биелэгдэхгүй байх явдал амьд­ралд ихээхэн байна шүү дээ. Төлбөр төлөгч төлбөрийн чад­варгүй, тодорхой тогтсон ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, оршин суугаа хаяг нь тодорхой бус, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нарын үүргээ биелүүлэх болом­жийг бүрдүүлэхгүй байх, тавь­сан шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг хүндрэл бэрхшээл тохиолдож байна. Тиймээс үүнийг шинэлэг түвшинд аваа­чиж, өөрчлөлтийг цаг алдалгүй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Эцэст нь хэлэ­хэд залуу боловсон хүчнийг дэмжиж, ажиллах орчин нөх­цөл, сурч дэвжих боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн асууд­лыг шийдвэрлэх зэргээр тогт­вор суурьшилтай, итгэл үнэм­шилтэй, идэвх санаачлагатай ажиллах урам зоригийг тө­рүүлэх цогц арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх болно.


Э-мейл
Үзсэн: 4150
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Долоон алт, гурван хүрэл медаль хүртжээ

Өнөөдөр 100 автобусны буудал угаана

Засгийн газар хуралдаж байна

Авто тээврийн хэрэгслийн татварын амралтын өдрөөрөө төлж болно

442 ажлын байр зарлагджээ

“Үргээлэг” өнөөдөр нээлтээ хийнэ

Мексик үндэсний хоол хийх жор

Аврагчид хөлөг онгоц руу нэвтэрч чадлаа

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Улаанбаатарт 9 хэм дулаан

Су.Батболд: Улс төрийн тогтолцооны талаас нь энэ хуульд хандах хэрэгтэй

Давхар дээл”-ийн хуулийг энэ зунаас хэрэгжүүлэх саналыг дэмжлээ “

Ломбарданд эд зүйлээ тавьчихаад тэр чигт нь орхих тохиолдол ихэсчээ

Ногоо идэх, нохой идэх хоёрыг ялгаж өглөө

Засгаар тоглоод байвал ард түмэн л хохирно

Өнөөдөр бич өдөр

"Өдрийн сонин"-д "Шинэчлэлийн шийтгэл" нийтлэл хэвлэгдлээ

Аврагчид хөлөг онгоц руу нэвтэрч чадлаа

Барилгын кран нурав

Ерөнхий сайд эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийв

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1781.38 -3
Евро EUR 2461.78 0.4
Иен JPY 17.4 0
Фунт GBP 2990.58 -9.4
Рувль RUB 50.09 -0.8
Юань CNY 286.26 -0.5
Вон KRW 1.72 -0
2014-04-19 ний өдрийн байдлаар