huntei sain yarina Utas 99116795 99727828            2004 onii Nissan Tiida markiin 4 duguin maajdag, Mongol d 2011 ond orj irsen neg emegtei huni garaar edelsen, shargal ongiin suudlyn mashin hudaldaj avah            ï¿½uilchilgeenii bairiig hymd zarna            ï¿½Zaisand zam daguu 1 dawhariin ymarch uilchilgee ywuulj boloh 286mkb bolon 262mkb talbaital 380 togtoi dohiolol kamer internet utas zereg bugd holbogdson            Zaisand 286m 262m talbaitai 380 togtoi dohiolol biren kamer bolon kaweliin telewiztei 1 dawhariin ymarch uil ajilgaa ywuulj boloh ajiliin bair hymd zarna            KhUD Ereliin 38-r bairand bukh tsonkh ni nar luu kharsan, haruul hamgaalttai, auto zogsool saitai, 3 uruu mash dulaan bairiig zarna. Utas 99093676, 86000066            Orgil pashaan suvilaliin urd taliin 3 orgil hothond 2 uruu 68.8 m2 bair hudaldana. Utas: 99080588            Japan, hyatad helni buh torlin orchulga turgen shuurhai hj batalgajulna. Japand suraltsulna. Surgaltud yawagdaj bn. Utas 99716619            6-r bichil horoolold 1 uruug 2 bolgoj zassan bair hyamd zarna. Utas 99094022            Zugiin hortoi tos ue much,ysni siiregjilt,ys urgalt,gemtel,medrelin garaltai buh turlin urevsliin ued uvchin namdaaj urevsel darna            Zuun aild ih toiruud tov zam daguu 36, 54 m2 office tvreeslvvlne. 95190188            Shuvuun fabrikt tuslah zam daguu 4 ga nogooni gazartai gvnii hudag 380 tog ovliin baishin zooritoi gazar zarna 95971144            ]udaar alban baiguullaga bolon huvi hund bogino bolon urtiin gereegeer naidvartai shuurhai uilchilne. Gebet XXK Utas:99101462, carrental@gebet.mn            ]Avtomashinaar uilchilne.14 hunii suudaltai Ford transit bolon 11 hunii suudaltai starex, County, Bighorn, land-100, Lexus 470, Delica markiin avtomashinu            Zeel shuurxai olgono. Mashin unax 3.9 %, grajid tabiulax 3 %, 9911-tei dugaar 3.5 %, oron suuts obiekt 2.9 %- xvvtei. Utas 94172346, 94665970, 96366300            HOROOLOL KOREA TOWN 2 UROO TVREESLVVLNE TULBOR 6 SARAAR            9911-tei dugaar zarna. Lizingeer abch bolno. Utas 96366300, 94172346            Uildveriin tusul, biznes tuluvluguu, zeeliin tusul, tenderiin material ,TEZU bolovsruulna. Diplom bichne. Utas 95157961            Chingeltei duureg 5 xoroo tenges kino teatriin baruun taliin ugsarmaliin 7 bairnii 4 davxariin 3 oroo bair zarna. Utas; 99093671, 99010003            Sonsgoliin apparatnii 13 dugaariin zai hyamd zarj baina. Utas 99719361             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Д.Доржготов: Амур мөрөн Онон, Хэрлэн, Улз гол, Буйр нуураас эх авдаг

 -Амур мөрөн Монго­лоос эхтэй гэдэг үнэн үү? 

 

 -Амур мөрөн буюу мон­голоор Хар мөрөн гэдэг л дээ. Энэ нь гурван улсын нутгийг хамарсан байдаг. ОХУ, Хятад тэгээд манай улсын зүүн хойд хэсгийн нутгаас ус аваад Номхон далайд цут­гадаг том гол юм. Үүний сав нутагт дээрх гурван улсын олон сая хүн амьдардаг. Гэхдээ Монголоос цөөн л дөө. Үүнээс болоод голын усны нөөц хомсдох, бохирдох, зарим жижиг голууд нь татрах асуудал тулгардаг. Мөн уул уурхай, газар тариалангийн ажил эргэн тойронд нь яваг­даж байгаа учраас гурван улс хамтраад Амур мөрний ай савыг хамгаалах тухай төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Монголын Онон гол энэ мө­рөнд шууд цутгадаг. Балж, Улз, Хэрлэн гол бүхэлдээ, Халх гол, Буйр нуураас Амур мөрөн эх авч урсдаг. Хэнтий, Дорнод аймаг бүхэлдээ, Төв аймгийн Мөнгөнморьт, Баян­дэлгэр, Баянжаргалан сум, Сүхбаа­тар аймгийн Мөнх­хаан, Тү­мэн­цогт, Сүхбаатар, Эрдэнэ­цагаан зэрэг сум Амур мөр­ний ай савд багтдаг. Эд­гээр нутагт  унасан хур туна­дас, цасны ус дээрх голуудыг усалж байгаа. Энэ нь явсаар Амур мөрний эх болж байгаа юм. Манай орны дээрх голууд Амур мөрний ай савын хам­гийн эхэн хэсэг л дээ. Уг мөрний ай савд хамаарагдах манай орны дээрх газар нут­гийн хэмжээ бол 235 мянга орчим км квадрат. Энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн 15 хувь нь. Амур мөрний Монгол дахь сав газар тэнд байгаа Амур мөрний ай савын 11 хувийг эзэлдэг юм билээ. Тиймээс манай орны дээрх голуудын усны бо­хирдол, хомсдол Амур мөр­ний хувь заяанд нөлөөлнө.  

 

 Эх нь болохоор аргагүй л дээ. Тэгэхээр уг мөрнийг хамгаалах ажилд монголчууд зайлшгүй оролцох шаардла­га­тай. Нөгөө талаар Амур мөрний адаг бохирдоод ус нь хомсдоод ирвэл манай го­луудад ч сөргөөр нөлөөлнө. Учир нь энд ирж түрсээ шах­даг загаснууд байхгүй бол­чихно шүү дээ. Наашаа нүү­дэллэдэг шувууд ч үгүй болох аюултай. Тэгэхээр Амур мөр­нийг хамгаалах нь аль аль талдаа ашигтай.  

 

 -Орос, Хятадын газар нутгийн хэдэн хувь нь Амур мөрний ай савд багт­даг юм бол. Мөн хичнээн гол тэнд цутгадаг вэ? 

 

 -Тодорхой сайн мэдэхгүй юм. Ямартаа ч Амур мөрний ай савын 89 хувь энэ хоёр оронд хамаарна. Оросын Хабаровск, Комсомолск хот, Хятадын Харбин, Жилин зэрэг томоохон хотуудын газар нутгаар Амур мөрөн дамжин урсдаг.  

 

 -Амур мөрний усны түв­шин ямар байгаа вэ. Үүнд цутгаж буй манай орны голуудын голдрил хэр зэрэг байгаа бол? 

 

 -Амур мөрний усны түв­шин ямар байгааг сайн мэ­дэх­гүй юм. Бид энэ мөрний Монгол дахь ай савын судал­гааг хийсэн. Онон, Улз голын савуудаар алт олборлолт явуулж байна. Үүнээс болоод голын голдрил алдагдаж, газ­рын эвдрэл үүсч байгаа. Зэр­лэг ан, амьтад нь ч дүрвэж байна. Энэ мэт шалтгаанаар голуудын урсгал татарч бай­на. Мөн Хэрлэн, Онон, Балж гол, Буйр нуур чинь загас агнуурын нутаг. Гэхдээ хууль бус аргаар загас их хэмжээ­гээр агнаж, зарим зүйлийн загас ховордож байна. Ингээд гол мөрний биологийн горим алдагдаад байгаа юм. Амур мөрний Монгол дахь ай савд 300 гаруй төрлийн жижиг нуур бий. Энд нүүдлийн шувууд нутаглана. Цагаан зээрийн ч нутаг. Гэтэл дээрх газар нутагт Тамсагбулагийн нефть олборлож байна. Бидний су­далснаар Онон, Улз гол арай гайгүй. Хэрлэн гол их татарч байна. Эхэндээ гайгүй байс­наа адаг руугаа багасч бай­гаа. Энэ нь Хэрлэн голын оршдог нутагт Оросын том цэргийн дивиз, янз бүрийн уурхай байсантай л холбоо­той. Халх гол арай дээр л дээ. Буйр нуур  Хятадтай хил залгаа нутагт оршиж  Халх голын усаар тэжээгддэг. Хур тунадас ихтэй жил Буйр нуу­рын дундаж гүн 5.7 м байдаг. Усны түвшин нь арай гайгүйд тооцогддог.  

 

 -Амур мөрөн татархад адагт нь амьдарч байгаа хүмүүст тусах хор уршиг их байх л даа? 

 

 -Амур мөрний эрэг дагуу том үйлдвэрүүд байгаа. Газар тариалангаас болоод химийн бохирдол ч үүснэ. Оросын талаас ой модоо тайрч усны хомсдол бий болох аюулд хүргэж болзошгүй. Хятадуу­дын зүгээс ч энэ мөрөнд загас их агнадаг юм билээ. Амур мөрнийг хамгаалах ажлыг тухайн ай савуудад нутаглаж буй хүн ардад тү­шиг­лэн хийх ёстой. 

 

 -Амур мөрний ай савын Монгол дахь нутгийн цаг агаар ямар байдаг вэ? 

 

 -Ер нь сэрүүвтэр уур амьсгалтай. Хамгийн хүйтэн нь 40-46 градус. Дулаан нь нэмэх 38-40 градус байдаг. Халуун, хүйтний байдал нутаг дэвсгэрээрээ ялгаатай. Ту­хайлбал, Онон, Улзын сав, Хэрлэнгийн эхэн хэсэг, Халх голын сав нутагт уулархаг газраа дагаад нэлээд сэрүүв­тэр. Мөн хуурай, хур тунадас багатай. Хэнтийн нурууны салбар Онон, Улз гол арай илүү чийглэг. Жилд дунджаар 300-400 мм тунадас унадаг. Заримдаа 500 мм хүрэх ч тохиолдол бий. Халх голын ай савд Муссон салхины нөлөө байдаг учраас хур тунадас илүү ордог. Энэ голууд  долоо, наймдугаар сард үерлэх нь элбэг. Нэг хоногт 40-60 мм хур тунадас ороход үерлэнэ.  

 

 -Монголын голуудын хичнээн нь гадагш урсгалтай юм бэ? 

 

 -Сэлэнгэ мөрний ай сав, Монголын бараг бүх том голууд Хойд мөсөн далайг зорьж, Байгал нуурт цутгадаг. Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө,Тамир, Эгийн голууд байна.  Энэ нь манай улсын газар нутгийн 30 гаруй хувь нь шүү дээ. За тэгээд Амур мөрөнд цутгадаг голуудыг дээр хэлсэн. Уг голууд Монголын газар нутгийн 15 хувийг эзэлж байгаа. Үлдсэн нь дотогшоо урсгалтай голууд юм. Завхан, Тэс, Ховд, Булган гээд олон гол дотоодынхоо нуурууд руу цутгадаг.  

 

 -Монголын гол горхи ширгээд байгаа тухай экологичид хэлдэг. Хичнээн гол татарчихаад байгаа вэ? 

 

 -Гол горхинуудын байдал аймшигтай байгаа. 2003 онд улсын тооллого хийгдээд үүгээр олон зуун жижиг гол горхи, нуур, булаг шанд ширгэснийг тогтоосон. Гэхдээ өнөө жил дахиад сэргэж байх шиг байна. Голууд бүрмөсөн татарна гэж байхгүй. Хур тунадас орохоор л сэргэдэг юм.  

 

 -Гол горхи ширгээд байгаагийн шалтгаан нь юу вэ? 

 

 -Дэлхийн дулааралтай л холбоотой. Дулаарна гэдэг чинь усны ууршил бий болгож байгаа гэсэн үг. Мөн усны голдрилын эхэнд уул уурхайн үйлдвэр байгаа зэрэг хүний үйлдлээс шалтгаалж байна. Монголын баруун бүсийн голууд мөнх цаст мөсөн го­лоос эх авдаг. Харамсалтай нь, дулаарлын улмаас энэ мөсөн голууд хайлж эхэлж байна.Үүнийг дагаад эх авдаг голууд татарна.  Манайд 200 гаруй мөсөн гол байдаг л даа. Эдний нэг нь л Хөвсгөлд үлдсэн нь баруун бүст бий.  

 

 -Өвөрхангайд байдаг Улаан цутгалан хүрхрээ ширгэж буй нь үүнтэй холбоотой юу?  

 

 -Тэр хүрхрээ одоо маш сайхан байгаа гэсэн. Өнөө жил үнэхээр сайхан зун болж байна. Сүүлийн 15 жил ийм зун болоогүй. Хур тунадас ихтэй ийм жил гол, горхи голдрил нэмэгдэнэ. Ширгэ­чих­сэн олон гол дороо сэргэ­чихдэг юм.  

 

 -Ширгэсэн гол хур туна­дасаар сэргэсэн тохиол­долд усны түвшингээ хэр удаан барих вэ? 

 

 -Голын ус 20 л хононо. Тэгээд шинэчлэгдэнэ гэсэн үг.  Голын уснаас нэг хутгаж уулаа. Дараа нь уухад ус нь шинэчлэгдчихсэн байдаг.  

 

 -Дулаарал үргэл­жил­сээр байвал гол, горхи бүгд үгүй болно гэсэн үг үү? 

 

 -Тийм ч зүйл байхгүй л дээ. Ерөнхийдөө мөсөн голуу­дын талбай жилээс жилд багасч байгаа. Алтай Таван­богд, Цамбагаравын мөсөн гол, Хархираа, Түргэний голд байдаг Цагаан дэглий зэрэг мөсөн гол км квадратаар багасч байна. Гэхдээ энэ хэвээрээ байх юм бол 2070, 2080 он гэхэд гол горхигүй болно гэсэн судлаачдын таа­маг бий л дээ. Зөвхөн мөсөн гол хайлах биш, мөнх цэвдэг хайлж үгүй болно. Ингэхээр усны тэжээлгүй болж олон голын хувь заяа хүндэрнэ.  

 

 -Мөнх цэвдэг  гэсэхээр яах вэ? 

 

 -Мөнх цэвдэг гэсээгүй тохиолдолд зуны орсон бороо, цас доошоо нэвчихгүй. Тэндээ гол мөрөн үүсгэнэ. Гэтэл мөнх цэвдэг гэсчихвэл тэр бороо, цас, газар нэвчээд хөрсөн дээр тогтохгүй. Ингээд урсах голгүй болно гэсэн үг.  

 

 -Дулаарлыг зогсоох арга бий байх? 

 

 -Мэдээж олон арга байгаа л даа. Хамгийн энгийн арга нь мод тарих арга байна. Агаарт байгаа нүүрсхүчлийн хий ихэссэн учраас л дулаарал бий болсон. Нүүрсхүчлийн хий өөрөө ургамлын хоол шүү дээ. Мөнх ногоон ой мод, зүлэг ургамлыг л их тариад байвал нүүрсхүчлийн хий багасч, ургамлууд хүчил­төрөгч тараана. Дулаарлыг багасгах гол арга энэ. Дэлхийн ойн нөөцийн гуравны нэг байх­гүй болчихож. Үүнийг буцаагаад сэргээх хэрэгтэй. Мөн бензин шатахуунаар явдаггүй машинтай болох нь чухал. Атомын эрчим хүч хэрэглэх хэрэгтэй. Ер нь улс орны хөгжлийг хоёрхон асуул­таар тодорхойлдог болсон. Монгол улс нүүрс түлдэг үү гэж асуувал. "Түлдэг" л гэж хариулна биз дээ. Ингээд л энэ орны хөгжил ямар түв­шинд байгаа нь тодорхой болдог юм билээ. Нүүрс бол түлдэг зүйл биш. Бусад орон нүүрснээс олон түүхий эд гаргаж авдаг. Хувцас, хийн түлш хийнэ. Гэтэл манайх л түлээд байдаг байхгүй юу.  

 

Э-мейл
Үзсэн: 6510
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Мэдээллийн төрөл:
Архив:   үзэх
Би дүүгээ гэмт хэрэг хийгээгүй гэж үзэж байгаа
2008-08-31 23:09:3523:09:35

Б.Мажигсүрэн: Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийг тусгайлан бэлтгэх ёстой
2008-08-30 01:13:2001:13:20

Х.Гонгор: Манай өвгөн Жамбаа баатар хоёр хөөрхөн ноцолдчихдог байсан
2008-08-30 01:06:0401:06:04

Н.Түвшинбаяр: П.Ганбаяр ахын маань заасан мэх олимпийн аваргад хүргэлээ
2008-08-30 00:56:4700:56:47

Л.Жавзмаа: Төрийн байгууллагуудын бүтцийг боловсронгуй болгох шаардлагатай
2008-08-30 00:54:2400:54:24

Р.Раш: Нийтийн тээвэр эрхлэх эрх, зөвшөөрлийг өндөр шалгууртай болгоно
2008-08-30 00:45:3100:45:31

С.ДЭМБЭРЭЛ: Улаанбаатар орчимд газар хөдлөлийн идэвхжил ажиглагдаж байгаа
2008-08-29 00:49:5900:49:59

Ц.Элбэгдорж: Дорнод аймаг, Баянгол дүүргийнхний төрд төлөөлөлтэй байх эрх нэг өдрөөр ч тасалдах ёсгүй
2008-08-29 00:44:0700:44:07

Ш.Алтанхуяг: Шатахууны үнэ нэмсэн нь хууль бус шинжтэй байна
2008-08-29 00:20:2200:20:22

Монгол залуусаа тэтгэлэгт хамруулж, дэлхийн жишигт хүрсэн боловсролтой болгохыг зорьдог
2008-08-28 01:26:5101:26:51

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1778.4 0.7
Евро EUR 2462.19 2.1
Иен JPY 17.4 0.1
Фунт GBP 2981.13 -4.5
Рувль RUB 49.28 0.1
Юань CNY 285.8 0.6
Вон KRW 1.71 0
2014-04-17 ний өдрийн байдлаар