HOROOLOL KOREA TOWND 2 UROO BAIR TVREESLVVLNE            Abtomacin bolon busad zoriulaltaar ashiglah BUDGIIN KAMER zarna. 99117421            Marcal hothond buren tabilgatai 265 mkb taunhaus udaan hugsaand 7n saraas tureesluulne. Une-2800$. 94040070.            Orgil pashaan suvilaliin urd taliin 3 orgil hothond 2 uruu 68.8 m2 bair hudaldana. Utas: 99105995            Bgd. 19-r khoroo. 4-r :Horoolold bairlal saitai arktai 2 oroo bair hudaldana Utas: 99990917. 99990917            Gmobile daraa tulburt 98116771 97113311 93399333 98222222 93333333 dugaaruud zarna. Utas:99206377 98206377            Ub palace-n ard 2 uruu shine bair tureesluulne tulbur sariin 600000            Uildveriin tusul, biznes tuluvluguu, zeeliin tusul, tenderiin material ,TEZU bolovsruulna. Diplom bichne. Utas 95157961            1 davhart vilchilgee ywuulah bolomjtoi 120m2 3oroo bairiig tvreeslvvleh buyu zarna. Utas 99189164            Teevriin tovchoond naran talda tsonhtoi 2 oroo bair tureesluulne. 99078612, 96163681            Shuvuun fabrikt tuslah zam daguu 4 ga nogooni gazartai gvnii hudag 380 tog ovliin baishin zooritoi gazar zarna 95971144            Zuun aild ih toiruud tov zam daguu 36, 54 m2 office tvreeslvvlne. 95190188            Horoolol Hogjil hothond 2 oroo bair yaraltai zarna.utas 91916328            Zugiin hortoi tos ue much,ysni siiregjilt,ys urgalt,gemtel,medrelin garaltai buh turlin urevsliin ued uvchin namdaaj urevsel darna            Orchlon surguuliin ard house tureesluulne            HOROOLOL KOREA TOWND 2 UROO BAIR TUREESLVVLNE TULBOR 6 SARAAR            4 horoolold ganitiin 26 bairand 3 uruu bair zarna. Utas 99084635            Orsin holbooni ulsad beltgegdsen eleg boor zvrh tyryy bulchirhai emchleh arhini hor tailj spirtni torliin undaanaas jigsheeh yilchilgeetei emin urgamaluu            d zarj ba            6-r bichil horoolold 1 uruu bair hyamd zarna. Utas 99094022             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ?

Энэ жилийн ЭЕШ тус сарын 14-16-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Одоо их, дээд сургууль шинээр элсэгчдийн хувьд дүн оноо гарахыг хүлээхийн хажуугаар батламж гардах л үлдээд байна. Шалгуулагчдад туслах үүднээс төрийн болон хувийн томоохон их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог сонирхлоо. Учир нь дараах нэр бүхий сургуулиудад элсэх хүсэлтэй шинэхэн оюутнууд их байдаг аж. Дашрамд дурдахад, Монголын төрийн болон хувийн их, дээд сургуулиудын бүртгэл ирэх сарын 1-нд эхлэх гэнэ.

ЭМШУИС

Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан, Уламжлалт анагаах- хими биологийн ангид элсэх бол элсэлтийн шалгалтаар 560-аас доошгүй оноо авсан байх шаардлагатай юм байна. Мөн  тус сургуулийн Нүүр ам судлал, Эм зүй, Нийгмийн эрүүл мэнд судлал, Зүү, төөнүүр засал- хими биологи, Био-Анагаах судлал- биологи хими, Нүүр амны эрүүл ахуй - хими биологи, Эрүүл мэндийн мэдээлэл зүй, Эрүүл мэндийн эдийн засаг - математик физик гээд бүгдэд 560 гэсэн босго оноог тогтоогоод байна. Түүнчлэн Нийгмийн ажилтан, эрүүл мэндийн- биологи нийгмийн тухай мэдлэг гэхэд мөн л  ерөнхий шалгалтаар 560 оноо авсан байхыг гол шалгуураа болгожээ.

МУИС

МУИС-д  элсэхээр бүртгүүлэхэд тавигдах гол шалгуур нь ЭЕШ-аар 60-аас доошгүй хувийн 560 хэмжээст оноо  авсан авсан байх ёстой гэнэ. Элсэгчдийн өгвөл зохих шалгалтын төрөл, босго оноог суралцах мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрээс хамааруулан оюутан элсүүлэх ангиудын босго оноо өөр өөр байх гэнэ.

ШУТИС

ШУТИС-д  элсэх гэж байгаа оюутнуудын хувьд математикийн хичээлийн шалгалтад 55-аас доошгүй хувийн 450-иас дээш оноо авсан байх ёстой аж. Мөн гадаад хэл, физикийн хичээлүүдээр ЭЕШ өгсөн байх шаардлагатайг тухайн сургуулийнхан оюутан элсүүлэх журамдаа тусгасан байна.

МУБИС

Бүртгүүлэгч  нь  элсэхийг  хүссэн мэргэжлийн  хавсралтад заасан хичээлээр 2012 эсвэл 2013 онд  ерөнхий  шалгалт өгч,  480-аас доошгүй оноо  авсан байх нь.  Авьяас, ур чадвар шаардах технологи-дизайн, дүрслэх урлаг-технологи, дүрслэх урлаг-дизайн, компьютер-график дизайн, биеийн тамир-эрүүл мэндийн багш, биеийн тамир-спортын дасгалжуулагч мэргэжлээр элсэх бол ерөнхий шалгалтаас гадна ур чадварын шалгалт өгнө. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 181 тоот тогтоолоор "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох"- журамд  нэмэлт өөрчлөлт ороод байгаа. Тус тогтоолыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөхөөр болжээ. Үүнд,  төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь төрөөс хариуцах юм.

ХУИС

Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХУИС) нь босго оноогоо 50 хувиас доошгүй de/e 400 гэж тогтоожээ.  ХУИС-д  элсүүлэх мэргэжлүүдэд суурь хичээлүүд харгалзана. Хэрэв хоёр  шалгалтаар авах бол 70:30 харьцааны дундаж оноогоор шинээр элсэх оюутнаа  бүртгэх юм байна.  

ХААИС

ХААИС нь босго оноо 50 хувь буюу 400-гаас доошгүй байх шаардлагатай. Нэг ёсондоо тус сургуулийн оюутан элсүүлэх босго оноо мэргэжлээс шалтгаалаад харилцан адилгүй ч , 400-гаас дээш оноо авсан шалгуулагчдыг бүртгэх юм байна.

СЭЗДС

Санхүүгийн чиглэлээр суралцах хүсэлтэй шалгуулагчдын дийлэнх нь Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурах хүсэлтэй байдаг.  Тус сургуулийн хувьд босго оноогоо 620-иор тогтоожээ. Элсэлтийн ерөнхий шалгалтаар сонгосон мэргэжлийн хичээлийн шалгалтуудад тус бүрд 620 болон түүнээс дээш оноотой шалгуулагчид тус сургуульд элсэх эрхтэй гэнэ.

Төрийн болон хувийн их, дээд сургуулиудад шинээр элсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.  

1.    Элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
2.    Батламж карт  
3.    Боловсролын үнэмлэх,  гэрчилгээ, диплом
4.    Суралцагчийн хувийн хэрэг
5.    Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
6.    3*4 хэмжээтэй зураг  - 2 хувь /2013 оны/
7.    Бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэй очно уу.

Бэлтгэсэн: Ч.Оргил,
               О.Алтанзул  


Э-мейл
Үзсэн: 2063
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Аянганд цохиулж буй онгоц

Хээрийн түймэр ийм аймаар

”Gangnam style”-ийг орлогоороо гүйцэх клип гэнэ шүү...

Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт хойшиллоо

Х.Тэмүүжинг огцортол суулт зарлана гэв

Украины “Хунт”-ын ажиллагааг эсэргүүцэж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан эхэллээ

Осолдсон хөлөг онгоцны 120 зорчигчийг авраад байна

Д.Төрмандах ялалт байгууллаа

Өмнөд Солонгост 350 зорчигчтой усан онгоц живжээ

Америкийг устгах галт уул сэрлээ

Хойд Солонгос 200 орчим өндөр албан тушаалтныг цаазлахаар болжээ

Орост үзүүлсэн хориг арга хэмжээгээ тэлэхээр болжээ

Хачигт хазуулсан иргэдийн гурав нь хэвтэн эмчлүүлж байна

Зарим банкуудад шаардлага хүргүүлжээ

Оюутнуудын дансанд 210 мянган төгрөг шилжин орно

УИХ-ын гишүүн асан Х.Жекей Монгол Улсын харьяатаас гараагүй ч Казахстаны тагнуулд ажиллаж байна

Зогсоол олдохгүй байсан юм

Урд шөнө сар хиртлээ

Ц.Лхагважав: Хяргас нуурын эрэг дээр Монголын “Чежү” бий болно

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1779.12 1.7
Евро EUR 2464.26 3.7
Иен JPY 17.51 -0
Фунт GBP 2976.65 10.3
Рувль RUB 49.42 0.6
Юань CNY 286.36 3.6
Вон KRW 1.71 0
2014-04-15 ний өдрийн байдлаар