Central tower urd taliin Grand office centert offisiin 87 m2 talbai tureesluulne.1m2=50.000 tugrug .utas 99114180            ]ke bar,motel ajillaj baigaa.Mun gazar deer ni ofesiin bolon emnelgiin barilga barihad tohiromjtoi bairshiltai.Une 800 saya.Utas 95958095.99098709            ]Hotiin A zeregleld Bzd-iin Tamgiin gazriin derged tuviin dulaan tsever bohir us buhii 780 m.kv gazartai 600 m.kv talbaitai obiektiig hudaldana.Odoo karao            ï¿½uilchilgeenii bairiig hymd zarna            ï¿½Zaisand zam daguu 1 dawhariin ymarch uilchilgee ywuulj boloh 286mkb bolon 262mkb talbaital 380 togtoi dohiolol kamer internet utas zereg bugd holbogdson            20 tonnii hurgulttei kantener zarna            6\\\\03\\\\02\\\\0,\\\\0 \\\\09\\\\03\\\\00\\\\01\\\\00\\\\09\\\\00\\\\09            4>>\\\\0 HC4=89\\\\0 M<=M;3MM@\\\\0 B>=>3;>6\\\\0 B>E86CC;A0=\\\\0)\\\\0 \\\\04\\\\08<\\\\02\\\\0 109@K3\\\\0 70@=0\\\\0.\\\\0 \\\\09\\\\05\\\\04\\\\05\\\\05            9\\\\0 70<K=\\\\0 4M@3M4\\\\0,\\\\0 >D8A\\\\0,\\\\0 M<=M;M3\\\\0,\\\\0 EC40;400\\\\0 C9G8;3MM=89\\\\0 7>@8C;0;BB09\\\\0 \\\\0(>            E00;30B09\\\\0,\\\\0 4>B@>>\\\\0 \\\\00\\\\00\\\\0 B>9\\\\0,\\\\0 02B><0H8=K\\\\0 70<\\\\0,\\\\0 7>3A>>;\\\\0 1>;>=\\\\0 O230=\\\\0 EC=8            1\\\\02\\\\00\\\\0 \\\\00\\\\00\\\\00\\\\0 4\\\\0 \\\\02\\\\00\\\\00\\\\09\\\\0 >=4\\\\0 10@834A0=\\\\0 >@>=\\\\0 ACCF=K\\\\0 =M3\\\\0 402E0@B\\\\0,\\\\0 HCC4\\\\0 30403H00            BZD sansart 805 iin zvvn tald barilgajij bga gazar 2 dabhar deeber tomtoi 6 �r�� , t�biin dulaan , tseber usand xolbogdson , bohir oiroos holbogdoh bolom            jtoi, ymarch vilchilgee jijig dund vildberlel ybuulj bolohoos gadna oron suuts, niitiin bair barih bvren bolomjtoi gazar baishin zarna. 99990989            ANU-aas orj irsen ,2005 onii har ungutui Lexus 470 zarna. Utas:99259685            ANU-aas sayhan orj irsen 2013 onii 5-r sard uildverlesen, har ongotei FJ Cruiser zarna. Utas 99259685            Utas 94789168            13 r horoolold ,Bohiin orgoonii baruun omno, 2006 oni Kokshuzanii 9 dabhar bairnii 6 dabhart, 73 m. k, shineer zacbar hiisen 3 oroo bair zarna .            I0@8;30\\\\0 10@8E\\\\0 1>;><6B>9\\\\0,\\\\0 4M4\\\\0 1CBMF\\\\0 >9@E>=\\\\0 %C2LG;034A0=\\\\0  \\\\0 EC40;4            I06\\\\0 02=0\\\\0.\\\\0 #B0A\\\\0:\\\\0 \\\\09\\\\09\\\\00\\\\08\\\\04\\\\05\\\\07\\\\08\\\\0.\\\\0 \\\\09\\\\09\\\\00\\\\08\\\\04\\\\05\\\\07\\\\08            Sankhuu tatwariin tailan. HUT.NDaatgaliin tailan gargaj zuwluguu ugnu. Utas:96262106             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

ШУТИС-ийн оюутнуудын төлбөр болох 60 тэрбумын хүү нь оргүй алга болжээ

-ЭНЭ НЬ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ АСАН Б.ДАМДИНСҮРЭН, Г.ДАМДИННЯМ НАРЫН  ҮЙЛДЭЛ БОЛОЛТОЙ-

МИАТ, Татварын ерөн­хий газ­рын удирдах албан тушаалтнууд үр хүүхэд, амраг садантай­гаа нийлэн төрийн мөн­гийг хэдэн тэрбумаар хувь­даа завшсан хэр­гийн дуулиан намжаагүй бай­на. Гэтэл залгуулаад тө­рийн өмчит их, дээд сур­гуулиуд дээр мөнгө угаа­сан үйлдлүүд илэрч эхэллээ. Үүний нэг жишээ нь ШУТИС юм. Төрийн өмчит их, дээд сургуу­лиуд дунд нэр хүнд, сал­бар сургууль,  оюутныхаа тоогоор толгой цохидог энэ сур­гуулийн хуучин удирдлагууд  оюут­ны сур­галтын төлбөр болох 60 тэр­бум төгрөг, оюутны тэт­гэлгийн 70 мян­гыг арил­жааны банкуудад байр­шуулан хүүлж, хэдэн зуун сая, тэрбумын ашиг уна­гадаг байсан хэрэг эхнээ­сээ илэрч эхэллээ.

Арилжааны банкуудыг сонгох­доо бас учир начиртай сонгосон байдаг байна. Жишээ нь хамгийн өндөр хүүтэй "Хаан" банкинд яагаад байршуулсангүй вэ. Тус банк нь гадны хөрөнгө оруулалттай учраас бэлэн мөнгө гаргах, оруулах дээр маш сайн хяналттай байдаг учраас тэднийд байршуулахгүй бага хүүтэй арилжааны банкуудад байр­шуул­сан байх жишээтэй. Өнөө­дөр тус сургууль 36 мянган оюутантай. Оюутан тус бүрийн сургалтын жилийн төлбөр дунд­жаар нэг сая 200 мянган төгрөг. Энэ мөнгө дээр оюутнууд анги сольсны, шилжиж ирсний төлбөр, кредитийн зөрүү гээд нэмэгддэг. Ингэхээр тус сур­гуулийн нэг жилийн орлого 60 тэрбум төгрөг хол давдаг байна. Энэ мөнгийг ШУТИС-ийн хуучин ректор Б.Дамдинсүрэн, проректор Г.Дамдиннямын шийдвэрээр шийд­­­вэрлэгдэж байжээ. ШУТИС-ийн удирдлага асан дээрх нэр бүхий эрхмүүдийн хандсан бич­гийн дагуу арилжааны банкуудын ирүүлсэн санал энэ бүгдийг нотол­но. Энэ тухай дараахь хүснэгтээс сонирхоно уу.

ШУТИС-ийн ректор асан Б.Дам­­динсүрэн, проектор Г.Дам­динням нарын энэ үйлдэл хэрхэн илрэв. Өнөөдөр төрийн өмчит их, дээд сургуулиудын захирлууд албан ёсоор томилогдоогүй ч хариуцсан үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хэдхэн хоногийн өмнө "Голомт" банкныхан байршуулсан 20 тэрбум төгрөгийн хүү гээд 400 сая төгрөгийг бариад ШУТИС-д хүрээд иржээ. Хаанаас, хэний хадгалуулсан 20 тэрбум төгрөгийн хүү гарч ирснийг гайхсан сургуу­лийн одоогийн удирдлагууд нь хэргийн учрыг тогтоох гэж нэлээд­гүй үзжээ. Салбарынхаа сайд, дээд, доод шатанд хандсаны эцэст өмнөх удирдлагуудын арга бари­лаар банкуудад бичиг илгээжээ. Үүний хариуд арилжааны банк бүр байршуулсан мөнгийг хэрхэн өсгөж, хүү тооцох саналаа ирүүл­сэн байна. Тэр ч бүү хэл зарим нэр бүхий арилжааны банкуудад өмнөх удирдлагуудын нэг жилийн гэрээтэй байршуулсан 40 гаруй тэрбум төгрөг байгааг олж мэдсэн байна.

Өнөөдөр тус сургуульд салбар сургуулиудтайгаа нийлээд 40 гаруй нягтлан бодогч ажилладаг гэнэ.  Хачирхалтай нь өнгөрсөн дөрвөн жилд сургуулийнхаа ректор, проек­тор нь ямар арга замаар оюут­нуу­дын сургалтын төлбөр, тэтгэлгийн 70 мянгыг арилжааны банкуудад хүүтэй хадгалуулсан, хүүд хэдэн төгрөг бодогдож, хэний халаасанд орсныг нэг ч нягтлан, санхүү ч мэдэлгүй өнгөрсөн байх юм.

Сүүлийн дөрвөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх нь төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төл­бөрөө нэмж, эцэг эхчүүдийн нуруун дахь ачааг нэмдэг. Тэр дундаа ШУТИС-ийн сургалтын төлбөр огцом нэмэгддэг нь эцэг эхчүүд болоод Монголын оюутан залуу­сыг эсэргүүцэхэд хүргэдэг. Гэвч тэд амжилтад хүрч байсан удаагүй. Хичээлийн жилийн эхний өдрөөс л сургуулийн удирдлагуудын гарга­сан журмын дагуу сургалтын төл­бөрөө бэлнээр төлдөг болсон.  Хууль бус энэ журам хэдэн жилийн турш мөрдөгдөж өдий хүрсэн ч одоо л тэрхүү  нууц нь тайлагдаж буй бололтой.

ШУТИС-ийн хуучин удирдла­гуу­дыг оюутныхаа сургалтын төл­бөр, тэтгэлгийн 70 мянгын арви­жуулж, хүү мөнгөөр нь тансаглаж явах зуур, өнөө хэдэн багш, про­фессорууд нь судалгаагаа хийд­гээрээ хийж амсхийх завгүй ажил­лаж байж. Доктор, профессорууд орчин үеийн сургалтын арга ба­рил­тай ном, сурах бичиг бэлтгэдэг ч бүтээл болгох тал дээр санхүү­гийн дэмжлэг авалгүй үлддэг бай­жээ. Жил бүр нэг сая 200 мянган төгрөгийн сургалтын төлбөр төлдөг хэрнээ оюутнууд одоо ч 1970-1980-аад оны сурах бичгийг сургалтдаа ашигладаг нь энэ сургуулийн бо­дит төрх. Гэсэн хэрнээ Б.Дамдин­сүрэнгийн удирдсан ректорын зөвлөлийн хурлаар ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнд нано бүр­хүүлт даавуу боловсруулах үйлд­вэр байгуулах нэрээр сургуулийн төсвөөс 800 сая төгрөгийг гадагш, хэн нэгэнд зээлүүлсэн байдаг аж. Одоо үйлдвэр байгуулах нь бүү хэл, мөнгө зээлсэн хүн ч олдохгүй байгаа сурагтай. Энэ мэт олон шалтгаанаас үүдэн сургуулийн шинэ удирдлагууд хуучин ректор, проректороо үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ШУТИС-д олон жил ажилласны хувьд тийм ч амархан суудлаа суллаж өгөөгүй ахмад багш, тус сургуулийн ректор асан Б.Дамдинсүрэнг зөвлөхөөр то­милж үлдээсэн байна. Харин МАН-ын нэр бүхий гишүүдийн томил­гоо­гоор ШУТИС-ийн проректор болт­лоо дэвшсэн Г.Дамдиннямыг Кана­дад гэр бүлээрээ сурах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсны эцэст аж­лаас нь холдуулжээ. Тус сур­гуу­лийн проектор асан Г.Дамдинням өөрөө ингэж байж ажлаа өгнө гэж шантаажилсан байх юм.

БШУЯ-ны гадаадад оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрт хамаа­ралгүйгээр ШУТИС өөрсдийн гэ­рээ­гээр гадны хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд өндөр тэтгэлгээр оюутан сургаж иржээ. Хэр баргийн хүн анзаарч, мэддэггүй энэ тэтгэ­лэгт сүүлийн жилүүдэд үе үеийн захирал, ШУТИС-ийн хуучин удирд­лагын ойр дотнынхон хам­рагдаж ирсэн нь мөн л саяхнаас тодорхой болоод байгаа юм байна.

Сургуульдаа багталцахгүй  ша­хам байдаг ШУТИС-ийн оюутнуу­дын сар бүр олгогдох ёстой 70 мянган төгрөг үе үе сураг алдарч, хэдэн сараар хожимдож олгогддог байсны учир эхнээсээ ийнхүү ол­дож байх шиг байна. Эх сурвал­жийн хэлж байгаагаар ШУТИС-ийн жилд сургах оюутны тоо, ачаалал  нормоороо 20 мянга байх ёстой гэнэ. Гэтэл өдгөө энэ тоо 36 мянгад хүрч, нэг дахин илүү ачаалалтай ажиллах болсон байна.  Тэр хэрээр оюутнууд нь анги танхим, сургууль­даа багталцахаа байжээ. Шинэч­лэлийн Засгийн газар ажлаа эхлүүлс­нээр олон жил бугшсан албан тушаалын гэмт хэргүүдийг ил болгож эхэлсэн. Энэхүү хууль бус үйлдлүүд тасрахгүй энэ мэтчлэн үргэлжилсээр байх бололтой.

Ч.АННА

 


Э-мейл
Үзсэн: 6324
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Ногоон бүсэд байгалийн аясаар унасан моднуудыг цэвэрлэнэ

Эхнэрээ хэрцгийгээр хөнөөжээ

Театрынхан цалингаа нэмэхийг шаардан жагсч байна

Шилэн дансны тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Арьс ширний урамшууллыг энэ сард олгох гэнэ

ЭЕШ-ын бүртгэл дуусахад гурав хоног үлдлээ

Хөлгийг ахмадын гуравдугаар туслах нь жолоодож явжээ

Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглов

Хохирогчдын хохирлыг барагдуулсны дараа эргэн төлөгдөх хөрөнгийг төвлөрүүлнэ

Нобелийн шагналт зохиолч Габриэль Гарсиа Маркес таалал төгсчээ

Шүүхийн багц хуулийн хүрээнд зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Газар тариалан эрхлэгчид чуулав

Цэцэрлэг-Бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина

Засгаар тоглоод байвал ард түмэн л хохирно

Хууль бус мод бэлтгэлийг мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

"Төрийн мэдээлэл" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэв

Зарим газраар нойтон цас орно

Осолдсон усан онгоцноос нэгэн хүү аав руугаа мессеж бичжээ

Чуулганаар Хамтын тэтгэврийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1778.4 0.7
Евро EUR 2462.19 2.1
Иен JPY 17.4 0.1
Фунт GBP 2981.13 -4.5
Рувль RUB 49.28 0.1
Юань CNY 285.8 0.6
Вон KRW 1.71 0
2014-04-17 ний өдрийн байдлаар