�389, 99090524            ï¿½Ard kino teatriin baruun tald bairlah Arizona tovd officiin zoriulalttai 32, 42, 54, 92 m.kv talbaitai oroo tureesluulne. 1 m.kv n 39000 togrog. Utas 314            9911-tei dugaar zarna. Lizingeer abch bolno. Utas 96366300, 94172346            2008 onii 570 -iig shine zagbariin 570 -aar solij zoriig toxrox buqu zarna. Org ireed 1,6 jil bolj bgaa tsagaan ongotei, shargal salontai. Utas 99110568            6-r bichil horoolold 1 uruug 2 bolgoj zassan bair hyamd zarna. Utas 98986691            Kanad OSB havtan boonoor zarna. Utas 99090524            1-r horoolold tusdaa gal togootoi, tseverhen 12 davhariin 1 oroo bair holslvvlne. Sariin 500000 tog utas 99085371 99150175            ï¿½uilchilgeenii bairiig hymd zarna            ï¿½Zaisand zam daguu 1 dawhariin ymarch uilchilgee ywuulj boloh 286mkb bolon 262mkb talbaital 380 togtoi dohiolol kamer internet utas zereg bugd holbogdson            8:8m.mansardtai dunzen torh zarna.utas 93052020.            99113233, 90092333, 90093888, 93456788 dugaariig zarna. Utas: 8998-3579            Mersedes benz G-400 zarah buyu 2013 onii lexus-570 land-200 aar zoryy nemj solino. 2004 oniih 2012 onii 8 sard orj irsen diesel German standart.            2002 onii Lexux 470 zarna utas: 99111833;88111872            Viva city- d 5 davhariin 49,5 kv.m 3 oroo bair zarna. Utas: 99111833;88111872            Turiin ordnii ard 118.4mkv 5oroo penthouse zarna. 1mkv- 2.650.000            audaar alban baiguullaga bolon huvi hund bogino bolon urtiin gereegeer naidvartai shuurhai uilchilne. Gebet XXK Utas:99101462, carrental@gebet.mn            aAvtomashinaar uilchilne.14 hunii suudaltai Ford transit bolon 11 hunii suudaltai starex, County, Bighorn, land-100, Lexus 470, Delica markiin avtomashinu            Angli - mongol, mongol - angli hel ruu batalgaatai orchuulga hiine Baklavr, magistriin diplomiin ajil hiij ogno. utas 96061991            Sain chanariin oilt saitai tennisnii shiree zarna.utas 99998323            Anun tuvuus avsan shinevter mebel tavilguud zarna. Nomiin shuugee 3. Recepshni haalttai shiree 3.dan shiree 1.Utas 99998323             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Сургуулиудын бүртгэл иймэрхүү л байна

Ерөнхий боловс­ро­лын сургууль төгсөж буй хүүхдүүд их, дээд, сур­гуульд элсэн суралцахын өмнө Элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг билээ. Уг шалгалтаа өгсний дараа өөрийн хүссэн сургуу­лийн босго оноог давсан бол цаашид суралцах эрх нь нээлттэй болдог. Энэ өдрүүдэд сургуулиуд бүртгэлээ явуулж, эл­сэл­тээ эхлүүлээд байгаа юм.

Улсын хэмээх тодот­голтой сур­гуулийн бүрт­гэл, хэрхэн явагдаж бай­гааг сурвал­жиллаа. Эр­чүүдийн гэх тодотголтой Шинжлэх ухаан техно­логийн их сургуулийг зо­рив. Халуун наранд алха­хаас залх­сан шинжтэй хэдэн хөгш­чүүд сургуу­лийн гадаа сүүдэр ба­раад­жээ. ШУТИС-ийн төв байрны гадаа элсэлт авах мэр­гэжлийн чиглэл, журам тэргүүтнийг хэвлэн наа­сан байна. Тус сур­гуулийн бүрт­гэл өнгөрөгч сарын 30-ны өдөр эхэл­сэн аж. Он­лайнаар бүрт­гэл яваг­даж байгаа бо­лохоор сур­­гууль дээр ирж бүрт­гүүлэх хүүхдүүд ба­раг байсан­гүй. Орон нут­гийн хүүх­дүүд тухайн ай­магтаа бүрт­гүүлж байгаа гэнэ. Компьютер, техно­логийн дэвшилтэй хөл нийлүү­лэн яваа нийслэ­лийн хүүх­дүүд онлайнаар бүрт­гүүлэхэд хүндрэл төдийлөн га­рах­гүй байгаа гэв. ШУТИС-д элсэн орогч­дын 90 орчим хувь нь математик, физи­кийн шалгалтуудыг өгчээ. Бүрт­гүүлж буй хүмүүс ихэвч­лэн уул уурхайн инже­нер, барилгын инже­нер, архи­тектур, компью­те­рийн ин­женер, хүнсний техноло­гичийн ангид орох хүсэл­тэй байгаа аж. Хи­чээлийн нэгдүгээр байр­ны хоёр давхарт элсэгчдэд зөв­лөгөө өгч байлаа.

Ирж буй залуусын дийлэнх нь бүртгэлийн хураамж 7000 төгрөгөө онлайнаар хэрхэн төлөхөө мэдэх­гүй хүмүүс байв. Зарим нь ангийн­хан болон найз нөхдийнхөө хамт сэтгэлийн хөөрлөөр буруу мэргэ­жил сонгох гэж байсан тухай ч ярьж байлаа. Элсэх мэргэжлээс шалт­гаа­лан салбар сургуулиудын босго оноо өөр өөр байдаг аж. Энэ үеэр Архитекторын ангид сурахаар бүртгүүлсэн хүүхэд бүлгээ соли­хоор ирсэн байлаа. Хоёр хоногийн өмнө бүртгүүлсэн болохоор Уул уурхайн чиглэлээр ахин бүртгэхэд хэ­цүү. Бүх мэдээлэл нь цаанаа очсон тухай учирлаж байсан юм. Долдугаар сарын 7-8-нд анги сон­гол­тоо хийх аж. Бүлгээ солиулах хүсэлтэй байгаа Г.Жанчивтай цөөн хором ярилцлаа.

-Яагаад бүлгээ солих болсон бэ?

-Найзуудтайгаа хамт архитек­то­рын ангид оръё гэж бодсон чинь гэр бүлийнхэн маань Уул уурхайн ан­гид ор. Арай ирээдүйтэй гэсэн юм. Тэгээд л одоо солиулах гээд гуй­гаад байж байна.

-Ангийг чинь сольж өгнө гэнэ үү?

-Сольж өгөх байх аа. Эрхбиш хүний амьдралыг арай үрчихгүй байлгүй.

-ШУТИС-иас өөр сургууль сонирхсон уу?

-Төмөр замын дээд сургуульд орох бодолтой байсан. Гэтэл тэнц­сэн ч гэсэн хоёр сая төгрөг өгөхгүй бол болдоггүй гэсэн. Тэгэхээр нь л ШУТИС-ийг сонголоо гэв.

Энэ жил англи хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, түүх, газар­зүй, биологиор ихэвчлэн шал­галт өгсөн гэсэн хүүхдүүд таар­сан юм. ШУТИС-иас гараад МУБИС-ийг зорилоо. Тус сур­гуу­лийн нэгдүгээр байрны үүдэнд цөөн хүүхдүүд зогсож байлаа. Тех­нологи, дүрслэх урлаг, биеийн та­мир, компьютер график дизайн, спортын дас­гал­жуу­лагчийн ангийн бүртгэлийн хураамж 6000 төгрөг, бу­сад ангиу­дын хураамж 4000 төг­рөг гэсэн зарлал байлаа. Учрыг лав­лахад эрэлт ихтэй мэргэжлүүд нь 6000 төгрөгийн хураамжтай гэ­сэн юм. Хаана ямар сургуульд бүрт­гүүлэхээ мэдэхгүй охидууд жижүүрээс нь сургуулиа заалган авч байв. Сур­гал­тын албанаас нь тодруулга авах гэ­сэн боловч цайн­даа гарсан гэлээ. Ямартай ч ур чадварын шалгалт өгөх юм байна. Босго оноо нь 480-аар тогтсон байлаа. Цаашаа Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль руу очсон хэдий ч жижүү­рээс нь өөр хүн байсангүй. Сур­гал­тын албанаас эхлээд багш нар нь бүгд амар­чих­сан. Наймдугаар сарын эхээр л ирцгээх байх гэсэн юм. Тэнд 30 га­руй минут хүн ирэх болов уу хэмээн хүлээлээ. Хоёр хүн ирээд бүрт­гэ­лийн талаар зөвлөгөө авъя гэсэн хэ­дий ч жижүүрээс нь өөр зөвлөх хүн бай­гаагүй тул нэлээд бухим­дан­гуй хаалга саван эргэсэн юм. Тус сургуулийн бүртгэл энэ сарын 2-4-ний хооронд яваг­даж дуусчээ. Дараа нь охиноо да­гуул­сан эмэгтэй ирэв. Жижүүр өнөөх л хэн ч байхгүй байгааг хэлэхэд анагаахын чиглэ­лийн хувийн сур­гуу­лийн талаар хоо­рондоо ярил­цан буцлаа. Хи­чээл орохын өмнө буюу найм­ду­гаар сард сургалтын төл­бөрийн урьдчилгаа болох 600 мянган төгрөгийг тушаасан ба­римт­тайгаа ирж суралцах эрхийн бичгээ авах аж. Урьдчилгаагаа тө­лөө­гүй то­хиол­долд элсүүлэхгүй болохыг элсэлтийн комисс нь ан­хаа­руул­сан бичиг цонхон дээрээ наа­жээ. Суралцах эрхийн бичгийг энэ са­рын 6-10-ны хооронд олгоно гэжээ. Гэтэл хэн олгох нь мэдэг­дэх­гүй байлаа. Монгол Ул­сын эрүү­лийг сахин хамгаалах хамгийн чухал мэргэжлийн салба­рынх­ныг бэлдэн гаргадаг уг сургуу­лийн­хан босго оноондоо хүрсэн за­лууст зөвлөгөө өгөх нэг хүн ч болтугай үлдээгээд амарцгаахгүй дээ гэсэн бодол төрөв.

Хөдөө аж ахуйн их сургууль дээр очлоо. Сүү­лийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар сэргэж буйтай холбоо­той­гоор тус сургуу­лийг зорих оюутнуу­дын тоо нэмэгд­сэн билээ. Долоон салбар сургуу­лийн 50 орчим мэр­гэж­лээр 2200 оюутан элсүүлэх аж. ХААИС-ийн Бакалаврын хөтөл­бө­рийн эрхлэгч Ц.Гантулга оюутнуудад зөвлөгөө өгч байлаа. Тус сургууль онлайнаар бүртгэж байгаа хэдий ч бүртгэлдээ хамрагдаж чадахгүй байгаа гэнэ. Тэр талаар иргэдэд зөвлөгөө өгөхөөр сургуулийн зү­гээс анхаарал хандуулан ажиллаж бай­лаа. Шинээр оюутан болох гэж буй залууст өөрсдийнх нь сонгох мэр­гэжил ямар учиртай юу нь сайхан байдаг талаар танилцуулга хийх зорилгоор амрах завгүй ажил­лаж байгаа гэв. Цөөн хуваарь оч­сон аймгуудын элсэгчид боломж арай илүү гэсэн үүднээс Улаан­баа­та­рыг зорьж иржээ. Босго оноо нь хүрсэн бол нэг удаа бүртгэлийн хураамжаа төлөн хүссэн ангидаа орж болох аж. Ширээн дээр Бо­ловс­рол соёл, шинжлэх ухааны яамнаас эрэлттэй хорин мэргэж­лийн жагсаалтыг тавьжээ. Түүнийг харж байгаад мэргэжлээ ч сонгож болох аж. Гидромеханикийн инже­нер, биотехнологи, эдийн засаг тэргүүтэй инженерийн голдуу ан­гиу­дад элсэх хүсэлтэй хүмүүс ирж байлаа. Ямартай ч элсэх хүсэлтэй хүмүүсээ бүртгэж аваад хяналтын тоондоо багтааж оюутнуудаа эл­сүү­лэх юм. Тус сургуулийн бүртгэл энэ сарын 8-нд дуусах бөгөөд 9, 10-нд мэргэжлээ сон­го­но гэлээ. Бүртгүүлэхээр ирж буй хүмүүст мэргэжил сонгохдоо ямар ямар бичиг баримт бүрдүүлж ирэх та­лаар сайтар зөвлөнө. Давхар са­намж тарааж өгч байсан юм.

Г.Дэлгэрдалайтай уулзлаа.

-Хүн болгон хөдөөнөөс зугтаж байхад та яагаад малын эмч мэргэжил сонгох болов?

-Хөдөө малын эмчийн хүрэлцээ муу гэсэн. Малын эмчээр суралцах сонирхолтой хүн ч алга. Аав, ээж хоёр маань намайг гадагшаа сур­гуульд явуулна гэхээр нь би зөрөөд эх орондоо малын эмч болж байгаа юм.

-Энэ талаар гэрийнхэндээ хэлээ юу?

-Хэлсэн. Аав уурлаж байна лээ. Энэ гэрт чамаас өөр мал алга гэсэн. Яахав дээ, хүн дуртай юмаа хийгээд явж байж болно биз дээ.

-Бололгүй яахав...

-Дуртай юмаа л хиймээр байна. Бүгд мах иддэг байж малдаа дургүй болж. Хэдийгээр адгуус амьтан ч гэсэн эмчлүүлэх эрхтэй. Эрүүл малын мах монголчууд идэх хэрэг­тэй. Буянтай хэрнээ сайхан мэргэ­жил. Өвөө цагтаа малын эмч бай­сан гэсэн. Намайг багад мэргэж­лийн­хээ талаар ярьдаг байсан. Ма­лын эмч болчихвол үйлчлүүлэгч хам­гийн их байх болно гэв.

МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль дээр үдийн хэрд очлоо. 14 цагаас ур чадварын шалгалт авах гэж байгаа гээд бу­жиг­наж байлаа. "Элсэгчдэд зо­риул­­сан мэдээ­лэл" гаргасан бай­сан бөгөөд 2000 төг­рөгөөр үнэлсэн байлаа. Шал­гал­тын комисс, шал­галт өгч буй хүмүүс нь ч мөн адил. МУИС-ийн салбар сургуулиуд шалгалтаа энэ цагт нэгэн зэрэг эхэлж байгаа гэнэ. Батламжаа гэртээ мартсан тухай­гаа гэрийн­хэн­дээ утсаар ярьж доороо дэвх­цэн гэрийнхнээ шав­дуулна. Шал­галтад орох гэж байж бал ч үгүй ирсэн нэгэн байх. Хүн болгоноос бал асууж мөнгийг нь өгье гэх аж. Сэтгүүлзүйн шалгалт өгөхөөр ир­сэн нэг охин иргэний үнэмлэхээ ирж явахдаа гээчихжээ. Шалгалтын комисс бичиг баримтыг нь шалган оруулж байсан тул ар­га­гүйн эрхэнд гадаа үлдэв. Уйлаад зогсох түүнийг найз залуу нь арга­даж байгаа хэдий ч тайвшруулж чадсангүй. Тэр залуу мөн сэтгүүлч мэргэжлээр сурах гэж байсан тул аргагүйн эрхэнд шалгалтдаа ор­лоо. МУИС дээр Улаанбаатарын их сургуульд элсэх хүсэлтэй хүмүүс хамтдаа шалгалт өгч байлаа. Ур чадварынх нь дүн 18 цагт гарна гэв.

Сургуулийнхаа гадаа хамгийн олон хүмүүсийг өглөөнөөс хойш зогсоож чадсан ганц сургууль бол Соёл урлагийн их сургууль байлаа. Өчигдөр СУИС-ийн харьяа Радио телевизийн дээд сургуулийн сэт­гүүл­зүй, Тайз дэлгэцийн сургуу­лийн жүжигчин, найруулагчийн ангийн ур чадварын шалгалт яваг­даж байсан тул сургууль руу хүн оруулахгүй байв. Хэвлэл мэдээл­лийнхэнд ямар ч мэдээлэл өгч болохгүй хэмээн маркетингийн албаных нь бүсгүй тачигнана. Орон нутгийн театрт насаараа бүжиг­лэ­сэн гэх эгч охиноо бүжиг дэглээч болгох хүсэлтэй ирсэн гэнэ. Гэтэл охиных нь ур чадварыг ч үзээгүй байж "Бүдүүн" гэх шалтгаанаар тэнцэхгүй байх гэжээ. Шинээр ийм дүн гарсан юм байлгүй хэмээн шогширч байлаа. Хүн танихгүй болохоор яаж ч чадахгүй юм гэж үглэсээр хоцров. Тэнд цугласан хүүхдүүдийн дийлэнх нь СУИС-иас өөр сургууль байдаггүй гэсэн бодолтой явдаг мэт санагдлаа. СУИС гэж байхаар тэр сургуульд орвол яасан юм бэ гэсэн ээжийнхээ өөдөөс "Тэр муу хогоор чинь яадаг юм" гэж хэдэрлэх залуус ч таарсан юм. Улсын гэх сургуулиудын элсэл­тийн шалгалтын эргэн тойрон иймэрхүү л байна.

Э.ЭНХБОЛД
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН


Э-мейл
Үзсэн: 9023
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Соёл, урлагийн салбарынхны цалинг нэмэгдүүлэхийг шаардав

Монгол ажилчид хоёр дахин бага цалин авч хохирч байна гэв

Монгол, Тайландын зөвлөлдөх уулзалт боллоо

Малайзын онгоцны хар хайрцагны эрлийг долоо хоногийн дараа зогсооно

“Миний мэддэг зүйлийг ярилаа” гэж доод албан тушаалтнаа зодож танхайрчээ

Модыг шохойдсоноор хортон шавьжны хөнөөлөөс сэргийлдэг

Мансуурлын эсрэг сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж байна

Шилдэг начингууд халз барилдана

Нийслэлчүүд их цэвэрлэгээний өдөр 3295.8 тн хог цэвэрлэлээ

Хятадын банк ба Конгрессын болгоомжлол

Нийслэлийн 62 дугаар сургуулийн барилгад нуралт үүсчээ

Ираны нефтийн экспорт дээд хэмжээндээ хүрэв

Малайзын онгоц ослын буулт хийжээ

Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байрыг буулгана

Маргааш цасаар шуурна

Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг зориулалтын дагуу устгадаг боллоо

Концессийн гэрээгээр ажлуудыг танилцуулна

Хүмүүстэй ярилцаж чаддаг “Хүн робот”-ын шинэ загварыг танилцуулав

Хүүхдийн мөнгө дансанд нь ороогүй тохиолдолд нөхөн олгоно

Элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжиж бүртгүүлээрэй

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1781.38 0
Евро EUR 2461.78 0
Иен JPY 17.4 0
Фунт GBP 2990.58 0
Рувль RUB 50.09 0
Юань CNY 286.26 0
Вон KRW 1.72 0
2014-04-21 ний өдрийн байдлаар