Erdenet hotiin A bused tuv talbain nuuren hesegt tuv zam daguu 1500 mkv barilga hesegchilj bolon butneer n hudaldana.utas: 99351256, 99352027            4-r horoolol, hugjil hothond 2 uruu 53.24m2 bair yaraltai zarna. Utas 91916328            kanadiin gan tomor karkasan kanad house barina 14-21 honogt barina chanrin ondor tuvshend guitsetgene utas 95960203 99130305            ï¿½389, 99090524            ï¿½Ard kino teatriin baruun tald bairlah Arizona tovd officiin zoriulalttai 32, 42, 54, 92 m.kv talbaitai oroo tureesluulne. 1 m.kv n 39000 togrog. Utas 314            2008 onii 570 -iig shine zagbariin 570 -aar solij zoriig toxrox buqu zarna. Org ireed 1,6 jil bolj bgaa tsagaan ongotei, shargal salontai. Utas 99110568            9911-tei dugaar zarna. Lizingeer abch bolno. Utas 96366300, 94172346            6-r bichil horoolold 1 uruug 2 bolgoj zassan bair hyamd zarna. Utas 98986691            Kanad OSB havtan boonoor zarna. Utas 99090524            1-r horoolold tusdaa gal togootoi, tseverhen 12 davhariin 1 oroo bair holslvvlne. Sariin 500000 tog utas 99085371 99150175            ï¿½uilchilgeenii bairiig hymd zarna            ï¿½Zaisand zam daguu 1 dawhariin ymarch uilchilgee ywuulj boloh 286mkb bolon 262mkb talbaital 380 togtoi dohiolol kamer internet utas zereg bugd holbogdson            8:8m.mansardtai dunzen torh zarna.utas 93052020.            99113233, 90092333, 90093888, 93456788 dugaariig zarna. Utas: 8998-3579            Mersedes benz G-400 zarah buyu 2013 onii lexus-570 land-200 aar zoryy nemj solino. 2004 oniih 2012 onii 8 sard orj irsen diesel German standart.            2002 onii Lexux 470 zarna utas: 99111833;88111872            Viva city- d 5 davhariin 49,5 kv.m 3 oroo bair zarna. Utas: 99111833;88111872            Turiin ordnii ard 118.4mkv 5oroo penthouse zarna. 1mkv- 2.650.000            audaar alban baiguullaga bolon huvi hund bogino bolon urtiin gereegeer naidvartai shuurhai uilchilne. Gebet XXK Utas:99101462, carrental@gebet.mn            aAvtomashinaar uilchilne.14 hunii suudaltai Ford transit bolon 11 hunii suudaltai starex, County, Bighorn, land-100, Lexus 470, Delica markiin avtomashinu             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Чадамжид суурилсан сургалт гэж юу вэ?

Олон улсын хандлагаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбар чадамжид суурил­сан сургалтад шилж­сэн

Мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг сургуулиудад чадамжид суурилсан сургалтын хэлбэрийг шинээр нэвтрүүлэх ажил өрнөж эхлээд байна . Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын мэргэжилтэн Р.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Чадамжид суурилсан сур­гал­тын хөтөлбөр гэж юу болох талаар танилцуулна уу?

-Олон улсын хандлагаар техни­кийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбар чадамжид суурил­сан сургалтад хэдийнэ шилж­сэн. Мэдлэг, чадвар, ханд­лага буюу хувь хүний төлөвшил, гурвын цогцыг чадамж гэж ойлгож болно.

Мэргэжлийн боловсрол, сургал­тын салбарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, төр хувийн хэвшлийн түншлэлд тул­гуурласан, нийгмийн түншүүдтэй хамтран ажиллаж хөгжих эрх зүйн орчныг 2009 онд шинэчлэн найруулж гаргасан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль бидэнд олгож байгаа юм. Чадам­жид суурилсан сургалтын хөтөл­бөрийн загварыг Сингапур улсын Темасек сан, Сингапур Политех­никтэй хамтран Мэргэжлийн боловс­рол, сургалтын газраас боловсруулж баталсан. Уг хам­тарсан төслийн хүрээнд Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулагч 54 мастер багшийг бэлтгэж эхлээд байна.

Чадамжид суурилсан сургал­тын тогтолцоонд шилжүүлэх бод­логын зорилго нь сургалтын хөтөл­бөрийг суралцагчид сонирхол, хэрэгцээндээ нийцүүлэн чөлөөтэй сонгох боломжтой техник, техно­логийн хөгжил, ажил олгогчдын шаардлагаар шинэчлэн сайж­руулж болохуйц уян хатан мэр­гэжилтэй ажилчид мэргэшлийн түвшингээ дээшлүүлэх боломжийг хангасан байдлаар шинэчилж, шинэчилсэн хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлэхэд шаардлагатай сургалтын орчинг бүрдүүлэх, сургах, суралцах арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанарын баталгааг хангахад оршино. Уг сургалтын арга зүй нь нээлттэй, суралцагч бие даан сурал­цах бололцоог олгосон, мэр­гэшлийн өндөр ур чадвартай баг­шаар удирдуулах, ажил хөдөлмөр эрхлэх мэргэжлийн дадал, арга барилыг эзэмшүүлэхдээ багш, суралцагч хамтран ажилласнаар зорилгоо хангах нийтлэг шаард­лагуудад нийцсэн байдаг. Нийт сургалтын агуулгын 80%-ийг суралцагч практик үйл ажиллагаа гүйцэтгэн өөртөө мэдлэг бүтээж, чадвар, дадал, хөдөлмөрт хандах хандлагыг олж авах замаар суралцана.

-Одоогийн байдлаар чадам­жид суурилсан сургалтын хөтөл­бөрийг нэвтрүүлэх ажил ямар явцтай байгаа вэ?

Мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа нийт 60 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгуулла­гуудад 3-5 жилийн хугацаанд чадамжид суурилсан сургалтыг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар Мон­голын Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд 28 мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа. Эхний ээлжинд боловс­руулж дуусаад байгаа хөтөл­бө­рүүдээ сургуулиудад турших ажлыг энэ оны есдүгээр сараас эхлүү­лэхээр ажиллаж байна. Мөн "Оюу толгой" компанийн хөрөнгө оруу­лал­таар 2010-2011 оны хичээлийн жилд хөдөлмөрийн зах зээлд нэн эрэлттэй байгаа 18 мэргэжлээр гурван мянга гаруй ажилгүй иргэдэд мэр­гэжил эзэмшүүлэхээр 42 сургууль дээр насанд хүрэгч­дийн сургалт явагдаж байна.

-Чадварлаг, хариуцлагатай ажилтан бэлтгэх нь энэхүү шинэ тогтолцооны гол зорилго гэж ойлгож болох уу. Энэхүү сур­галтын арга барилыг нэвтрүүлэх явцад бэрхшээлтэй тал юу гарч ирж байна?

-Чадамжид суурилсан сургалт зохион байгуулах үед багшийн мэргэжлийн ур чадвар өндөр байхыг шаарддаг. Түүнчлэн, багш онол, дадлагын сургалтыг хослуу­лан удирдах чадвартай байх ёстой. Онол, дадлагын хичээлийг өөр өөр багш удирдан явуулж байгаа одоогийн байдлыг өөрчлөх, багшийг давтан сургах, шинээр бэлтгэх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Бас нэг чухал зүйл нь сургалтын хэрэглэгдэхүүн болох сурах бичиг юм. Яагаад гэхээр сурах бичиг нь суралцагчдын боловс­ролын түвшин, суурь мэдлэгээс үл хамааран тэдэнд ур чадвар эзэмших үйл ажиллагааг чиглүүлэх, туслалцаа үзүүлэх агуулга, зорилготой байдгаараа онцлогтой. Ном сурах бичгээс гадна сургалтын орчин нь дадлага хийх боломжийг бүрдүүлсэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдсан байх шаардлагатай. Агентлагийн зүгээс салбарын яамд, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл, мэргэжлийн холбоодоор дамжуулж ажил олгогч нартай холбогдож байна. Урьд өмнө нь ажил олгогч аж ахуйн нэгжүүд мэргэжлийн ур чадвар муутай ажилтан бэлтгэж байна гэж гомдол­дог байсан бол одоо тэд сургалтын хөтөлбөр боловсруулахад гар бие оролцож, сүүлийн үеийн ямар техник, технологи  нэвтэрч байгааг сургалтын хөтөлбөрт тусгаж байна. Мөн сургалтын орчныг бүрдүүлэх, шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, зөвлөх боломжтой болсон.

-Манайд мэргэжилтэй ажил­тан дутагдалтай гэх мэдээлэл байдаг. Тэгсэн хэрнээ нөгөө талаас ажилгүйчүүд олон байдаг?

-Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй хөгжихийн хэрээр мэргэ­жилтэй ажилтны эрэлт хэрэгцээ ихэсч байна. Ажлаа сайн гүйцэт­гэдэг мэргэшлийн өндөр ур чадвар, мэдлэгтэй ажилтан авахаас гадна төлөвшсөн зөв хандлагатай ажил­тан сонгоход анхаарлаа хандуул­даг цаг үе ирсэн. Тиймээс мэдлэг, чадвараас гадна хандлага чухалд тооцогдож байна. Хандлага гэдэгт тухайн ажилчин хүн ажил мэргэ­жилдээ сэтгэлээсээ хандах ханд­лага, аливаад хариуцлагатай байх, хөдөлмөрийн сахилга бат зэрэг орно.

-Мэргэжил эзэмшие гэсэн элсэгчдэд ямар шаардлага тавих вэ?

-2010 оноос өмнө мэргэжлийн сургуулиудад суурь эсвэл бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгч­дийг ерөнхий боловсролын сур­гуулиудаас шууд элсүүлдэг байсан.  Одоо бол насанд хүрэгчдийг сургаж мэргэжил эзэмшүүлж эхлээд байна. Чадамжинд суурилсан сургалтын бас нэг давуу тал бол элсэн суралцах, төгсөх хугацаа уян хатан байдаг. Түүнчлэн сургалтын арга зүй нь нээлттэй, суралцагч бие даан суралцах бололцоог ханга­даг. Хэдий хугацаагаар суралцах нь тухайн хүний өөрийн хичээл зүтгэлээс хамаарна.

Ц.БОЛОРЦЭЦЭГ


Монголын Мянганы сорилтын сангаас 28 мэргэжлээр чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулаад байна

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн "Чадамжид суурилсан сургалт" дэд төслийн багийн ахлагч Айке Дозетэй ярилцлаа.

-Чадамжинд суурилсан сур­гал­тын хөтөлбөрийг хэрхэн мэр­гэжлийн сургуулиудад хэрэг­жүүлж хэвшүүлэх вэ?

-Монголын Мянганы сорилтын сангийн "Чадамжид суурилсан сургалт" дэд төсөл нь 2010 оны гуравдугаар сараас үйл ажил­лагаагаа эхэлсэн бөгөөд эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн 28 мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын загвар хөтөлбөр боловс­руулах зорилготой ажил­лаж байгаа юм. Өнгөрсөн хуга­цаанд эдгээр 28-аас барилгын цахилгаанчин, дэд станцын үйл­чил­гээний монтёр, автын мехат­роник, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техникч, вэб дизайнер, компьютерийн үйлчил­гээний ажилтан, сүлжээний ажил­тан, уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилтан, эрчимжсэн мал аж ахуйн фермер, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн техникч, ногоочин-цэцэрлэгжүүлэгч зэрэг нийт 17 мэргэжлийн сургалтын хөтөлбө­рийг бэлэн болгоод байна. 2011 оны есдүгээр сараас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд боловсруулсан сургалтын хөтөл­бөрүүдээ туршиж эхлэх юм. Сур­галтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө сонгогдсон сур­гуулиудаар очиж танилцан зохих үнэлгээг өгч, тухайн сургуулиуд дээр сургалтын хөтөлбөрийг хэрэг­жүүлэх төлөвлөгөө боловсруулна.

-Чадамжид суурилсан сур­галтын хөтөлбөрийг нэвтрүүлс­нээр давуу талууд юу байна. Уламжлалт сургалтын хөтөл­бөрөөс ямар ялгаатай вэ?

-Мэргэжлийн уламжлалт сур­гал­тад сургалтын хөтөлбөр нь боловсролын орц талдаа: хичээ­лийн нарийвчилсан сэдэв, тухайн сэдэвт ноогдох цаг зэрэгт илүү анхаардаг бол чадамжид суурил­сан сургалт нь гарц талдаа: сургал­тын эцэст суралцагч юуг хийж сурсан байх вэ гэдэгт голлон анхаардаг. Чадамжид суурилсан сургалт нь шавь төвтэй, биеэ даа­сан байхад уламжлалт сургалт нь багш төвтэй, лекц жишээ үзүү­лэнгүүд байх жишээний. Сургал­тын хөтөлбөрийн үргэлжлэх хуга­цаа гэхэд л чадамжинд суурилсан сургалт нь хэрэгцээнээс хамаарсан уян хатан байхад уламжлалт сур­галтын арга барилаар бол яг тогтоо­сон хугацаанд хичээллэдэг. Онолд тулгуурласан мэдлэг, гүйцэт­гэлд тулгуурласан мэдлэг, идэвхгүй суралцах, онол практи­каар хавсарсан суралцахуй зэрэг харьцуулалт хийвэл ялгаатай тал олон бий.

-Чадамжид суурилсан сур­гал­тын хөтөлбөр хэрхэн боловсруулдаг талаар аль нэг мэргэжил дээр  жишээ болгож тайлбарлавал?

-Тус дэд төслийн хүрээнд сур­гал­тын хөтөлбөр боловсруулахад гадны олон орны мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч, хамтран боловсруулж байна. Тухайлбал: Итали, Канад, Франц, Герман, Автралиас мэргэжилтнүүд ирж 1-3 сараар ажиллаж байна. Бид нэг жилийн буюу 1500-1800 цагийн сургалтын хөтөлбөр боловсруулж байна. Гадны мэргэжилтнүүдийг ингэж оролцуулж байгаа нь хөтөл­бөрүүдээ олон улсын стандартад нийцүүлэхэд ихээхэн ач холбог­долтой юм. 

Чадамжид суурилсан сургал­тын хөтөлбөр боловсруулахад ажлын байрны дүн шинжилгээний бүдүүвч зураг (Дакум судалгааны хүснэгт) гаргадаг. Бид энэ бүдүүвч зургийг мэргэжлийн ажилчдын оролцоотой гаргаж байна. Тухайл­бал, агааржуулалт, агаар сэлгэл­тийн хийц угсралт мэр­гэжлийн DACUM (ажил мэргэжлийн дүн шинжилгээний зураглал) судал­гааны хүснэгтээс харахад энэ ажлыг хийхэд:

Ур чадвар: Багаар ажиллах, сэтгэн бодох, ажил зохион бай­гуулах чадвартай байх

Мэдлэг: Сантехникийн ерөн­хий мэдлэг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, хууль эрх зүй, материал судлал, тоног төхөөрөмжийн бүтэц ажиллах зарчим, гоо зүй, шугам зургийн мэдлэгтэй байх

Төлөвшил: Мэргэжилдээ со­нир­холтой байх, үнэнч шударга, хүлээц тэвчээртэй байх, хөдөл­мөрийн хүмүүжил, харилцааны соёлтой байх

Мөн энэ мэргэжлийг эзэмшихэд сургалтад ямар ямар багаж, тоног төхөөрөмж, сургалтын материал хэрэглэхийг заасан байдаг.

Ажил мэргэжлийн дүн шин­жилгээний үндсэн дээр сургалтын хөтөлбөр боловсруулдаг. Жишээ нь, Агааржуулах системийн угс­рагч, засварчин мэргэжлийн ажил­тан байхад өглөө ажилдаа ирээд:

1. Ажлын байрны зааварчилгаа авах 

2. Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажилд  бэлтгэх

3. Ажлын зургаас түүвэр гаргах

4. Салхивчийн хоолой холбох хэрэгслийг бэлтгэх

5. Салхивчийн хоолой холбох хэрэгслийг угсрах

6. Агааржуулалт хөргөлтийн тоног төхөөрөмжийг угсрах

7. Системд туршилт тохиргоо хийх

8. Салхивчийн хуучин системийг буулгах

9. Мэргэжил боловсролоо дээш­лүүлэх гэх мэт хийх үе шатлал бүрийг тодорхой тусгаж өгдөг. Ажил мэргэжлийн дүн шинжил­гээний дагуу чадамжийг тодор­хойлдог. Чадамжийн дагуу үзэх хичээлийн төлөвлөгөөг гаргана.

-ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд боловсруулж буй эдгээр загвар хөтөлбөрүүдийг эхний ээлжинд хичнээн сур­гууль дээр туршиж, нэвтрүүлэх вэ?

-Сургалтын хөтөлбөр болон багш нарыг бэлтгэх зэрэг олон ажлыг эхлэн явуулж байна. 2011 оны есдүгээр сараас эхлэн Дунд­говь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Завхан аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Улаанбаатар хотын Үйлдвэрлэл урлалын сургууль, Хүнсний техно­логийн коллеж, Техник техно­логийн коллеж зэрэг сургуульд засал чимэглэл, гагнуур, сантехник, хүнд машин механизмын оператор, эксковатор, лифт болон урсдаг шатны угсралт, засвар үйлчилгээ зэрэг мэргэжлээр боловсруулсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудыг хийж байна.

С.ӨНӨРЖАРГАЛ


Э-мейл
Үзсэн: 16309
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Н.Батцэрэг: Магадгүй Д.Батцогт гишүүн улс төрийн шийдэл гаргах гэж ийм зүйл хийсэн байх

Соёл, урлагийн салбарынхны цалинг нэмэгдүүлэхийг шаардав

Монгол ажилчид хоёр дахин бага цалин авч хохирч байна гэв

Монгол, Тайландын зөвлөлдөх уулзалт боллоо

Малайзын онгоцны хар хайрцагны эрлийг долоо хоногийн дараа зогсооно

“Миний мэддэг зүйлийг ярилаа” гэж доод албан тушаалтнаа зодож танхайрчээ

Модыг шохойдсоноор хортон шавьжны хөнөөлөөс сэргийлдэг

Мансуурлын эсрэг сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж байна

Шилдэг начингууд халз барилдана

Нийслэлчүүд их цэвэрлэгээний өдөр 3295.8 тн хог цэвэрлэлээ

Хятадын банк ба Конгрессын болгоомжлол

Нийслэлийн 62 дугаар сургуулийн барилгад нуралт үүсчээ

Ираны нефтийн экспорт дээд хэмжээндээ хүрэв

Малайзын онгоц ослын буулт хийжээ

Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байрыг буулгана

Маргааш цасаар шуурна

Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг зориулалтын дагуу устгадаг боллоо

Концессийн гэрээгээр ажлуудыг танилцуулна

Хүмүүстэй ярилцаж чаддаг “Хүн робот”-ын шинэ загварыг танилцуулав

Хүүхдийн мөнгө дансанд нь ороогүй тохиолдолд нөхөн олгоно

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1781.38 0
Евро EUR 2461.78 0
Иен JPY 17.4 0
Фунт GBP 2990.58 0
Рувль RUB 50.09 0
Юань CNY 286.26 0
Вон KRW 1.72 0
2014-04-21 ний өдрийн байдлаар