Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

“Монгол банхар” дэлхийн аварга боллоо DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 08

img

1

news-img

Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “World dog show 2024” Хорватын нийслэл Загреб хотод болжээ. Уг тэмцээнээр монгол банхар анх удаа дэлхийн тавцанд өрсөлдөн тэргүүн байр эзэлсэн байна.

Тэмцээнд оролцох нохдын ажлын чиглэл, үүрэг зориулалтаар 10 группт ангилдаг бөгөөд дэлхийд бүртгэгдээгүй ч бүртгүүлэхээр төлөвлөж байгаа үүлдрийн нохдыг 11-р группт тооцон өрсөлдүүлдэг байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд 98 улсын 376 үүлдрийн 18350 нохой оролцсон бөгөөд Монголоос улсын аварга цолтой Хангарьд, Толигор, Гүен дуудлагатай гурван нохой өрсөлджээ. Үүнээс Шандын харуул Хангарьд дуудлагатай нохой 11 дүгээр группт өрсөлдөн 18 үүлдрийн нохдоос тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон байнаХарин Гүен, Толигор нар Хорватын аваргаар тодорчээ.

Монгол банхар “World Dog Show 2024” тэмцээнд оролцсоноор цаашдаа 2025 онд тус үүлдрийг Олон улсын нохой судлалын холбоонд бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлэх аж. Сонирхуулахад, Олон улсын нохой судлалын холбоонд нийт 367 үүлдэр албан ёсоор бүртгэлтэй байдаг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо DNN.mn

Ойрын өдрүүдэд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн судалгааны дүн телевизийн мэдээ болгоноор шахуу гарлаа. Тэр нь “Гадаадад амьдарч бай...

img

7 цагийн дараа

Өнөөдөр бич өдөр DNN.mn

2024.05.20 / ДАВАА ГАРИГ ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР ХӨХ БИЧ ӨДӨР Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ. Наран ургах, шингэ...

img

6 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг,...

img

6 цагийн дараа

ТОЙМ: “Хөдөөнийхөн гэнэн цайлган сэтгэлтэй гэдэг үлгэр одоо худлаа болсон” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт СЕХ-ны дарга П.Дэлгэрнар...

img

6 цагийн дараа

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд